УУЛ УУРХАЙН ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ

-----------------------------------------------------------------------------------------------------------

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХ 

ХҮСЭЛТ ИРҮҮЛЭХ УРИЛГА

 (ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ - КОМПАНИ)


Монгол Улс

Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл

“ДОРНОГОВЬ АЙМГИЙН ХАТАНБУЛАГ СУМЫН ТӨВИЙН ХҮН АМЫН УНД АХУЙН УСНЫ ЭХ ҮҮСВЭРИЙГ ТОГТООХ ГАЗРЫН ДООРХ УСНЫ ЭРЭЛ-ХАЙГУУЛЫН АЖИЛ” гүйцэтгэх зөвлөх компанийг (байгууллага) сонгон шалгаруулах

Дугаар: WB/MOF/MINIS/CS/CQS/3.1.12/2018


Монгол Улсын Засгийн газар нь Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийг хэрэгжүүлэх зорилгоор Дэлхийн банкнаас зээл авсан бөгөөд зээлийн тодорхой хэсгийг зөвлөх үйлчилгээнд зарцуулахаар төлөвлөж байна.

Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл нь эрх бүхий зөвлөх компаниудыг ("Зөвлөх") сонгон шалгаруулалтад оролцож үйлчилгээ үзүүлэх хүсэлтээ ирүүлэхийг урьж байна. Зөвлөх үйлчилгээний ("Үйлчилгээ") гол зорилго нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын төвийн хүн амын унд ахуйн усны эх үүсвэрийг бий болгох, хайгуулын цооногуудыг ашиглалтанд бэлтгэж усны нөөцийг тогтооно. 

Зөвлөх үйлчилгээг 2019 оны 01 сараас эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд ажлын үргэлжлэх хугацаа 5 сар байх төлөвтэй байна. (Нийт 20 хүн сар)

Энэхүү зөвлөх үйлчилгээ нь төслийн 3-р бүрэлдэхүүн хэсгийн хэрэгжилтийн стратегийг тодорхойлоход ач холбогдолтой тул өндөр ур чадварыг шаардаж байгаа болно. Зөвлөхүүд ур чадвараа нэмэгдүүлэх зорилгоор бусад компанитай хамтран түншлэлээр эсвэл туслан гүйцэтгэгчтэй хамтарч болно. (Зөвлөхүүд түншилж буй тохиолдолд (тэргүүлэгч зөвлөхийг), харин туслан гүйцэтгэгчтэй орж байгаа тохиолдолд (голлох зөвлөхийг) тодорхойлно уу).

 Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг дараах шалгуур үзүүлэлтээр хураангуй жагсаалтад оруулна: Зөвлөх нь газрын доорх усны хайгуул судалгаа, усны нөөц тогтоох чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан, 3-аас доошгүй ордын нөөц батлуулсан туршлагатай, ижил төстэй уур амьсгалтай орон нутагт ажил гүйцэтгэсэн туршлагатай байх. 

Сонирхсон зөвлөхүүд уг үйлчилгээг үзүүлэх чадвартай бөгөөд холбогдох туршлагатай гэдгээ нотолсон мэдээлэл бүхий материал ирүүлэх шаардлагатай.

Зөвлөхүүд 2011 оны 1 дүгээр сард нийтэлсэн "Дэлхийн банкны зээлдэгчид зөвлөх сонгон шалгаруулах, ажиллуулах журам" ("Зөвлөхийн журам")-ын 1.9-д заасан сонирхлын зөрчлийн талаарх Дэлхийн банкны бодлогыг анхаарч үзэх шаардлагатай.

“Зөвлөхийн журам”-д заасан Зөвлөхийн чадварын үнэлгээний аргаар зөвлөхийг сонгон шалгаруулна.

Сонирхсон зөвлөхүүд үйлчилгээний дэлгэрэнгүй ажлын даалгаврыг www.minis.mn цахим хуудаснаас авч болно. Энэхүү ажлын даалгавар нь эцсийн хувилбар биш бөгөөд тендерийн баримт бичгийн шатанд хүргэгдэх  болно.

Энэхүү урилга болон ажлын даалгаврыг Монгол, Англи хэл дээр нийтэлсэн ба Урилга болон ажлын даалгаврын Монгол, Англи хэлэн дэх эх бичвэрийн хооронд зөрүү гарвал Англи хэлэн дэх эх бичвэрийг баримтална.

Сонгон шалгаруулалтад оролцох сонирхлын баримт бичгүүдийг Англи хэл дээр 2019 оны 1 дугаар сарын 10-ны өдрийн 11:00 цагт (Улаанбаатарын цагаар) багтаан доорх хаягаар (биеэр, шуудангаар, факсаар эсхүл э-мэйлээр) бичгээр ирүүлэх шаардлагатай. 


Төсөл хэрэгжүүлэх нэгж

Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл (MINIS)

Хэнд: Төслийн мэргэжилтэн Ц.Одончимэг

Ариг Төв, 401А тоот, Жамьян гүний гудамж-10, 1-р хороо, 

Сүхбаатар Дүүрэг, Улаанбаатар, Монгол Улс

Утас: +976 7011 2689; 

Факс: +976 7011 2689;

И-Мэйл: admin@minis.mn 

Цахим хуудас: www.minis.mn

Share:
minis

MINIS