Хэлэлцүүлэг

Хэлэлцүүлгийн тойм

Энд дарна уу

Түгээмэл асуултууд

Энд дарна уу

Санал авах маягт 

Энд дарна уу


Яагаад Хэлэлцүүлэг чухал вэ?  

МИНИС төслийн хүрээнд Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах төсөл, Шүрэнгийн усан цахилгаан станцын төсөл, Дархан Сэлэнгийн бүс нутагт Хар төмөрлөгийн үйлдвэрийг цогцолборын хамт байгуулах төсөл, Нүүрснээс байгалийн хий гаргаж авах төсөл, Таван Толгойн уурхайн бүс нутгийн Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ, Багануурын уурхайн бүс нутгийн Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ  болон Говийн 3 сав газрын Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө боловсруулах зэрэг ажлууд хийгдэж байна.  

Олон нийтийн хэлэлцүүлгээр: Дээр дурдсан төслүүдийн үйл ажиллагааны улмаас байгаль орчин, нийгэм болон хүний  эрүүл мэндэд үзүүлж болзошгүй эерэг болон сөрөг  нөлөөллүүдийг төслийн нөлөөлөлд өртөж болзошгүй ард иргэдэд мэдээлэх,

Тэдгээрийн санал бодлыг сонсох, бодит саналыг МИНИС төслийн хүрээнд боловсруулж буй тайлан, судалгааны ажил болон төлөвлөгөөнд авч үзэх, хийгдэж буй ажлуудын чанарыг сайжруулах, илүү бодит ажил болгох.

Оролцогч талууд төслийн талаарх шийдвэр гаргахад шууд оролцдоггүй. Тиймээс олон нийтийн хэлэлцүүлэг нь оролцогч талуудын санаа бодлыг төслийн талаарх шийдвэр гаргах  үйл явцад авч үзэх гол чухал механизм болж өгдөгөөрөө онцлог юм.  

Хэлэлцүүлгийг нарийн төлөвлөж, сайн, үр дүнтэй зохион байгуулах шаардлагатай бөгөөд ингэснээрээ оролцогч талууд төлөвлөж буй төсөл нь ямар өөрчлөлтийг хэрхэн бий болгох, тэдэнд  хэрхэн нөлөөлөх мөн төслийг загварчлах, хэрэгжүүлэх явцад шийдвэр гаргах үйл явцад хэрхэн хувь нэмрээ оруулах чухал арга замуудын талаар тодорхой ойлголттой болох юм.  

МИНИС төсөл нь олон нийтийн хэлэлцүүлгийн материалуудыг хэрхэн нээлттэй болгодог вэ?

МИНИС төсөл нь олон нийтийн хэлэлцүүлгийн материалуудыг боломжит бүхий л  арга замаар олон нийтэд нээлттэй болгодог. 

Үүнд: 
Хэлэлцүүлэг товлосон өдрөөс хангалттай хугацааны өмнө МИНИС төсөл өөрийн веб хуудасны Хэлэлцүүлэг хуудсанд хэлэлцүүлгийн материалууд (тайлангийн төсөл, техникийн болон техникийн бус хураангуй, илтгэл, урилга/хөтөлбөр)-ийг байршуулдаг.  

Хэлэлцүүлэг товлосон өдрөөс хангалттай хугацааны өмнө МИНИС төслийн холбогдох мэргэжилтнүүд хэлэлцүүлэг болох газруудад биечлэн очиж, хэлэлцүүлгийн материалуудыг тараан, хэлэлцүүлгийн зорилго болон  материалуудын агуулгыг сайтар тайлбарладаг болно. Өөрөөр хэлбэл, Төсөл хэрэгжүүлэх нэгж зөвхөн материалыг тараагаад зогсохгүй хэлэлцүүлгийн талаар үнэн зөв, хангалттай мэдээлэл цаг тухайд нь өгдөг. Тухайн хэлэлцүүлэгт уригдсан хүмүүсийн цахим шуудангаар хэлэлцүүлгийн материалуудыг илгээдэг. Ингэснээр оролцогчид хангалттай хугацааны  өмнө  материалуудтай  танилцаж, хэлэлцүүлэгт оролцож санал бодлоо илэрхийлэх  эсэхээ төлөвлөнө.

МИНИС төслийн олон нийтийн хэлэлцүүлэгт хэрхэн оролцох вэ? 

МИНИС төсөл Хэлэлцүүлэг цэсний Хэлэлцүүлгийн тойм хуудсаар дамжуулан төлөвлөж буй хэлэлцүүлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэдэг.  

Манай хэлэлцүүлэгт оролцохыг сонирхож байгаа иргэд, байгууллагууд Хэлэлцүүлгийн тойм хуудас дэх хүснэгтээс мэдээлэл авна уу.  Мөн дараах хаягаар мэдээлэл авах боломжтой.  

Монгол улс, Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Жамьян гүний гудамж 10, Ариг төв 401 тоот

Утас: +976 - 7011-2689

Факс: +976 - 7011-2689 

Фэйсбоок:  Энд дарна уу

И-мэйл: admin@minis.mn

Оролцогчид хэрхэн өөрсдийн санал сэтгэгдлийг бидэн рүү илгээх вэ?  

МИНИС төслийн хүрээнд  зохион байгуулж байгаа хэлэлцүүлэг  нээлттэй бөгөөд  ил тод байна. Оролцогчид өөрсдийн санал бодлоо хэлэлцүүлгээр дамжуулан өөрийн үгээр илэрхийлэх мөн хэлэлцүүлгийн үеэр саналаа бичгээр өгөх боломжтой.  Түүнчлэн, МИНИС нь хэлэлцүүлэг болохоос 14 хоногийн өмнө  хэлэлцүүлэг явуулах орон нутгийн ЗДТГ болон Иргэдийн төлөөлөгчдийн хуралд саналын дэвтрийг үлдээдэг бөгөөд  хэлэлцүүлэг явуулснаас 14 хоногийн  дараа эдгээр дэвтрүүдийг цуглуулан саналуудыг нэгтгэдэг. Үүнээс гадна  МИНИС төслийн  цахим хуудасны Саналын хуудас дээрх холбоо барих хаягаар  дамжуулан саналуудаа  илгээж болно.

Оролцогчид хэлэлцүүлгийн  үр дүнгийн талаарх мэдээллийг хаанаас  хэрхэн олж авах  вэ?   

МИНИС төсөл ирүүлсэн бүх саналуудыг шийдвэрлэдэг бөгөөд холбогдох саналуудыг тайлангийн төсөлд тусгадаг. Хэлэлцүүлгийн тайлан болон хавсралтуудад  хэлэлцүүлгийн үр дүнгийн талаар илүү дэлгэрэнгүй тусгадаг бөгөөд Хариултын хүснэгт нь хэлэлцүүлгийн  үр дүнг харуулсан гол баримт  материал бөгөөд  үүгээр дамжуулан  оролцогч талуудын өгсөн саналыг хэрхэн тайланд харгалзаж үзсэн, тайланд тусгаагүй бол ямар үндэслэлээр тусгаагүй зэргийг тайлбарладаг болно. Эдгээр материалуудыг мөн өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд нээлттэй болгодог болно.