УРИЛГА

            “ТАВАН ТОЛГОЙН УУРХАЙН НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН ХУРИМТЛАГДАХ НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ  ТАЙЛАНГИЙН ТӨСӨЛ”-ИЙН ОЛОН НИЙТИЙН НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 


Эрхэм хүндэт Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн  ард  иргэд,малчид та бүхнийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл болон Грийнтрендс ХХК хамтран зохион байгуулах “Таван толгойн уурхайн нүүрсний бүс нутгийн Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний  тайлангийн төсөл”-ийг танилцуулах олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэгт хүрэлцэн ирэхийг урьж байна. 

Хэлэлцүүлгийн зорилго: “Таван толгойн уурхайн нүүрсний бүс нутгийн Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний  тайлангийн төсөл”-ийн талаарх мэдээллийг түгээж, ил тод хүртээмжтэй байлгах, төсөл хэрэгжүүлэгч, төслийн нөлөөлөлд өртөж болзошгүй иргэд болон бусад оролцогч талууд хоорондын мэдээлэл солилцож, санал авах замаар тайланг сайжруулж эцэслэн боловсруулах. 

Хэлэлцүүлгийн оролцогчид: 

Ханбогд сумын ЗДТГ, ИТХ, багийн ИНХ ЗД, ИНХ, Хайрхан багийн  ард  иргэд,малчид

ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН БАЙРШИЛ, ОГНОО,  ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ЗААЛ

Хэлэлцүүлгийн байршил

Цаг

Хэлэлцүүлгийн заал

Хэлэлцүүлгийн огноо

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг  

11:00 

 Монпорд ХХК-ны  хурлын танхим 

2019 оны  09 сарын  26

ХӨТӨЛБӨР

Үргэлжлэх цаг

Үйл ажиллагаа

15 минут  

Оролцогчдыг хүлээн авч бүртгэх, санал асуулгын хуудас болон холбогдох материал тараах

5 минут

Нээлтийн үг: Хурал даргалагч

10 

Илтгэл 1.  МИНИС төслийн танилцуулга 

20 минут

Илтгэл 2. “Таван толгойн уурхайн нүүрсний бүс нутгийн хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний  тайлангийн төсөл”-ийн танилцуулга

60 минут

Асуул/ Хариулт

60 минут

Тайлангийн төсөлд санал өгөх

5 минут

Хаалтын үг

10 минут

Тараагдсан санал асуулгын хуудас хурааж авах 

Хэлэлцүүлгийн үед та бүхний хэлсэн үг, асуулт, зөвлөмж болон саналуудыг бүрэн тэмдэглэж авах ба зайлшгүй шаардлагатай саналуудыг Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний  тайлангийн төсөлд тусгана. 

Та бүхний санал зөвлөмж уг Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний  тайланг илүү сайжруулахад хувь нэмрээ оруулах тул хэлэлцүүлгийн материалуудтай урьдчилан танилцаж, саналаа бэлтгэж ирэхийг хүсэж байна. 

Хэлэлцүүлгийн материалуудыг МИНИС төслийн цахим хуудас-т 

(http://minis.mn/mn/article болон http://minis.mn/mn/p/хэлэлцүүлгийн-тойм )

 байршуулсан бөгөөд мөн цаасан хэлбэрээр материалуудыг дээр дурдсан аймаг сум болон багийн ЗДТГ, Засаг дарга, ИТХ болон ИНХ-д хүлээлгэн өгсөн бөгөөд гол оролцогч талуудад биечлэн хүргүүлсэн болно. 

Сонирхсон иргэд эдгээр материалуудтай ЗДТГ болон Иргэний танхим дээр очиж, биечлэн танилцаж болох бөгөөд иргэдэд бичгээр санал өгөх боломжийг бүрдүүлэх үүднээс дээр дурдсан газруудад санал авах дэвтрүүдийг байршуулсан болно. Түүнчлэн хэлэлцүүлгээс хойш 14 хоногийн дотор нэмэлт саналаа доорх хаягуудаар бидэн рүү илгээх боломжтой. Хэлэлцүүлэгтэй холбоотой мэдээллийг мөн доорх хаягаар авах боломжтой. 

  • Цахим хуудас:

http://minis.mn/mn/p/санал-авах-хуудас

  • Хаяг: 

Монгол улс, Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Жамьян гүний гудамж 10, Ариг төв 401 тоот 

  • Утас: 

+976 - 7011-2689, 99102722

  • Факс: 

+976 - 7011-2689

  • Фейсбүүк: 
  • Твиттер: 

https://www.facebook.com/MinisProject/

https://twitter.com/water47189300

  • И-мэйл 

Admin@minis.mn, info@greentrends.mn  

Хэлэлцүүлгийн үр дүнд гарсан саналуудыг Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний  тайлангийн төсөлд хэрхэн авч үзсэн талаарх мэдээллийг танд хүргүүлэх бөгөөд мөн энэ талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох болно. 

Хүндэтгэсэн, 

УУЛ УУРХАЙН ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ


ЗӨВЛӨХ БАГ “ГРИЙНТРЕНДС” ХХК



Хэлэлцүүлгийн материалуудыг эндээс татаж авна уу.
Таван толгойн нүүрсний уурхайн бүс нутгийн Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний тайлангийн төсөл.

Таван толгойн нүүрсний уурхайн бүс нутгийн хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний тайлангийн төслийн Техникийн хураангуй


Таван толгойн нүүрсний уурхайн бүс нутгийн Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний тайлангийн төслийн техникийн бус хураангуй.

Түгээмэл асуулт, хариулт





Share:
minis

MINIS