Бусад судалгаанууд

Бусад судалгаанууд

Бүрэлдэхүүн хэсэг 3 -ийн хүрээнд хийсэн судалгааны ажил, тайлантай танилцана уу. Зарим судалгаа, тайлангууд нууцлалын зэрэгтэй болохыг анхаарна уу.  

                                                      Судалгааны ажлын нэр 
                                                                            Энэхүү судалгааны зорилго

Усны нэр томъёоны стандартыг шинэчлэн боловсруулах 

УИХ-аас 2012 онд шинэчлэн баталсан Усны тухай хууль болон Байгаль орчин,ногоон хөглийн яамны 2014 оны төлөвлөгөөний 178 дугаарт заасан ажлыг хэрэгжүүлэх. Түүнчилэн Стандарт хэмжил зүйн газраас 2013 онд зохион байгуулсан Үндэсний стандартын улсын үзлэгийн үр дүнгээр усны нэр томъёотой холбоотой дараах стандартыг нэгтгэн цэгцлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байна. Усны нэр томъёотой холбоотой стандартыг нэгтгэх эсэхийг судлах, Усны тухайхууль, холбогдох дүрэм журамтай нийцүүлэн шинэчилж, усны нэр томъёоны багц стандартыг боловсруулах.
Татаж авна уу.  
Усны нөөц, ус ашиглалт, хамгаалалт, Нэр томьёо. тодорхойлолт  
Усны чанар, Нэр томьёо. тодорхойлолт 

Газрын доорх усны эрэл хайгуулын үе шатны ажлыг явуулах арга зүй, усны нөөц тооцох арга, аргачлалыг шинэчлэн боловсруулах
  • Газрын доорх усны хайгуул, судалгааны ажлуудад үе шатны ажлуудыг хамруулах, хайгуул ашиглалтын үе шатанд газрын доорх усны нөөцийг үйлдвэрлэлийн зэргээр тогтоож, ашиглалтанд бэлтгэх, өмнөх үе шатны ажлуудын үр дүнд тулгуурлан нөөцийг үйлдвэрлэлд бэлтгэх гол зорилготой.
    Энэхүү ажлийг Багийн ахлагч-1, Эксперт-1 нийт 2 зөвлөх хийх ба хоорондоо нягт уялдаа холбоотой ажиллах юм. Газрын доорх усны хайгуулын үе шатны ажлуудыг хамруулна.

    Татаж авна уу.  
    Гидрогеологийн эрэл хайгуулын судалгааны аргачилсан гарын авлага 
Ураны илэрцтэй газарт газрын доорх усны эрэл хайгуул хийх ажлйн гарын авлага боловсруулах 

Ураны хүдрийн хайгуулын явцад гидрогеологийн судалгааны иж бүрдэл нь ямагт түрүүлэн хийгдэх онцлогтой. Гидрогеологийн хайгуул судалгааны ажлыг түрүүлэн явуулах нь тухайн талбайд хурдас чулуулгийн тархалтын өөрчлөлт, ус шүүрэх хүндрэлтэй нөхцөлүүд зэргийг тодорхойлоход илүү ач тустайгаас гадна уг ураны ордуудад газрын доор уусган баяжуулах арга хэрэглэх нь эдийн засгийн хувьд хэр зэрэг үр ашигтайг урьдчилан хэлэх боломжтой байдаг. Ингэснээр ураныг хүхрийн хүчлээр уусгах аргаар олборлох үйл ажиллагаанд ямар нэгэн эргэлзээтэй ,эрсдэлтэй асуудал үүсэхээс урьдчилсан сэргийлдэг.
Татаж авна уу.  
Ураны илэрцтэй орд газарт газрын доорх усны эрэл хайгуул хийх ажлын гарын авлага 

  • Гидрогеологийн судалгааны талаархи урт хугацааны төлөвлөлт
Бүрэлдэхүүн хэсэг 3-ийн хүрээнд хийгдсэн энэхүү тайлан нь нууцлалын зэрэгтэй бөгөөд энэ талаарх мэдээллийг БОАЖЯ-аас авна уу.
Хуулийн болон институцийн тогтолцоог үнэлэх


Бүрэлдэхүүн хэсэг 3-ийн хүрээнд хийгдсэн энэхүү тайлан нь нууцлалын зэрэгтэй бөгөөд энэ талаарх мэдээллийг БОАЖЯ-аас авна уу.

Говийн бүс нутагт  ул хөрсний судалгаа хийж гүйцэтгэсэн  ажлын тайлан  

БОАЖ-ын 2018 оны 06 сарын 27-ны өдрийн 09/4539 дугаарт албан бичгээр ирүүлсэн зөвшөөрлийн  дагуу  энэхүү тайланг олон нийтэд нээлттэй болголоо. 

Тайланг эндээс татаж үзнэ үү.  

Усны аюулгүй байдлын дүншинжилгээ 

БОАЖ-ын 2018 оны 06 сарын 27-ны өдрийн 09/4539 дугаарт албан бичгээр ирүүлсэн зөвшөөрлийн  дагуу  энэхүү тайланг олон нийтэд нээлттэй болголоо. 


  Зөвхөн англи хэл дээр боловсруулагдсан болно. 

Сумын төв болон говийн 3 сав газарт хамаарах суурин газрын ус хангамжийн эх үүсвэрээс дээж авах, шинжлэх

Бүрэлдэхүүн хэсэг 3-ийн хүрээнд хийгдсэн энэхүү тайлан нь нууцлалын зэрэгтэй бөгөөд энэ талаарх мэдээллийг БОАЖЯ-аас авна уу.