САНАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА ДУУСЧ БУЙ ТАЛААРХ МЭДЭГДЭЛ

Бид та бүхэнд Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах төсөл (Орхон) болон Шүрэнгийн усан цахилгаан станц (Шүрэн)-ын төслүүдийн Бүс нутгийн байгаль орчны үнэлгээ (БНБОҮ)-ний ажлын даалгаврын төсөлд  2018 он06  дугаар  сарын 21-ний өдрөөс 2018 оны 08 дугаар  сарын 30 –ны өдрийг дуустал санал авч буй талаар  мэдэгдсэн билээ. 

БНБОҮ-ний ажлын даалгаврын төсөл болон бусад холбогдох материалуудыг дараах хуудсуудад байршуулсан бөгөөд энэхүү холбоосоор орж танилцана уу.  

http://www.minis.mn/mn/p/орхон-болон-шүрэнгийн-төслүүдийн-бүс-нутгийн-байгаль-орчны-үнэлгээний-ажлын-даалгаврын-төсөлд-эцсийн-байдлаар-санал-авах 

http://minis.mn/mn/p/хэлэлцүүлгийн-тойм   

Санал авах  хугацаа дуусгавар болж байгаа учир та бүхэн өөрсдийн санал бодлоо доорх сувгуудаар ирүүлнэ  үү.  

Таны санал, зөвлөмжүүд энэхүү төслийн судалгааны ажлыг амжилттай явуулахад үнэтэй хувь нэмэр оруулах болно.

Хүндэтгэсэн,


МИНИС ТӨСӨЛ 

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ




Share:
minis

MINIS