Үйл явц

МИНИС төсөл  өргөдөл гомдлын хэрхэн шийдвэрлэдэг вэ?

1-р алхам: Гомдол гаргагч нь МИНИС төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид (ТХН)-д санал хүсэлтээ ирүүлнэ. (Хэрвээ нэрээ  нууцлах  хүсэлтэй байгаа бол бусдаар төлөөлүүлж болно)

Шуудангийн хаяг : Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Ариг Усны байр- 401, МИНИС, 
Утас: 7011-2689, 
И-майл хаяг:  admin@minis.mn  болон холбогдох аймаг, сум, багийн засаг дарга нарт илгээх бөгөөд ТХН цааш  дамжуулна.  

ТНХ нь гомдлыг хүлээж авч, бүртгэх  үүрэгтэй.

2-р алхам: ТХН гомдлыг бүртгэсний дараа тухайн өргөдөл гомдлыг цаашид судлах шаардлагатай эсэх талаар ажлын 10 хоногийн дотор шийдвэр гаргана. 

ТХН гомдлыг дугаарлаж, он сар өдрийг тэмдэглэн, гомдлыг бүртгэсэн талаар гомдол гаргагчид  мэдэгдэнэ.  

ТХН тухайн гомдол нь үндэслэлтэй эсэхийг тодорхойлох зорилгоор эхний үнэлгээг хийнэ.( Шаардлагатай бол гомдол гаргагчтай биечлэн уулзана).

Хэрвээ гомдол нь үндэслэлтэй бол ТХН төслийн холбогдох талуудад хянуулахаар илгээнэ. Энэ талаар гомдол гаргагчид албан ёсоор мэдэгдэнэ.

Хэрвээ гомдол нь төслийн үйл ажиллагаатай хамааралгүй бол энэ талаарх үндэслэлээ зөвлөмжийн хамт холбогдох Аймаг, Сум, Багийн ЗДТГ болон гомдол гаргагчид бие даан шийдвэрлүүлэхээр илгээнэ.

3-р алхам: УУДБХОДТ-ийн ТХН гомдлыг хянаад, ажлын 45 хоногийн дотор зохих шийдлийг тодорхойлно. 

ТХН  зохих шийдлийг тодорхойлохын тулд төслийн холбогдох талууд болон  гомдол гаргагчийн хоорондох харилцааг зохицуулна. (УУДБХОДТ-ийн холбогдох талууд гэдэгт ТХН-ийн мэргэжилтэн, дэд төслүүдийн гэрээт гүйцэтгэгч, үнэлгээний баг, ажлын даалгавар боловсруулах зөвлөхүүд болон бусад холбогдох ажлын хэсгүүд орно).

ЗөвшилцөхШийдлийн тогтвортой байдлыг хангаж, гомдлыг шийдвэрлэхийн тулд ТХН санал болгож буй шийдлийн талаар гомдол гаргагч болон УУДБХОДТ-ийн холбогдох талуудын хооронд зөвшилцөлд хүрэхэд дэмжлэг үзүүлж ажиллана. 

Хэрвээ зохих шийдлийг тодорхойлоогүй тохиолдолд ТХН эсвэл гомдол гаргагч цаашид авах арга хэмжээний талаар зөвлөмж авах зорилгоор  холбогдох  яамдын  дэргэдэх ажлын хэсгүүд рүү  (УУЯ, ЭХЯ, БОАЖЯ, СГЗ-аад )  илгээнэ. Энэ талаар гомдол гаргагчид мэдэгдэнэ. 

Хэрвээ шийдвэрлэх талаар зөвшилцөлд хүрсэн бол ямар үр дүнд хүрч,  ямар тохиролцоонд хүрсэн талаарх албан ёсны мэдэгдэл бэлтгэж, бүх талуудад хүргүүлнэ. ТНХ гомдлыг үнэлэх үе шат болон шийдвэрийн хэрэгжилтийн үйл явцад байнгын  хяналт тавьж, үр дүнг цаг тухайд нь мэдэгдэх үүрэгтэй. 

4-р алхам: Өргөдөл, гомдлыг хянах,  энэ талаарх мэдээллийг 6 сар тутамд олон нийтэд нээлттэй болгох

6 сар тутамд хүлээн авсан гомдлоос хичнээн нь холбогдолгүй нь болох нь тогтоогдсон, хэд нь үнэлгээний явцад байгаа, хэд нь шийдвэрлэгдсэн эсэх талаарх мэдээллийг төслийн цахим хуудас дээр тайлан хэлбэрээр тайлагнана.  Тайлбар: Гомдол гаргагчийн  хувийн мэдээллийг нууцлах. 

ТХН өргөдөл, гомдлыг хүлээн авах, хүлээн авахгүй талаарх үндэслэл, гомдлыг шийдвэрлэх санал болгож буй шийдлийн талаар  гомдол гаргагчтай нээлттэй харилцах, баримтжуулах.

Дэлхийн Банкны Өргөдөл гомдлыг барагдуулах үйлчилгээнд ямар ч үед хандаж болно: grievances@worldbank.org,
Факс:+1-202-614-7313, 
Шуудан: ДБ-ны Өргөдөл гомдлыг барагдуулах үйлчилгээ: (GRS), MSN MC 10-1018, 1818 H St NW, Washington, DC 20433, USA , ДБ-ны хяналтын комисс : ipanel@worldbank.org 
Утас: 202 458 5200
Факс: 202 522 0916  
Шуудан: The Inspection Panel, 1818 H Street, NW Mail Stop: MC10-1007, Washington, DC 20433 USA