УУЛ УУРХАЙН ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ


СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХ ХҮСЭЛТ ИРҮҮЛЭХ УРИЛГА
(ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ – КОМПАНИ)


Монгол Улс
Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл
Зээлийн дугаар: 4888-MN


Зөвлөх үйлчилгээний нэр: Говийн гурван сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө боловсруулах зөвлөх компаниудыг сонгон шалгаруулах


-   Дугаар: WB/MOF/MINIS/CS/QCBS/3.1.6(a)/2015 - УМАРД ГОВИЙН ГУВЭЭТ ХАЛХЫН ДУНДАД ТАЛ САВ ГАЗАР
-   Дугаар: WB/MOF/MINIS/CS/QCBS/3.1.6(b)/2015 - ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН САВ ГАЗАР
-   Дугаар: WB/MOF/MINIS/CS/QCBS/3.1.6(c)/2015 - АЛТАЙН ӨВӨР ГОВЬ ТАЛ САВ ГАЗАР


Монгол Улсын Засгийн газар нь “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Дэлхийн банктай санхүүжилтийн хэлэлцээр хийж, зээл хүлээн авсан ба энэхүү зээлийн тодорхой хэсгийг дараах зөвлөх үйлчилгээнд зарцуулахаар төлөвлөсөн болно.
“Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл” нь эрх бүхий зөвлөх(“Зөвлөх”)-ийг сонгон шалгаруулалтад оролцож зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтээ ирүүлэхийг урьж байна. Зөвлөх үйлчилгээ (“Үйлчилгээ”)-гээр дээрх гурван сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг боловсруулна. Говийн бүсд унд ахуйн болон уул уурхайд ашиглах усны нөөцийг зүй зохистой хэмнэлттэй ашиглах,  усны хэрэглээг  хэтийн төлөвтэй уялдуулан сав газрын хэмжээнд усны нөөцийн менежментийг үе шаттайгаар төлөвлөж хэрэгжүүлэхэд энэхүү ажлын гол зорилго оршино.
Үйлчилгээг 2015 оны 12 дугаар сард эхлүүлнэ. Нийт 10 сар (13 хүн өдөр)-ын хугацаанд багтаан хэрэгжүүлнэ.
Зөвлөх нь ур чадвараа нэмэгдүүлэх зорилгоор түншлэх буюу эсвэл туслан гүйцэтгэгчтэй хамтарч болно.
Үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг дараах шалгуур үзүүлэлтээр хураангуй жагсаалтад оруулна: Ажил гүйцэтгэх зөвлөх, эсвэл түншлэлийн хувьд тэргүүлэх, голлох зөвлөх нь усны нөөцийн менежментийн төлөвлөлтөөр ажил гүйцэтгэсэн туршлагатай байх ёстой.
Сонирхсон зөвлөх нь уг үйлчилгээг үзүүлэх чадвар, туршлагатай гэдгээ нотолсон мэдээлэл бүхий материалыг ирүүлнэ.
Зөвлөх нь 2011 оны 1 дүгээр сард батлагдан нийтэлсэн "Зээлдэгч (Монгол Улс)-ийнзөвлөх сонгон шалгаруулах, ажиллуулахад баримтлах Дэлхийн банкны журам" ("Зөвлөх сонгох журам")-ын 1.9-д заасан сонирхлын зөрчлийн талаарх Дэлхийн банкны баримтладаг зарчмыг анхаарч үзэх ёстой.
“Зөвлөх сонгох журам”-д зааснаар зөвлөх сонгох чадварын үнэлгээний аргаар зөвлөхийг сонгон шалгаруулна.
Сонирхсон зөвлөх нь ажлын даалгавартай холбогдох нэмэлт мэдээллийг www.minis.mn. цахим хуудаснаас авч болно.
Энэхүү урилга болон ажлын даалгаврыг Монгол, Англи хэлээр өдөр тутмын хэвлэлд нийтлүүлж, дээрх цахим хуудаст тавьсан. Урилга болон ажлын даалгаврын  Монгол, Англи хэлэн дэх эх бичвэрийн хооронд зөрүү гарвал Англи хэлэн дэх эх бичвэрийг баримтална.


Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийн бичиг баримтыг Англи хэлээр 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 15:00 цаг (Улаанбаатрын цагаар)-т багтаан доорх хаягаар (биеэр, шуудангаар, факсаар эсхүл Е-мэйлээр) бичгээр ирүүлнэ.


Ажлын даалгавар


Төсөл хэрэгжүүлэх нэгж: Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл (MINIS)
Хэнд: Монгол УлсУлаанбаатархотСүхбаатар дүүрэг,
1-р хороо,Жамьян гүний гудамж-10, “Ариг Төв”-ийн  401А тоот
Төслийн худалдан авалтын мэргэжилтэн Б.Одончимэгт
Утас: +(976) 7011 2689;
Факс: +(976) 7011 2689
Е-мэйл: odonchimegb@minis.mn болон baigali@minis.mn-нд давхар илгээнэ.

Share:
minis

MINIS