Урилга

Умард говийн гүвээт-Халхын дундад талын сав газрын 

Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний төслийн 

олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг


Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл (МИНИС)-өөсБайгаль орчин, аялал жуулчлалын яам болон Ус хөгжлийн  түлхүүр ТББ –тай  хамтран Умард говийн гүвээт халхын дундад талын сав газрын Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө (УННМТ)-ний төслийн олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг-ийг 2018 оны 11 сарын 12-14 –ний өдрүүдэд Улаанбаатар хотын Багахангай дүүрэгт Төв аймгийн Баянцагаан, Баян, Сэргэлэн сумдыг хамруулан, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд Баянтал, Сүмбэр, Шивээговь сумд, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говьугтаал, Өндөршил, Баянжаргалан, Дундговьаймгийн Гурвансайхан сумдыг хамруулан, Дундговь  аймгийн Сайнцагаан суманд Дундговь аймгийн Өлзийт, Хулд, Дэлгэрхангай, Луус, Сайнцагаан, Дэлгэрцогт, Дэрэн сумд, Өмнөговь аймгийн Цогт овоо сумыг хамруулан, Дундговь  аймгийн Эрдэнэдалай суманд Дундговь аймгийн  Эрдэнэдалай суманд Сайхан-Овоо, Адаацаг, Өвөрхангай аймгийн Сант, Баян өндөр, Өлзийт, Баянгол, Есөнзүйл,  Төв аймгийнБүрэн, Баянөнжүүл, Дэлгэрхаан,  Эрдэнэсант сумдыг хамруулан,  Дорноговь аймгийн Айраг суманд Дорноговь аймгийн  Даланжаргалан, Айраг, Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт, Сайхандулаан, Сайншанд, Хэнтий аймгийн Галшар, Борөндөр, Дархан сумдыг  хамруулан,  Сүхбаатар аймгийн  Баруун - Урт хотод  Мөнххаан, Сүхбаатар, Баруун урт, Асгат, Халзан, Уулбаян, Түвшинширээ сумдыг хамруулан  зохион байгуулах тул тус сумдуудын төрийн байгууллага, төрийн бус байгууллага,  иргэд, малчид, тариаланчид болон хувийн хэвшлийн төлөөлөл та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. 

Хэлэлцүүлгийн зорилго: “Умард говийн гүвээт халхын дундад талын сав газрын УННМТ-ний төслийн талаар мэдээлэл өгөх, хэлэлцүүлэх, төлөвлөгөөний төсөлд санал авах замаар менежментийн төлөвлөгөөг сайжруулж эцэслэн боловсруулах. 

Хэлэлцүүлгийн оролцогчид: Дээр дурдсан аймаг, сумдуудын  ЗДТГ, ИТХ, ЗДТГ-ийн Хөгжлийн бодлого, Төлөвлөлтийн газар, ХААГ, Байгаль орчны улсын байцаагч, Байгаль хамгаалагчид, Умард говийн гүвээт халхын дундад талын сав газрын Талуудын оролцооны зөвлөлийн гишүүд,  ус ашиглагч болон хэрэглэгч байгууллагууд,  ТББ-ууд, Иргэний нийгмийн байгууллагууд болон орон нутгийн иргэд, малчид 

ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН БАЙРШИЛ, ОГНОО БОЛОН ТАНХИМ


ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН БАЙРШИЛ 

ХАМРАГДАХ АЙМАГ, СУМД 

ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ОГНОО 

ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ТАНХИМ  

Баг  1 



Хэлэлцүүлэг 1 

Улаанбаатар хотын Багахангай дүүрэг 

Багахангай дүүрэг 

Төв: Баянцагаан, Баян, Сэргэлэн,  

11/12, 

14:00 цагт 

Соёлын төв 

Хэлэлцүүлэг 2

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 

Говьсүмбэр: Баянтал, Сүмбэр, Шивээговь

Дундговь:  Цагаандэлгэр, Говьугтаал, Өндөршил, Баянжаргалан,  Дундговь  аймгийн Гурвансайхан,

11/13, 

10:00цагт 

Боржигон чуулга  

Хэлэлцүүлэг 3

Дундговь  аймгийн Сайнцагаан сум    

Дундговь:  Өлзийт, Хулд, Дэлгэрхангай, Луус, Сайнцагаан, Дэлгэрцогт, Дэрэн

Өмнө говь : Цогт овоо

11/14,

09: 00 цагт 

Ёслол  хүндэтгэлийн өргөө

Баг  2


Хэлэлцүүлэг 4

Дундговь  аймгийн Эрдэнэдалай сум  

Дундговь: Эрдэнэдалай, Адаацаг, Сайхан-Овоо, Адаацаг, 

Өвөрхангай: Сант, Баян өндөр, Өлзийт, Баянгол, Есөнзүйл,  

Төв: Бүрэн, Баянөнжүүл, Дэлгэрхаан,  Эрдэнэсант 

11/12,  

09:00 цаг  

Соёлын төв

Хэлэлцүүлэг 5

Дорноговь аймгийн 

Айраг сум 

Дорноговь: Даланжаргалан, Айраг, Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт, Сайхандулаан, Сайншанд, 

