УУЛ УУРХАЙН ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ

-----------------------------------------------------------------------------------------------------------

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХ 

ХҮСЭЛТ ИРҮҮЛЭХ УРИЛГА

(ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ - КОМПАНИ)


Монгол Улс

Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл

“ГОВИЙН БҮСИЙН ГУРВАН САВ ГАЗРЫН НУТАГТ ХАМААРАХ СУМДЫН ТӨВ СУУРИН ГАЗРУУДЫН УНДНЫ УСНЫ ЧАНАРЫН СУДАЛГАА” гүйцэтгэх зөвлөх компанийг (байгууллага) сонгон шалгаруулах

Дугаар: WB/MOF/MINIS/CS/CQS/3.1.10/2019

Монгол Улсын Засгийн газар нь Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийг хэрэгжүүлэх зорилгоор Дэлхийн банкнаас зээл авсан бөгөөд зээлийн тодорхой хэсгийг зөвлөх үйлчилгээнд зарцуулахаар төлөвлөж байна.

Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл нь эрх бүхий зөвлөх компаниудыг ("Зөвлөх") сонгон шалгаруулалтад оролцож үйлчилгээ үзүүлэх хүсэлтээ ирүүлэхийг урьж байна. Зөвлөх үйлчилгээний ("Үйлчилгээ") гол зорилго нь cумдын төвийн суурин газруудын ундны усны чанар, ус хангамжийн хүртээмжийн судалгааг гаргах,  тухайн орчны геологи-гидрогеологийн нөхцөлтэй холбож тайлалт хийх, сум тус бүрт тохирсон ус цэнгэгжүүлэх, зөөлрүүлэх, ус цэвэршүүлэгч шүүлтүүрийг сонгох, ашиглах заавар болон ус хангамжийн шинэ эх үүсвэр шаардлагатай эсэх талаар зөвлөмжийг судалгааны ажлын үр дүнд тулгуурлан боловсруулж тайлагнах”

Зөвлөх үйлчилгээг 2019 оны 04 сараас эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд ажлын үргэлжлэх хугацаа 6 сар байна. (Нийт 39 хүн сар)

Энэхүү зөвлөх үйлчилгээ нь төслийн 3-р бүрэлдэхүүн хэсгийн хэрэгжилтийн стратегийг тодорхойлоход ач холбогдолтой тул өндөр ур чадварыг шаардаж байгаа болно. Зөвлөхүүд ур чадвараа нэмэгдүүлэх зорилгоор бусад компанитай хамтран түншлэлээр эсвэл туслан гүйцэтгэгчтэй хамтарч болно. Зөвлөхүүд түншилж буй тохиолдолд (тэргүүлэгч зөвлөхийг), харин туслан гүйцэтгэгчтэй орж байгаа тохиолдолд (голлох зөвлөхийг) тодорхойлно.

Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг дараах шалгуур үзүүлэлтээр хураангуй жагсаалтад оруулна: Зөвлөх нь усны чанар, ялангуяа газрын доорх усны чанарын судалгааны чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай, ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагатай байх.

Сонирхсон зөвлөхүүд уг үйлчилгээг үзүүлэх чадвартай бөгөөд холбогдох туршлагатай гэдгээ нотолсон мэдээлэл бүхий материал ирүүлэх шаардлагатай.

Зөвлөхүүд 2011 оны 1 дүгээр сард нийтэлсэн "Дэлхийн банкны зээлдэгчид зөвлөх сонгон шалгаруулах, ажиллуулах журам" ("Зөвлөхийн журам")-ын 1.9-д заасан сонирхлын зөрчлийн талаарх Дэлхийн банкны бодлогыг анхаарч үзэх шаардлагатай.

“Зөвлөхийн журам”-д заасан Зөвлөхийн чадварын үнэлгээний аргаар зөвлөхийг сонгон шалгаруулна.

Сонирхсон зөвлөхүүд үйлчилгээний дэлгэрэнгүй ажлын даалгаврыг www.minis.mn  цахим хуудаснаас авч болно. Энэхүү ажлын даалгавар нь эцсийн хувилбар биш бөгөөд тендерийн баримт бичгийн шатанд хүргэгдэх болно.

Энэхүү урилга болон ажлын даалгаврыг Монгол, Англи хэл дээр нийтэлсэн ба эх бичвэрийн хооронд зөрүү гарвал Англи хэлэн дэх эх бичвэрийг баримтална.

Сонгон шалгаруулалтад оролцох сонирхлын баримт бичгүүдийг Англи болон Монгол хэл дээр 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 11:00 цагт (Улаанбаатарын цагаар) багтаан доорх хаягаар (биеэр, шуудангаар, факсаар эсхүл э-мэйлээр) бичгээр ирүүлэх шаардлагатай.


            Төсөл хэрэгжүүлэх нэгж

            Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл (MINIS)

            ХэндХудалдан авалтын мэргэжилтэн Ц.Одончимэг

            Ариг Төв, 401А тоотЖамьян гүний гудамж-101-р хороо

            Сүхбаатар ДүүрэгУлаанбаатарМонгол Улс

            Утас: +976 7011 2689; 

            Факс: +976 7011 2689;

            Э-Мэйл: admin@minis.mn 

            Цахим хуудас: www.minis.mn

Ажлын даалгаврыг  эндээс татаж авна уу.

Share:
minis

MINIS