УРИЛГА

            “ТАВАН ТОЛГОЙН УУРХАЙН НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН ХУРИМТЛАГДАХ НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ  ТАЙЛАНГИЙН ТӨСӨЛ”-ИЙН ОЛОН НИЙТИЙН НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 


Эрхэм хүндэт Өмнөговь аймаг, Өмнөговь аймгийн Даланзадгад, Ханхонгор, Цогтцэций, Баян-Овоо болон Ханбогд сумд,  Цагаан хад болон Гашуун сухайт хил орчмын ардиргэд,  малчид төрийн болон ТББ-ууд, АНН та бүхнийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл болон Грийнтрендс ХХК хамтран зохион байгуулах “Таван толгойн уурхайн нүүрсний бүс нутгийн Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний  тайлангийн төсөл”-ийг танилцуулах олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэгт хүрэлцэн ирэхийг урьж байна. 

Хэлэлцүүлгийн зорилго: “Таван толгойн уурхайн нүүрсний бүс нутгийн Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний  тайлангийн төсөл”-ийн талаарх мэдээллийг түгээж, ил тод хүртээмжтэй байлгах, төсөл хэрэгжүүлэгч, төслийн нөлөөлөлд өртөж болзошгүй иргэд болон бусад оролцогч талууд хоорондын мэдээлэл солилцож, санал авах замаар тайланг сайжруулж эцэслэн боловсруулах. 

Хэлэлцүүлгийн оролцогчид: Дээр дурдсан аймаг сумдуудын ЗДТГ, ИТХ, ИНХ ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Дэд бүтэц, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, ХАА, Байгаль орчны хэлтсүүд, сум багийн засаг дарга, Галба өөш долоодын говийн сав газрын захиргаа, Сав газрын талуудын оролцооны зөвлөлийн гишүүд, ТББ-ууд, Иргэний нийгмийн байгууллагууд, Их сургуулиуд, Хувийн хэвшлүүд болон орон нутгийн иргэд, малчид 

ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН БАЙРШИЛ, ОГНОО,  ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ЗААЛ

Хэлэлцүүлгийн байршил

Цаг

Хэлэлцүүлгийн заал

Хэлэлцүүлгийн огноо

Хэлэлцүүлэг# 1 

Өмнөговь аймаг 


( Ханхонгор сумыг хамруулах)

09:00 

Аймгийн иргэний танхим 

2019 оны  09 сарын  25 

Хэлэлцүүлэг # 2


Өмнөговь аймгийн Цогтцэций сум  

( Баян-Овоо сумыг хамруулах ) 


15:00 

Цогтцэций сумын Соёлын төв 

2019 оны  09 сарын  25

ХӨТӨЛБӨР

Үргэлжлэх цаг

Үйл ажиллагаа

15 минут  

Оролцогчдыг хүлээн авч бүртгэх, санал асуулгын хуудас болон холбогдох материал тараах

5 минут

Нээлтийн үг: Хурал даргалагч

10 

Илтгэл 1.  МИНИС төслийн танилцуулга 

20 минут

Илтгэл 2. “Таван толгойн уурхайн нүүрсний бүс нутгийн хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний  тайлангийн төсөл”-ийн танилцуулга

60 минут

Асуул/ Хариулт

60 минут

Тайлангийн төсөлд санал өгөх

5 минут

Хаалтын үг

10 минут

Тараагдсан санал асуулгын хуудас хурааж авах 




Хэлэлцүүлгийн үед та бүхний хэлсэн үг, асуулт, зөвлөмж болон саналуудыг бүрэн тэмдэглэж авах ба зайлшгүй шаардлагатай саналуудыг Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний  тайлангийн төсөлд тусгана. 

Та бүхний санал зөвлөмж уг Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний  тайланг илүү сайжруулахад хувь нэмрээ оруулах тул хэлэлцүүлгийн материалуудтай урьдчилан танилцаж, саналаа бэлтгэж ирэхийг хүсэж байна. 

Хэлэлцүүлгийн материалуудыг МИНИС төслийн цахим хуудасны Мэдээ хуудасд

(http://minis.mn/mn/article болон http://minis.mn/mn/p/хэлэлцүүлгийн-тойм )

 байршуулсан бөгөөд мөн цаасан хэлбэрээр материалуудыг дээр дурдсан аймаг сумдуудын ЗДТГ, ИТХ-д хүлээлгэн өгсөн бөгөөд гол оролцогч талуудад биечлэн хүргүүлсэн болно. 

Сонирхсон иргэд эдгээр материалуудтай ЗДТГ болон Иргэний танхим дээр очиж, биечлэн танилцаж болох бөгөөд иргэдэд бичгээр санал өгөх боломжийг бүрдүүлэх үүднээс дээр дурдсан газруудад санал авах дэвтрүүдийг байршуулсан болно. Түүнчлэн хэлэлцүүлгээс хойш 14 хоногийн дотор нэмэлт саналаа доорх хаягуудаар бидэн рүү илгээх боломжтой. Хэлэлцүүлэгтэй холбоотой мэдээллийг мөн доорх хаягаар авах боломжтой. 

  • Цахим хуудас:

http://minis.mn/mn/p/санал-авах-хуудас

  • Хаяг: 

Монгол улс, Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Жамьян гүний гудамж 10, Ариг төв 401 тоот 

  • Утас: 

+976 - 7011-2689, 99102722

  • Факс: 

+976 - 7011-2689

  • Фейсбүүк: 
  • Твиттер: 

https://www.facebook.com/MinisProject/

https://twitter.com/water47189300

  • И-мэйл 

Admin@minis.mn, info@greentrends.mn  

Хэлэлцүүлгийн үр дүнд гарсан саналуудыг Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний  тайлангийн төсөлд хэрхэн авч үзсэн талаарх мэдээллийг танд хүргүүлэх бөгөөд мөн энэ талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох болно.

Хүндэтгэсэн, 

УУЛ УУРХАЙН ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ


ЗӨВЛӨХ БАГ “ГРИЙНТРЕНДС” ХХК



Хэлэлцүүлгийн материалуудыг эндээс татаж авна уу.

Урилга/Хөтөлбөр


Таван толгойн нүүрсний уурхайн бүс нутгийн Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний тайлангийн төсөл.

Таван толгойн нүүрсний уурхайн бүс нутгийн хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний тайлангийн төслийн Техникийн хураангуй


Таван толгойн нүүрсний уурхайн бүс нутгийн Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний тайлангийн төслийн техникийн бус хураангуй.

Түгээмэл асуулт, хариулт




Share:
minis

MINIS