Хэнтий: Галшар, Борөндөр, Дархан

11/13, 

10:00 цагт  

Соёлын төв 

Хэлэлцүүлэг 6 


Сүхбаатар аймгийн  Баруун - Урт хот  

Мөнххаан, Сүхбаатар, Баруун урт, Асгат,Халзан, Уулбаян, Түвшинширээ

11/14, 

09:00 цагт 

Аймгийн  хүүхдийн  ордон 


ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ХӨТӨЛБӨР

15 минут 

Оролцогчдыг хүлээн авч бүртгэх, санал асуулгын хуудас болон холбогдох материал тараах 

5 минут

Нээлтийн үг: Хурал даргалагч 

10 минут

Илтгэл 1.  МИНИС төслийн танилцуулга 

20 минут

Илтгэл 2. Умард говийн гүвээт халхын дундад талын УННМ төлөвлөгөөний төслийн танилцуулга 

30 минут

Асуулт & Хариулт 

60 минут

Төлөвлөгөөний төсөлд санал өгөх

5 минут

Хаалтын үг  

10 минут

Тараагдсан санал асуулгын хуудас хурааж авах



Хэлэлцүүлгийн үед та бүхний хэлсэн үг, асуулт, зөвлөмж болон саналуудыг бүрэн тэмдэглэж авах ба зайлшгүй шаардлагатай саналуудыг Умард говийн гүвээт халхын дундад талын УННМ төлөвлөгөөний төсөлд  тусгана.

Та бүхний санал зөвлөмж уг менежментийн төлөвлөгөөг илүү сайжруулахад хувь нэмрээ оруулах тул хэлэлцүүлгийн материалуудтай урьдчилан танилцаж, саналаа бэлтгэж ирэхийг хүсч байна.

Хэлэлцүүлгийн материалуудыг МИНИС төслийн цахим хуудас-т (http://minis.mn/mn/p/хэлэлцүүлгийн-тойм ) байршуулсан бөгөөд мөн цаасан хэлбэрээр материалуудыг дээр дурдсан аймаг сумдуудын ЗДТГ болон ИТХ-д хүлээлгэн өгсөн бөгөөд гол оролцогч талуудад биечлэн хүргүүлсэн болно.

Сонирхсон иргэд эдгээр материалуудтай ЗДТГ болон Иргэний танхим дээр очиж, биечлэн танилцаж болох бөгөөд иргэдэд бичгээр санал өгөх боломжийг бүрдүүлэх үүднээс дээр дурдсан газруудад санал авах дэвтрүүдийг байршуулсан болно. Түүнчлэн хэлэлцүүлгээс хойш 14 хоногийн дотор нэмэлт саналаа доорх хаягуудаар бидэн рүү илгээх боломжтой. Хэлэлцүүлэгтэй холбоотой мэдээллийг мөн доорх хаягаар авах боломжтой. 

Хэлэлцүүлгийн үр дүнд гарсан саналуудыг УННМТ-ний төсөлдхэрхэн авч  үзсэн талаарх мэдээллийг танд хүргүүлэх бөгөөд мөн энэ талаарх мэдээллийг мэдээллийг олон нийтэднээлттэй болгох болно. 

Энэхүү олон нийтийн хэлэлцүүлэгт Таны оролцоо болон санал, зөвлөмж маш чухал бөгөөд таныг идэвхтэй оролцоно гэдэгт найдаж байна. 

Хүндэтгэсэн,

УУЛ УУРХАЙН ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ


Умард говийн гүвээт-Халхын дундад талын

сав газрын Усны менежментийн төлөвлөгөө боловсруулах

ТӨСЛИЙН БАГ

Хэлэлцүүлгийн материалуудыг доороос татаж авна уу.  


1  Умард говийн гүвээт халхын дундад талын сав газрын УННМТ-ний Суурь судалгааны эмхэтгэл   

2 Умард говийн гүвээт халхын дундад талын сав газрын УННМТ-ний суурь судалгааны Техникийн хураангуй 

3 Умард говийн гүвээт халхын дундад талын сав газрын УННМТ-ний суурь судалгааны Техникийн бус хураангуй 

4 мард говийн гүвээт халхын дундад талын сав газрын Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний төсөл 

5 Урилга/Хөтөлбөр 



Share:
minis

MINIS