Үнэлгээний шатанд буй тендерүүд

Үнэлгээний шатанд буй тендерүүд

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2019 оны 5 сарын 3

Тендер шалгаруулалтын нэр: Мониторингийн сүлжээ өргөтгөх, топогеодезийн холболт хийх гүйцэтгэгчийг сонгох шалгаруулах

Тендер шалгаруулалтын дугаар: WB/MOF/MINIS/NCB/RFB/3.3.7/2019

 Монгол Улсын Засгийн газар нь Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийг хэрэгжүүлэх зорилгоор Дэлхийн банкнаас зээл авсан бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны захиалгаар WB/MOF/MINIS/NCB/RFB/3.3.7/2019 дугаартай Мониторингийн сүлжээ өргөтгөх, топогеодезийн холболтыг гүйцэтгэх эрх бүхий тендерт оролцогчдоос битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Тус ажлыг 2019 оны 6 сард эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд 2019 оны 9 сарын 30 гэхэд хүлээлгэж өгсөн байх юм.

Тус ажлын хүрээнд дараах багаж төхөөрөмжийг нийлүүлж, сууриллуулна: Үүнд:


д/д

Багаж төхөөрөмж 

Тоо ширхэг

1

Хяналт-шинжилгээний бүрэн автомат иж бүрдэл багаж

10

2

Хяналт-шинжилгээний хагас автомат иж бүрдэл багаж

20

3

Хяналт-шинжилгээний цэгээс мэдээлэл хүлээн авагч багаж 

15

4

Усны цахилгаан түвшин хэмжигч багаж

10

5

Гидрохимийн хээрийн лаборатори 

3

6

Цооногийн далд цоожтой таг

149

7

DGPS-ийн хэмжилт /солбицол болон өндөршил/ хийх

149

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50000 (тавин мянган) төгрөгөөр худалдан авч болно. 

Төлбөрийн данс:

Дансны нэр: Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл 

Дансны дугаар: 100900011801

Банкны нэр: Төрийн сан

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: 

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн борлуулалтын орлогын дундаж нь 750,000,000 төгрөгөөс багагүй байх

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 375,000,000 төгрөгөөс багагүй байх 

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 3 жил буюу 2016, 2017, 2018 оны жилийн эцсийн тайланг ирүүлнэ. 

Сүүлийн таван жилийн хугацаанд тухайн гэрээтэй төрөл, нарийн төвөгтэй байдлаараа дүйцэхүйц ижил 2-оос доошгүй ажил  гүйцэтгэсэн туршлагатай бөгөөд ажлын өртөг нь тус бүр нь 375,000,000 төгрөгөөс доошгүй байх 


Тендерийн хамт 16,000,000  төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа  ирүүлнэ.

Тендерийг 2019 оны 6  дугаар сарын 14-ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө ирүүлэх ба тендерийн нээлтэнд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 11 цаг 30 минутанд доорх хаягт нээнэ. Дотоодын давуу эрх олгохгүй. 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг дээрх хаягаар авч болно.


Тендерийг хүлээн авах хаяг:

Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Жамьян гүний гудамж-10 Ариг төвийн байр 401 тоот

Худалдан авалтын мэргэжилтэн Ц.Одончимэг

Утас/Факс : +976 7011 2689

И-мэйл: admin@minis.mn



Тендерийн урилга 


Огноо: 2019 оны 4 сарын 30

Тендер шалгаруулалтын нэр: Говийн бүсийн газрын доорх усны хяналт-шинжилгээний цооног өрөмдөж, тоноглох болон цооног цэвэрлэх                                                

Тендер шалгаруулалтын дугаар: WB/MOF/MINIS/NCB/RFB/3.7.3/2019           

Монгол Улсын Засгийн газар нь Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийг хэрэгжүүлэх зорилгоор Дэлхийн банкнаас зээл авсан бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны захиалгаар  WB/MOF/MINIS/NCB/RFB/3.7.3/2019 дугаартай Говийн бүсийн газрын доорх усны хяналт-шинжилгээний цооног өрөмдөж, тоноглох болон цооног цэвэрлэхажил гүйцэтгэх эрх бүхий тендерт оролцогчдоос битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Тус ажлыг 2019 оны 06 сард эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд 2019 оны 9 сарын 30 гэхэд хүлээлгэж өгсөн байх юм. 

Ажлын зорилго нь сонгосон талбайнуудад газрын доорх усны хяналт-шинжилгээний цооногийг зохих аргачлал, технологийн дагуу өрөмдөж, тоноглох, өмнө  байгуулсан говийн бүсийн газрын доорх усны хяналт-шинжилгээний сүлжээний цооногуудыг эрлифтийн аргаар цэвэрлэх юм.

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр  нь 50,000  (тавин мянган) төгрөгөөр худалдан авч болно. 

Төлбөрийг хүлээн авах данс:

Дансны нэр: Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл 

Дансны дугаар: 100900011801

Банкны нэр: Төрийн сан

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: 

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн  2 жилийн борлуулалтын орлогын дундаж нь 700,000,000 төгрөгөөс доошгүй байх 

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 350,000,000 төгрөгөөс доошгүй байх 

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 3 жил буюу 2016, 2017, 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг ирүүлнэ. 

Сүүлийн 5 жилийн хугацаанд тухайн гэрээтэй төрөл, нарийн төвөгтэй байдлаараа дүйцэхүйц ижил 2-оос доошгүй үйлчилгээ үзүүлэх гэрээний ерөнхий гүйцэтгэгчээр  ажилласан туршлагатай бөгөөд ажлын өртөг нь тус бүр нь 350,000,000 төгрөгөөс  доошгүй байх 

Тусгай зөвшөөрөл: Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгодог Усны мэргэжлийн байгууллагын тусгай эрх /цооног өрөмдөх, тоноглох, сэргээн засварлах/

Тендерийн хамт 14,000,000  төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа  ирүүлнэ.

Тендерийг 2019 оны 6дугаар сарын 11-ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө ирүүлэх ба тендерийн нээлтэнд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 6 дугаар сарын 11-ний өдрийн 11 цаг 30 минутанд доорх хаягт нээнэ. Дотоодын давуу эрх тооцохгүй. 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.


Тендерийг хүлээн авах хаяг:

Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Жамьян гүний гудамж-10 Ариг төвийн байр 401 тоот

Худалдан авалтын мэргэжилтэн Ц.Одончимэг

Утас/Факс : +976 7011 2689

И-мэйл: admin@minis.mn