Саяхан бид та бүхэнд Бүс нутгийн байгаль орчны үнэлгээний ажлын даалгаврын төсөлд 2018 оны 7-р сарын 21-ний өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд санал хүлээн авах талаар мэдэгдсэн билээ. Улсын үндэсний их баяр наадам болох гэж буйтай холбогдуулан санал  хүлээн авах эцсийн хугацааг 2018 оны  08 сарын 08 –ны өдрөөр тогтоосныг албан ёсоор мэдэгдэж байна.  

Ажлын даалгаврын төсөл болон бусад холбогдох материалуудыг төслийн оролцогч/ сонирхогч талууд, иргэд, аж ахуйн нэгж, ТББ, иргэний нийгмийн, мэргэжлийн судалгааны байгууллагуудыг хамруулан нэмэлт санал авах зорилгоор МИНИС төслийн цахим хуудсанд (http://minis.mn/mn/p/орхон-болон-шүрэнгийн-төслүүдийн-бүс-нутгийн-байгаль-орчны-үнэлгээний-ажлын-даалгаврын-төсөлд-нэмэлт-санал-авахбайршуулаад байна. 

 Дараах сувгуудаар саналуудыг хүлээж авна.  Үүнд:

Таны санал энэхүү төслийн судалгааны ажлыг амжилттай явуулахад үнэтэй хувь нэмрээ оруулах болно.


МИНИС ТӨСӨЛ

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ


ЖИЧ: Энэ нь Бүс нутгийн байгаль орчны үнэлгээний ажлын даалгаврын төсөлд санал хүлээн авах эцсийн шат бөгөөд хүлээж авах  зөвлөмжүүдийн дагуу  ажлындаалгаврын төслийг сайжруулна. Түүнчлэн тус судалгааг гүйцэтгэх зөвлөх баг сонгон шалгаруулах худалдан авалтын шатанд шилжинэ.  



Share:
minis

MINIS