Бид та бүхэнд Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах төсөл (Орхон) болон Шүрэнгийн усан цахилгаан станц (Шүрэн)-ын төслүүдийн Бүс нутгийн байгаль орчны үнэлгээ (БНБОҮ)-ний ажлын даалгаврын төсөлд 45 хоногийн хугацаанд санал өгөх боломжтой талаар өмнө нь мэдэгдсэн билээ.

Улсын болон орон нутгийн Наадам, түүнчлэн зуны амралтын урт өдрүүдийг тооцож үзсэний үндсэн дээр ажлын даалгаврын төсөлд санал авч дуусах хугацааг 2018 оны 8 сарын 30-ны өдрийг дуустал дахин сунгаж байгааг үүгээр мэдэгдэж байна.  

БНБОҮ-ний ажлын даалгаврын төслийг Монгол Улс болон ОХУ-ын оролцогч/сонирхогч талуудад хэвлэмэл хэлбэрээр хүргүүлсэн (байршлуудын жагсаалтыг хавсралтаас үзнэ үү) бөгөөд цахим хэлбэрээр МИНИС төслийн цахим хуудаснаас татаж авах боломжтой. Та бүхэнд өмнө илгээж байсан БНБОҮ-ний ажлын даалгаврын төслийн холбогдох материалуудыг татаж авах холбоос техникийн асуудлын улмаас http://www.minis.mn/mn/p/орхон-болон-шүрэнгийн-төслүүдийн-бүс-нутгийн-байгаль-орчны-үнэлгээний-ажлын-даалгаврын-төсөлд-эцсийн-байдлаар-санал-авах болж өөрчлөгдсөн болохыг анхаарна уу. Мөн бид холбогдох материалуудыг http://minis.mn/mn/p/хэлэлцүүлгийн-тойм хуудсанд байршуулсан болно.  

Хүлээн авсан саналуудад асуулт/хариултын хүснэгт хэлбэрээр хариулах ба 2018 оны  9 сарын дундуур МИНИС төслийн цахим хуудасны Хэлэлцүүлэг гэсэн дэд хуудсанд байршуулах болно. Энэхүү хариултуудыг төслийн цахим хуудсанд байршуулж олон нийтэд нээлттэй болгохоос гадна холбогдох оролцогч болон сонирхогч талуудад МИНИС төсөл дээр бүртгэгдсэн цахим хаягийн жагсаалтын дагуу илгээх болно. Сонирхогч талууд МИНИС төслийн цахим хаягийн жагсаалтад бүртгүүлж амжаагүй байгаа бол http://minis.mn/mn хуудсаар дамжуулан бүртгүүлж болно.

Асуулт/хариултын хүснэгт нь хүлээн авсан саналуудыг БНБОҮ-ний ажлын даалгаврын төслийн эцсийн хувилбарт хэрхэн авч үзсэн, боломжит саналуудыг хэрхэн тусгасан эсвэл ямар үндэслэлээр саналуудыг тусгаагүй талаар тайлбарласан баримт бичиг юм.  

Энэ удаагийн санал нь Бүс нутгийн байгаль орчны үнэлгээний ажлын даалгаврын төсөлд санал хүлээн авах хамгийн сүүлийн хугацаа гэдгийг анхаарна уу. 

Хүлээн авсан саналуудыг үндэслэн ажлын даалгаврыг сайжруулж, улмаар эцэслэсний дараа худалдан авах үйл ажиллагааны шат буюу уг судалгааг гүйцэтгэх зөвлөх баг сонгон шалгаруулах үе шатанд шилжих болно. Судалгааны ажил хийгдэж, үнэлгээний тайлангийн төслийг олон нийтэд ил тод болгосноор олон нийтийн хэлэлцүүлэг хийх, дахин санал авах боломжтой болно.

Таны санал, зөвлөмжүүд энэхүү төслийн судалгааны ажлыг амжилттай явуулахад үнэтэй хувь нэмэр оруулах болно.


Хүндэтгэсэн,


МИНИС ТӨСӨЛ 

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ



Share:
minis

MINIS