Бүрэлдэхүүн хэсэг 3: Газрын доорх усны мененжментийг бэхжүүлэх

СГЗахиргаа 

Дэлгэрэнгүй

   СГЗөвлөл 

Дэлгэрэнгүй

Бусад судалгааны ажлууд 

Дэлгэрэнгүй

ГАЗРЫН ДООРХ УСНЫ МЕНЕЖМЕНТ, МЭДЭЭЛЛИЙН НЭГЖ (ГДУММН)

Бүрэлдэхүүн хэсэг 3-ийг  хэрэгжүүлэх үндсэн зорилго юу вэ? 

Засгийн Газраас улсын хэмжээнд 29 голын сав газрыг хамарсан бүтцийг бий болгоод байна. Монгол улсын өмнөд говийн бүс дэх эдгээр сав газруудад газрын доорх ус голлох бөгөөд гадаргын ус өчүүхэн бага хувь нэмэр оруулна. Тус бүрэлдэхүүн хэсэг нь Монголын өмнийн говийн газрын доорх усны менежментийг бэхжүүлэх зорилготой. Үүний хүрээнд Умард говийн гүвээт-Халхын дундад талын сав газар (17), Галба-Өөш-Долоодын говийн сав газар (18) болон Алтай Өвөр говийн сав газар (20)-уудын захиргаад болон зөвлөлийг тус тус байгуулан үйл ажиллагааг тогтворжуулах юм. 

Бүрэлдэхүүн хэсэг 3 хаанаас санхүүждэг вэ?  

“Газрын доорх усны менежментийг бэхжүүлэх” бүрэлдэхүүн нь Австралийн Засгийн Газрын буцалтгүй тусламж болон Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүждэг бөгөөд “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих” (УУДБХОД) төслийн 3-р бүрэлдэхүүн хэсэг юм. 

Төслийн 3 дугаар бүрэлдэхүүн хэсэг буюу Газрын доорхи усны менежментийг сайжруулах хэсэг нь бүс нутгийн газрын доорхи усны нөөц ашиглалтыг орон нутгийн удирдлага өөрөө мэдэж зохицуулах боломж олгох, энэ үйл ажиллагаанд дэмжих зорилготой зорилгоор 2013 оны 7 сараас хэрэгжиж эхэлсэн билээ. 

Санхүүжилт ямар үйл ажиллагаанд зарцуулагдах  вэ ? 

Иймд дараах ажлуудыг санхүүжүүлнэ:

  • - Санал болгож буй бүтцийг хэрэгжүүлэхийн тулд одоо хэрэгжиж байгаа хууль тогтоомж, зохицуулалтыг хянаж үзэх, шаардлагатай бол нэмэлт өөрчлөлт оруулах;
  • - Зөвлөх үйлчилгээ эрхэлдэг мэргэжлийн байгууллагуудын туслалцаатайгаар гүний ус ашиглалтын төлөвлөгөө гаргах;
  • - Газрын доорхи усны түвшин, ус ашиглалт болон чанарыг тогтмол хэмжиж, шалгаж байх хяналт-шинэжилгээний ажлын төлөвлөгөө боловсруулах;
  • - Гүний худаг, тэдгээрийн болон усан сангийн ашиглалт, газрын доорхи усны тэжээгдэл болон усны чанарын талаарх мэдээ мэдээллийг цуглуулах, шаардлагатай ажиглалт, хэмжилтийг шинээр эхлүүлэх; 
  • - Гүний усны хайгуул болон бусад судалгаа явуулах;
  • - Мэдээ мэдээллийг ашиглах боломжийг олон нийтэд хүртээмжтэй болгох, нэмэгдүүлэхийн тулд мэдээлэл - солилцооны бүртгэл хөтлөх;
  • - Гүний ус ашиглалттай холбоотой санал гомдлыг шалгаж барагдуулах;
  • - БОНХЯ-ны Сав газрын удирдлагын хэлтэстэй хамтран худгийн хийц загвар болон хэрхэн барьж байгуулах талаар заавар, удирдамж гаргах;
  • - Сав газрын зөвлөл болон захиргааны үйл ажиллагааг цаашид тогтвортой явуулах орлогын эх үүсвэрийг тодорхойлох, шийдэх. 

Газрын доорх усны менежмент, мэдээллийн нэгж (ГДУММН)-ийн үндсэн зорилго нь усны нөөцийг ашиглах, хамгаалах, усны аюулгүй байдлыг сайжруулах, говийн бүсийн хүн амыг чанарын стандартад нийцсэн ундны усаар хангах, ус, түүний экосистемийг, хамгаалах түүний тэнцвэрийг хадгалах стратеги бодлого төлөвлөлтийг  сайжруулах юм.

ГДУММНэгж нь УУДБХОДТөсөл болон БОНХАЖЯамны удирдлага дор байгуулагдсан цагаасаа хойш усны менежментийг сайжруулахад орон нутгийн эрх бүхий байгууллагуудад дэмжлэг үзүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллах, Усны тухай болон холбогдох бусад хууль, журмын хэрэгжилтэнд хяналт тавих, газрын доорх усны мэдээллийн дэд сан үүсгэх, мэдээллийг боловсруулах үүрэгтэйгээр байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.