УУЛ УУРХАЙН ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ

-----------------------------------------------------------------------------------------------------------

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХ 

ХҮСЭЛТ ИРҮҮЛЭХ УРИЛГА

(ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ - КОМПАНИ

Монгол Улс

Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл

“ГИДРОГЕОЛОГИЙН 1:200,000 ХУРААНГУЙЛАЛТАЙ ЗУРАГЛАЛЫН АЖИЛ”гүйцэтгэх зөвлөх компанийг (байгууллага) сонгон шалгаруулах

Дугаар: WB/MOF/MINIS/CS/CQS/3.1.15/2019

Монгол Улсын Засгийн газар нь Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийг хэрэгжүүлэх зорилгоор Дэлхийн банкнаас зээл авсан бөгөөд зээлийн тодорхой хэсгийг зөвлөх үйлчилгээнд зарцуулахаар төлөвлөж байна.

Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл нь эрх бүхий зөвлөх компаниудыг ("Зөвлөх") сонгон шалгаруулалтад оролцож үйлчилгээ үзүүлэх хүсэлтээ ирүүлэхийг урьж байна. Зөвлөх үйлчилгээний("Үйлчилгээ") гол зорилго нь L-49-XXIV, L-49-XXX, L-50-XIX, L-50-XXV, L-50-XIII, L-50-XIV, L-50-XV, L-50-XX, L-50-XXI хавтгайнуудыг хамруулан 1:200000 масштабтай гидрогеологийн зураглалын ажил хийх болон зэрлэг ан амьтдад зориулсан хөдөлгөөн мэдрэгчтэй, хүний оролцоогүй ажиллах 6 ширхэг худаг гаргах юм. 

Зөвлөх үйлчилгээг 2019 оны 04 сараас эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд ажлын үргэлжлэх хугацаа 6 сар байхаар төлөвлөж байна. (Нийт 72 хүн сар)

Энэхүү зөвлөх үйлчилгээ нь төслийн 3-р бүрэлдэхүүн хэсгийн хэрэгжилтийн стратегийг тодорхойлоход ач холбогдолтой тул өндөр ур чадварыг шаардаж байгаа болно. Зөвлөхүүд ур чадвараа нэмэгдүүлэх зорилгоор бусад компанитай хамтран түншлэлээр эсвэл туслан гүйцэтгэгчтэй хамтарч болно. (Зөвлөхүүд түншилж буй тохиолдолд (тэргүүлэгч зөвлөхийг), харин туслан гүйцэтгэгчтэй орж байгаа тохиолдолд (голлох зөвлөхийг) тодорхойлно уу).

Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг дараах шалгуур үзүүлэлтээр хураангуй жагсаалтад оруулна: “Зөвлөх нь газрын доорх усны хайгуул судалгаа, гидрогеологийн зураглалын чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай, сэргээгдэх эрчим хүчээр худаг тоноглох дадлага, чадвартай, ижил төстэй уур амьсгалтай орон нутагт ажил гүйцэтгэсэн туршлагатай байх.”

Сонирхсон зөвлөхүүд уг үйлчилгээг үзүүлэх чадвартай бөгөөд холбогдох туршлагатай гэдгээ нотолсон мэдээлэл бүхий материал ирүүлэх шаардлагатай.

Зөвлөхүүд 2011 оны 1 дүгээр сард нийтэлсэн "Дэлхийн банкны зээлдэгчид зөвлөх сонгон шалгаруулах, ажиллуулах журам" ("Зөвлөхийн журам")-ын 1.9-д заасан сонирхлын зөрчлийн талаарх Дэлхийн банкны бодлогыг анхаарч үзэх шаардлагатай.

“Зөвлөхийн журам”-д заасан Зөвлөхийн чадварын үнэлгээний аргаар зөвлөхийг сонгон шалгаруулна.

Сонирхсон зөвлөхүүд үйлчилгээний дэлгэрэнгүй ажлын даалгаврыг www.minis.mn цахим хуудаснаас авч болно. Энэхүү ажлын даалгавар нь эцсийн хувилбар биш бөгөөд тендерийн баримт бичгийн шатанд хүргэгдэхболно.

Энэхүү урилга болон ажлын даалгаврыг Монгол, Англи хэл дээр нийтэлсэн ба Урилга болон ажлын даалгаврын Монгол, Англи хэлэн дэх эх бичвэрийн хооронд зөрүү гарвал Англи хэлэн дэх эх бичвэрийг баримтална.

Сонгон шалгаруулалтад оролцох сонирхлын баримт бичгүүдийг Англи болон Монгол хэл дээр 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 11:00 цагт (Улаанбаатарын цагаар) багтаан доорх хаягаар (биеэр, шуудангаар, факсаар эсхүл э-мэйлээр) бичгээр ирүүлэх шаардлагатай.

            Төсөл хэрэгжүүлэх нэгж

            Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл (MINIS)

            ХэндХудалдан авалтын мэргэжилтэн Ц.Одончимэг

            Ариг Төв, 401А тоотЖамьян гүний гудамж-101-р хороо

            Сүхбаатар ДүүрэгУлаанбаатарМонгол Улс

            Утас: +976 7011 2689; 

            Факс: +976 7011 2689;

            Э-Мэйл: admin@minis.mn 

            Цахим хуудас: www.minis.mn

Share:
minis

MINIS