ШҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ

Дэд төслийн гол зорилго юу вэ?  

Төслийн үндсэн нэн тэргүүний зорилго нь уул уурхайн салбарт шаардлагатай байгаа цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангах, улс оронд тулгарч буй цахилгаан эрчим хүчний хомсдлыг нөхөхөд чиглэгдэж байгаа юм. Хоёрдогч зорилго нь сэргээгдэх эрчим хүчээр хангах, төвийн эрчим хүчний системийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, ОХУ-ын эрчим хүчний системээс үл хамаарсан зардал багатай сэргээгдэх эрчим хүчний хангамжийн бие даасан байдлыг бий болгох юм.

Төслийн  хүрээнд ямар ажлууд хийгдсэн бэ? 
Урьдчилсан Техник эдийн засгийн судалгаа 

  • Төслийн хүрээндодоогоор юу хийгдэж байна  вэ? 
  • Бүс нутгийн байгаль орчны үнэлгээний ажлын даалгаврыг боловсруулж байна.  

    Төслийн хүрээнд цаашид юу хийгдэх вэ? 
  • - Бүс нутгийн байгаль орчны үнэлгээний ажлын даалгаврыг төслийг эцэслэх, 
  • - Бүс нутгийн байгаль орчны үнэлгээ хийх, 
  • - Байгаль орчин болон нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх, 
  • - Техник эдийн засгийнүндэслэл боловсруулах, 


Дэлгэрэнгүй мэдээлэл авах таны баруун гар тал дахь Холбогдох тайлан болон материал  хуудас болон Хэлэлцүүлэг цэсний Хэлэлцүүлгийн тойм гэсэн дэд хуудаснаас  үзнэ үү.