Бүрэлдэхүүн хэсэг 1: Дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих

Бүрэлдэхүүн хэсэг 1: Дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих

Бүрэлдэхүүн хэсэг 1 нь дараах үндсэн зорилттой. Үүнд: 

Төлөвлөлт, техник эдийн засгийн үндэслэл болон бизнесийн төлөвлөгөө нь тухайн бүс нутгийн уул уурхайг хөгжүүлэх дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө боловсруулах, эрчим хүч, тээвэр, мэдээлэл холбооны технологи, усан хангамж, орон сууц болон нийгмийн салбар, ложистик болон хилийн боомтын барилга байгууламж, боловсруулах үйлдвэрлэл болон нэмүү өртөг бий болгох үйл ажиллагаа зэрэг тодорхой хөрөнгө оруулалтанд шаардагдах Техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах,энэ хүрээнд инженерийн зураг төсөл, гео-техникийн судалгаа, эдийн засаг болон санхүүгийн дүн шинжилгээ, байгаль орчны болон нийгэмд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ зэргийг хийх, 

Төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд боловсруулж хэрэгжүүлэхээр санал болгосон төслүүдэд зориулж бизнесийн төлөвлөгөө боловсруулах, хууль эрх зүй болон зохицуулалтын хүрээний хяналт шинжилгээ хийх, эрсдлийн зохимжтой хуваарилалтыг тордохойлох, мөн хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахад зах зээлийн судалгаа хийх,

Шинээр гарч ирж буй тэргүүлэх ач холбогдол бүхий асуудлуудыг шийдвэрлэх түргэвчилсэн хариу арга хэмжээ.Эрдэс баялагийн экспортыг хөнгөвчлөх, энэ хүрээнд хөрөнгө оруулагчидтай хийгдэж байгаа арилжаа хэлцлийг байгуулах, хууль эрх зүйн хүрээг бэхжүүлэх, дэд бүтцэд зориулсан үндэсний стандартыг боловсруулах, гэрээ хэлэлцээр байгуулах ажлыг хөнгөвчлөх, бүс нутгийн хөгжлийг харилцан уялдуулж нийцүүлэх, мөн оруулагчид байгууллагын нийгмийн хариуцлагын талаар зохих арга хэмжээ авч байх явдлыг хангахад дэмжлэг үзүүлэх юм.  


Минис Дэд төслүүд


Орхон гол дээр урсацын тохируулга бүхий усан сан байгуулах төсөл

Энэхүү төслийн хүрээнд Орхон голоос хүн ам ундны цэвэр усны эх үүсвэр, хангамжийн асуудал маш ихээр тулгардаг, уул уурхайн үйл ажиллагааны улмаас газрын доорхи усны хомсдол үүсч буй  өмнийн Говь руу ус татах боломжийг судлах болно.  Мөн гадаргын болон газрын доорх усны нөөцийн хослуулан ашиглах, ус хэрэглээний өсөн нэмэгдэж буй ирээдүйн эрэлт хэрэгцээг хангах хамгийн оновчтой арга замыг тодорхойлох зорилготой юм.


Дэлгэрэнгүй

Шүрэнгийн усан цахилгаан станцын төсөл

Төслийн үндсэн нэн тэргүүний зорилго нь уул уурхайн салбарт шаардлагатай байгаа цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангах, улс оронд тулгарч буй цахилгаан эрчим хүчний хомсдлыг нөхөхөд чиглэгдэж байгаа юм. Хоёрдогч зорилго нь сэргээгдэх эрчим хүчээр хангах, төвийн эрчим хүчний системийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, ОХУ-ын эрчим хүчний системээс үл хамаарсан зардал багатай сэргээгдэх эрчим хүчний хангамжийн бие даасан байдлыг бий болгох юм.

Дэлгэрэнгүй

Дархан, Сэлэнгийн бүс нутагт Хар төмөрлөгийн үйлдвэрийг цогцолборын хамт байгуулах төсөл

Санал болгож буй ган үйлдвэрлэх цогцолбор нь зам, барилга болон бусад дэд бүтцээс гадна хүнд болон боловсруулах үйлдвэрүүдийн гол хүчин зүйл болох төмрийн болон гангийн үйлдвэрлэлд хувь нэмэр оруулах юм.

Дэлгэрэнгүй

Нүүрснээс байгалийн хий гаргаж авах үйлдвэр байгуулах төсөл

Санал болгож буй үйлдвэр нь түүхий нефтийн үнийг өсгөх, Монголын эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх, Улаанбаатар хотын оршин суугчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй агаарын бохирдлыг шийдвэрлэх, түлшний импортын үнийг бууруулах, дотоодын хийн түлшний нөөцийг бий болгоход чухал ач холбогдолтой юм.

Дэлгэрэнгүй

Багануурын нүүрс уурхайн өргөтгөлийн ТЭЗҮ боловсруулах төсөл

Өнөөгийн байдлаар жилд 2.5 тонн олборлодог бөгөөд уурхай нь 320 жилийн нөөцтэй бөгөөд  80 орчим жилийн турш олборловол өсөн нэмэгдэж буй нүүрсний хэрэглээг (10 сая тонн/жил) хангахад хангалттай байх болно.

Дэлгэрэнгүй

Таван Толгой болон Багануурын нүүрсний уурхайн бүс нутгийн Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ

Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний гол зорилго нь Багануур&Тавантолгойн нүүрсний уурхайн бүс  нутагт хэрэгжиж буй уул уурхайн төслүүдийн үр дүнд байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд давхардсан болон хосолсон сөрөг нөлөө тодорхойлох, хуримтлагдах шинж чанарыг үнэлэх явдал юм.

Дэлгэрэнгүй