УРИЛГА

                “НҮҮРСНЭЭС БАЙГАЛИЙН ХИЙ ГАРГАН АВАХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ ТӨСЛИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГМИЙН НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГИЙН ТӨСӨЛ”-ИЙН ОЛОН НИЙТИЙН НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ


Эрхэм хүндэт Улаанбаатар хотын Хан-Уул, Баянзүрх болон Сонгинохайрхан дүүргийн иргэд, төрийн болон ТББ-ууд, АНН та бүхнийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл болон Грийнтрендс ХХК хамтран зохион байгуулах “Нүүрснээс байгалийн хий гарган авах үйлдвэр байгуулах төслийн Байгаль орчин, Нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайлангийн төслийг танилцуулах олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг”-т хүрэлцэн ирэхийг урьж байна. 

Хэлэлцүүлгийн зорилго: “Нүүрснээс байгалийн хий гарган авах үйлдвэр байгуулах төслийн Байгаль орчин, Нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайлангийн төсөл”-ийн талаарх мэдээллийг түгээж, ил тод хүртээмжтэй байлгах, төсөл хэрэгжүүлэгч, төслийн нөлөөлөлд өртөж болзошгүй иргэд болон бусад оролцогч талуудтай мэдээлэл солилцож, санал авах замаар тайланг сайжруулж эцэслэн боловсруулах.

Хэлэлцүүлгийн оролцогчид: Улаанбаатар хотын ЗДТГ, Захирагчийн алба,  ИТХ,  Байгаль орчин,  аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам,  Нийслэлийн байгаль орчны газар,  Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар,  Туул голын сав газрын захиргаа,  Байгаль орчны иргэний зөвлөл,  Дулааны цахилгаан станцууд, судалгаа шинжилгээний хүрээлэн  болон холбогдох их сургуулиуд, дээр дурдсан дүүргүүдийн ЗДТГ болон ИТХ, Байгаль орчин, агаарын бохирдлын мэргэжилтэн, Хан-Уул дүүргийн 12,13,14 хороодын засаг дарга нар, Иргэдийн нийтийн хурал, ард иргэд, Сонгино хайрхан дүүргийн 32 -р хорооны засаг дарга, Иргэдийн нийтийн хурал, ард иргэд, Баянзүрх дүүргийн 10, 11 болон 23–р хорооны засаг дарга, ард иргэд, ТББ-ууд, Иргэний нийгмийн байгууллагууд,  хувийн хэвшлүүд болон орон нутгийн иргэд, малчид.

ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН БАЙРШИЛ, ОГНОО,  ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ТАНХИМ 

Хэлэлцүүлгийн байршил

Хэлэлцүүлгийн огноо



Цаг

Хэлэлцүүлгийн танхим

Улаанбаатар хотын 

2019.09.20

14:00

Пума Империал зочид буудлын 2-р давхарт Империал хурлын танхимд

ХӨТӨЛБӨР

Үргэлжлэх цаг

Үйл ажиллагаа

15 минут

Оролцогчдыг хүлээн авч бүртгэх, санал асуулгын хуудас болон холбогдох материал тараах

5 минут

Нээлтийн үг: Хурал даргалагч

10 минут

Илтгэл 1.  МИНИС төслийн танилцуулга 

20 минут

Илтгэл 2. Нүүрснээс байгалийн хий гарган авах үйлдвэр байгуулах төслийн Байгаль орчин, Нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайлангийн төслийн танилцуулга

60 минут

Асуул/ Хариулт

60 минут

Тайлангийн төсөлд санал өгөх

5 минут

Хаалтын үг

10 минут

Тараагдсан санал асуулгын хуудас хурааж авах 

Хэлэлцүүлгийн үед та бүхний хэлсэн үг, асуулт, зөвлөмж болон саналуудыг бүрэн тэмдэглэж авах ба зайлшгүй шаардлагатай саналуудыг Нүүрснээс байгалийн хий гарган авах үйлдвэр байгуулах төслийн Байгаль орчин, Нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайлангийн төсөлд тусгана. 

Та бүхний санал зөвлөмж уг тайлангийн төслийг илүү сайжруулахад хувь нэмрээ оруулах тул хэлэлцүүлгийн материалуудтай урьдчилан танилцаж, саналаа бэлтгэж ирэхийг хүсэж байна. 

Хэлэлцүүлгийн материалуудыг МИНИС төслийн цахим хуудас-т 

http://www.minis.mn/mn/article/news/нүүрснээс-байгалийн-хий-гарган-авах-үйлдвэр-байгуу болон 

http://minis.mn/mn/p/хэлэлцүүлгийн-тойм.

байршуулсан бөгөөд мөн цаасан хэлбэрээр материалуудыг дээр дүүрэг, ЗДТГ болон ИТХ-д хүлээлгэн өгсөн бөгөөд хороодын Засаг дарга болон  иргэдэд биечлэн хүргүүлсэн болно. 

Сонирхсон иргэд эдгээр материалуудтай ЗДТГ болон Иргэний танхим дээр очиж, биечлэн танилцаж болох бөгөөд иргэдэд бичгээр санал өгөх боломжийг бүрдүүлэх үүднээс дээр дурдсан газруудад санал авах дэвтрүүдийг байршуулсан болно. Түүнчлэн хэлэлцүүлгээс хойш 14 хоногийн дотор нэмэлт саналаа доорх хаягуудаар бидэн рүү илгээх боломжтой. Хэлэлцүүлэгтэй холбоотой мэдээллийг мөн доорх хаягаар авах боломжтой.

  • Цахим хуудас:

http://minis.mn/mn/p/санал-авах-хуудас

  • Хаяг: 

Монгол улс, Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Жамьян гүний гудамж 10, Ариг төв 401 тоот 

  • Утас: 

+976 - 7011-2689, 99102722

  • Факс: 

+976 - 7011-2689

  • Фейсбүүк: 
  • Твиттер: 

https://www.facebook.com/MinisProject/

https://twitter.com/water47189300

  • И-мэйл 

Admin@minis.mn, info@greentrends.mn  

Хэлэлцүүлгийн үр дүнд гарсан саналуудыг Нүүрснээс байгалийн хий гарган авах үйлдвэр байгуулах төслийн БОННҮ-ний тайлангийн төсөлд хэрхэн авч үзсэн талаарх мэдээллийг танд хүргүүлэх бөгөөд мөн энэ талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох болно. 

Хүндэтгэсэн,

УУЛ УУРХАЙН ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ


ЗӨВЛӨХ БАГ “ГРИЙНТРЕНДС” ХХК

Хэлэлцүүлгийн материалуудыг татаж авна уу. 


Нүүрснээс нийлэг байгалийн хий гарган авах үйлдвэр байгуулах төслийн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайлангийн төсөл 


Нүүрснээс нийлэг байгалийн хий гарган авах үйлдвэр байгуулах төслийн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайлангийн төслийн Техникийн хураангуй 



Нүүрснээс нийлэг байгалийн хий гарган авах үйлдвэр байгуулах төслийн БОННҮ-ний тайлангийн төслийн Техникийн бус хураангуй. 




Share:
minis

MINIS