Дэлхийн Банкны Бодлогууд

share tweet

Дэлхийн Банкны Бодлогууд

Тогтвортой хөгжлийг хангахад мэдээллийн солилцоо чухал үүрэгтэй. Мэдээллийн солилцоо нь олон нийтийн хэлэлцүүлгийг амжилттай явуулах хөшүүрэг болохоос гадна хөгжлийн асуудлын тухай ойлголтыг өргөжүүлж, хөгжлийн явцад ил тод байдал, хариуцлагыг өндөржүүлдэг. Түүнчлэн хөгжиж буй улс орны иргэдийн амьдралыг сайжруулахад хүчин чармайлт гаргах олон нийтийн дэмжлэгийг бэхжүүлж, хөгжлийн явцад оролцож буй олон талуудын хоорондын хамтын ажиллагааг хялбар дөхөм болгохын зэрэгцээ туслалцааны хөтөлбөр, төслүүдийн үр ашиг, чанарыг нэмэгдүүлж байдаг.
Дэлхийн банкнаас санхүүжиж буй МИНИС төслийн үйл ажиллагаа нь Дэлхийн банкны бодлоготой нийцэж байх ёстой. 1994 онд Банк олон нийтэд нээлттэй мэдээллийн хүрээг эрчимтэй өргөжүүлжээ. 2001 онд мэдээллийн ил тод, нээлттэй болгох бодолгод олон нийтийн өргөжүүлсэн хэлэлцүүлгийн оролцоотойгоор ерөнхий үнэлгээг хийсний дараа Банк нээлттэй мэдээллийн хүрээг дахин тэлж, тухайн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр болсон. Энэ мэдэгдэл нь мэдээллийг нээлттэй болгох шинэчилсэн бодлогыг тогтоож буй юм. Мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь Банкний хөгжлийн харилцааг бэхжүүлж, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай нийцэхийн зэрэгцээ ядуурлын хэмжээг бууруулахад чухал хувь нэмэр оруулна гэж бид итгэж байна.