Төслийн Удирдах Хороо

Төслийн Удирдах Хороо

Төслийн удирдах хороо (цаашид ТУХ гэх) нь зээл, тусламжийн хэлэлцээр болон холбогдох бусад баримт бичигт тусгагдсан төслийн хөгжлийн зорилтыг бүрэн хэрэгжүүлэх зорилгоор төслийн захирал, түүний нэгжийг шаардлагатай удирдамжаар хангаж, төслийн үйл ажиллагааны болон худалдан авалтыг төлөвлөгөөг батлах, хэрэгжилтэнд хяналт тавих, дүгнэх, зээл, тусламжийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, бодлогын түвшинд болон яам, салбар хоорондын үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг зохицуулах үүрэг бүхий орон тооны бус нэгж юм. ТУХ-оог Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газрын дарга ахлах буюу Сангийн яам, Эрчим хүчний яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Үндэсний Хөгжлийн Газар, Ус Үндэсний хороо, Ажиглагчаар Дэлхийн банкны Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын төлөөлөл оролцдог. 

Төслийн удирдах хорооны бүрэлдэхүүн

2017 оны 1 сарын 18-ны өдрийн Сангийн Сайдын 20 дугаар тушаалаар Төслийн удирдах хороог дор дурьдсан бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн батлав. 

Одоогийн албан тушаал 

1

ТУХ-ны дарга, Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газрын дарга

2

ТУХ-ны гишүүн, Сангийн яамны Санхүүгийн хяналт, Эрсдлийн удирдлагын газрын дарга

3

ТУХ-ны гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн газрын дарга

4

ТУХ-ны гишүүн, Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга

5

ТУХ-ны гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Газар зохион байгуулалт, Усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга

6

ТУХ-ны гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга

7

ТУХ-ны гишүүн, Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн газрын дарга

8

ТУХ-ны гишүүн, Үндэсний хөгжлийн газрын Салбарын хөгжлийн бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга

9

ТУХ-ны гишүүн, Ус үндэсний хорооны нарийн бичгийн дарга

10

ТУХ-ны гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, Байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн

11

ТУХ-ны гишүүн, Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газрын асуудал хариуцсан мэргэжилтэн

12

ТУХ-ны нарийн бичгийн дарга, Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн зохицуулагч /саналын эрхгүй/