МЭДЭЭЛЭЛ ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ


Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийнхөрөнгөөр хэрэгжүүлж буй Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн хүрээнд Эрчим хүчний яамны захиалгаар Шүрэнгийн УЦС-ын төсөл (Шүрэнгийн төсөл), Байгаль орчин, аялал жуулчлалын яамны захиалгаар Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах (Орхоны төсөл) төслийн Бүс нутгийн байгаль орчны үнэлгээ /БНБОҮ/ Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ /БОННҮ/-ний ажлын даалгаврын төслийг 2017 оны 1 сард боловсруулсан. Дэлхийн банкны хамгааллын бодлогын дагуу уг ажлын даалгаврын төслийг төслийн нөлөөлөлд өртөж болзошгүй бүс нутаг ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс болон Эрхүү мужид 2017 оны 3 сарын 19-нөөс 5 сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 14 байршилд, Монгол улсад 2017 оны 6 сарын 28-ны өдрөөс 7 сарын 3-ны өдрүүдэд нийт 19 байршилд олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан. 

Олон нийтийн хэлэлцүүлгүүдээс гарсан саналуудыг үндэслэн БНБОҮ/БОННҮ-ний ажлыг хоёр үе шаттайгаар хийх буюу эхний үе шатанд Шүрэн, Орхоны төслийн Бүс нутгийн байгаль орчны үнэлгээ (БНБОҮ)-г Сэлэнгэ мөрний сав газар болон Байгал нуурыг хамруулан хийхээр Монгол улсын засгийн газраас шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийг үндэслэн БНБОҮ-ний ажлын даалгаврын төслийг шинэчлэн боловсруулаад байна.

Ажлын даалгаврын төсөл болон бусад холбогдох материалуудыг сонирхогч/оролцогч талууд болон иргэд, аж ахуйн нэгжүүдээс нэмэлт санал авах зорилгоор МИНИС төслийн цахим хуудсанд ( http://www.minis.mn/mn/p/орхон-болон-шүрэнгийн-төслүүдийн-бүс-нутгийн-байгаль-орчны-үнэлгээний-ажлын-даалгаврын-төсөлд-эцсийн-байдлаар-санал-авах) байршуулахаар бэлтгэж байна. 

Ажлын даалгаврын төсөлтэй танилцаад цахим хуудсанд байршуулснаас хойш 30 хоногийн дотор Та саналаа дараах сувгуудаар илгээж болно.

Цахим хуудсаар санал өгөхийг хүсвэл  http://minis.mn/mn/p/санал-авах-хуудас

Эсвэл дараах сувгуудаар саналуудыг хүлээж авна.  Үүнд: 

Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй танд хүргүүлэхээ үүгээр мэдэгдэж байна.   


МИНИС ТӨСӨЛ

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ


Share:
minis

MINIS