ОРХОН ГОЛ ДЭЭР УРСАЦЫН ТОХИРУУЛГА БҮХИЙ УСАН САН БАЙГУУЛАХ ТӨСӨЛ

Энэхүү төслийн хүрээнд Орхон голоос хүн ам ундны цэвэр усны эх үүсвэр, хангамжийн асуудал маш ихээр тулгардаг, уул уурхайн үйл ажиллагааны улмаас газрын доорхи усны хомсдол үүсч буй  өмнийн Говь руу ус татах боломжийг судлах болно. Мөн гадаргын болон газрын доорх усны нөөцийн хослуулан  ашиглах, ус хэрэглээний өсөн нэмэгдэж буй ирээдүйн эрэлт хэрэгцээг хангах хамгийн оновчтой арга замыг тодорхойлох зорилготой юм.  

Төслийн  хүрээнд ямар ажлууд хийгдсэн бэ? 
- Анхан шатны судалгаа
Төслийн хүрээнд  одоогоор юу хийгдэж байна  вэ? 
- Бүс нутгийн байгаль орчны үнэлгээний ажлын даалгаврыг боловсруулж байна.  
Төслийн хүрээнд цаашид юу хийгдэх вэ? 
- Бүс нутгийн байгаль орчны үнэлгээний ажлын даалгаврын төслийг эцэслэх,
- Бүс нутгийн байгаль орчны үнэлгээ хийх,
- Байгаль орчин болон нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх,
- Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, 

  • Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол таны баруун гар тал дахь Холбогдох тайлан болон материал  хуудас болон Хэлэлцүүлэг цэсний Хэлэлцүүлгийн тойм гэсэн дэд хуудаснаас  үзнэ үү.