Өргөдөл гомдлыг шийдвэрлэх

Хэн&Хэрхэн 

Энд дарна уу

Санал, гомдлын маягт 

Энд дарна уу

 Хураангуй тайлан

Энд дарна уу

Гомдол барагдуулах Энд дарна уу

Түгээмэл асуултууд 

Энд дарна уу

МИНИС -ИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Яагаад МИНИС төслийн Өргөдөл гомдлын механизм чухал вэ?  

МИНИС төслийн хүрээнд явуулж буй үйл ажиллагааны улмаас нөлөөлөлд өртөж болзошгүй гэж үзэж байгаа хүмүүс, орон нутгийн иргэд өөрсдийн санаа зовж буй асуудлуудыг Төсөл хэрэгжүүлэх нэгжид тавьж энэхүү Өргөдөл гомдлын механизмаар (цаашид ӨГМ гэх) дамжуулан шийдвэрлүүлэх боломжтой. 

Өргөдөл гомдлын механизмын гол зорилго нь  юу вэ? 

Энэхүү механизм нь төслийн үйл ажиллагааны улмаас нөлөөлөлд өртөж болзошгүй ард иргэдийн гомдол саналыг илүү хурдан, илүү сайн шийдвэрлэх гол зорилготой. Түүнчлэн, МИНИС төсөл болон түүний бүрэлдэхүүн хэсгүүдийн тогтвортой байдалд дэмжлэг үзүүлэх үүднээс: 

- Төслийн оролцогч талууд болон ард иргэдийн өргөдөл гомдлыг тодорхойлон бүртгэх, 

- Өргөдөл, гомдлыг цаг тухайд нь шийдвэрлэж байх, 

- Тэдгээрийн санал гомдлыг нээлттэй, ил тод байдлаар хянаж тайлагнах, 

Ямар төрлийн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх вэ?

Төслийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай холбоотой асуудлаар:

  • Хууль журам, бодлого баримтлах зарчим алдагдсан: Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) эсвэл түүний гэрээт гүйцэтгэгч үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхдээ МУ-ын холбогдох хууль журам, мөн Дэлхийн Банкны үйл ажиллагааны бодлогыг баримтлан ажиллаагүй бол,

  • Хэлэлцүүлэг, мэдээллийн ил тод байдал хангалтгүй: ТНХ эсвэл түүний гэрээт гүйцэтгэгч олон нийтийн хэлэлцүүлгийг шаардлагын хэмжээнд чанартай, иргэдийн идэвхитэй оролцоотой зохион байгуулаагүй бол, 

  • Хор хохирол болон сөрөг нөлөөлөл: УУДБХОДТ-ийн хүрээнд хэрэгжүүлж буй аливаа  үйл ажиллагаа нь орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдал,  хувийн өмч, газарт хор хохирол учруулах, үүнтэй холбоотой зөрчил үүсэх тохиолдолд,  

  • Бүтээн байгуулалтын ирээдүйн нөлөөлөл: Төслийн хүрээнд гүйцэтгэж буй ТЭЗҮ, БОННҮ-ний ажлуудын хүрээнд олон нийтийн хэлэлцүүлэг хийх, үнэлгээний ажлын үр дүн  болон нөлөөллийг бууруулах төлөвлөгөөг ажил гүйцэтгэгч байгууллагын үүрэгт ажилд хамааруулна.

Төслийн үйл ажиллагаатай хамааралгүй гомдлууд:

- Төслийн үйл ажиллагаатай шууд холбогдолгүй гомдол хүсэлтийг ТНХ бүртгэж аваад, холбогдох эрх бүхий этгээдээр бие даан шийдвэрлүүлэхийг гомдол гаргагч этгээдэд мэдэгдэнэ.