УРИЛГА


“ДАРХАН СЭЛЭНГИЙН ТӨВ БҮСЭД ХАР ТӨМӨРЛӨГИЙН ЦОГЦОЛБОРЫГ ДЭД БҮТЦИЙГ ХАМТ БАЙГУУЛАХ ТӨСӨЛ”-ИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГМИЙН НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГИЙН ТӨСӨЛ”-ИЙН ОЛОН НИЙТИЙН НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Эрхэм хүндэт Дархан-Уул аймаг,  Дархан-Уул аймгийн Дархан сум, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумдын иргэд, малчид төрийн болон ТББ-ууд, АНН та бүхнийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл болон Зөвлөх компаний хамтран зохион байгуулах Дархан Сэлэнгийн төв бүсэд Хар төмөрлөгийн цогцолборыг Дэд бүтцийг хамт байгуулах төслийн Байгаль орчин, Нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайлангийн төслийг танилцуулах олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг”-т хүрэлцэн ирэхийг урьж байна. 

Хэлэлцүүлгийн зорилго: “Дархан Сэлэнгийн төв бүсэд Хар төмөрлөгийн цогцолборыг Дэд бүтцийг хамт байгуулах төслийн Байгаль орчин, Нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайлангийн төсөл”-ийн талаарх мэдээллийг түгээж, ил тод хүртээмжтэй байлгах, төсөл хэрэгжүүлэгч, төслийн нөлөөлөлд өртөж болзошгүй иргэд болон бусад оролцогч талууд хоорондын мэдээлэл солилцож, санал авах замаар тайланг сайжруулж эцэслэн боловсруулах.

Хэлэлцүүлгийн оролцогчид: 

Дархан –Уул аймгийн ЗДТГ, ИТХ, ЗДТГ-ийн Бодлогын Хөгжил, Төлөвлөлтийн газар, Иргэний танхим, Дархан-Уул сумын ЗДТГ, БОАЖГ, Хараа, Ерөө голын сав газрын захиргаа, байгаль орчны байцаагчид, Дарханы Төмөрлөгийн үйлдвэр, Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн Стратеги, төлөвлөлтийн хэлтэс, “Урансайжрах” ХХК, “Тайван бетон дэр” ХХК, Байгаль орчны ТББ болон холбогдох орон нутгийн иргэд

ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН БАЙРШИЛ, ОГНОО,  ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ЗААЛ

Хэлэлцүүлгийн байршил

Цаг

Хэлэлцүүлгийн заал

Хэлэлцүүлгийн огноо

Хэлэлцүүлэг# 1 

Дархан-Уул аймаг



09: 00

Дархан-Уул аймгийн Дархан сумын ЗДТГ-ын хурлын танхим

2019 оны 09 сарын  25 

Хэлэлцүүлэг # 2

Сэлэнгэ аймгийн Хүдэр сум 

11:00

Сумын Соёлын төвд 

2019 оны 09 сарын  26


ХӨТӨЛБӨР

Үргэлжлэх цаг

Үйл ажиллагаа

15 минут

Оролцогчдыг хүлээн авч бүртгэх, санал асуулгын хуудас болон холбогдох материал тараах

5 минут

Нээлтийн үг: Хурал даргалагч

10 минут

Илтгэл 1.  МИНИС төслийн танилцуулга 

20 минут

Илтгэл 2. Дархан Сэлэнгийн төв бүсэд Хар төмөрлөгийн цогцолборыг Дэд бүтцийг хамт байгуулах төслийн Байгаль орчин, Нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайлангийн төслийн танилцуулга”



60 минут

Асуул/ Хариулт

60 минут

Тайлангийн төсөлд санал өгөх

5 минут

Хаалтын үг

10 минут

Тараагдсан санал асуулгын хуудас хурааж авах 

Хэлэлцүүлгийн үед та бүхний хэлсэн үг, асуулт, зөвлөмж болон саналуудыг бүрэн тэмдэглэж авах ба зайлшгүй шаардлагатай саналуудыг Дархан Сэлэнгийн төв бүсэд Хар төмөрлөгийн цогцолборыг Дэд бүтцийг хамт байгуулах төслийн Байгаль орчин, Нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайлангийн төсөлд тусгана. 

Та бүхний санал зөвлөмж уг тайлангийн төслийг илүү сайжруулахад хувь нэмрээ оруулах тул хэлэлцүүлгийн материалуудтай урьдчилан танилцаж, саналаа бэлтгэж ирэхийг хүсэж байна. 

Хэлэлцүүлгийн материалуудыг МИНИС төслийн цахим хуудас-т 

http://www.minis.mn/mn/article болон http://minis.mn/mn/p/хэлэлцүүлгийн-тойм 

байршуулсан бөгөөд мөн цаасан хэлбэрээр материалуудыг Дархан-Уул аймаг,  Дархан-Уул аймгийн Дархан сум,  Сэлэнгэ аймгийн Хүдэр сумдын ЗДТГ болон ИТХ-д хүлээлгэн өгсөн бөгөөд гол оролцогч талуудад биечлэн хүргүүлсэн болно. 

Сонирхсон иргэд эдгээр материалуудтай ЗДТГ болон Иргэний танхим дээр очиж, биечлэн танилцаж болох бөгөөд иргэдэд бичгээр санал өгөх боломжийг бүрдүүлэх үүднээс дээр дурдсан газруудад санал авах дэвтрүүдийг байршуулсан болно. Түүнчлэн хэлэлцүүлгээс хойш 14 хоногийн дотор нэмэлт саналаа доорх хаягуудаар бидэн рүү илгээх боломжтой. Хэлэлцүүлэгтэй холбоотой мэдээллийг мөн доорх хаягаар авах боломжтой.

  • Цахим хуудас:

http://minis.mn/mn/p/санал-авах-хуудас

  • Хаяг: 

Монгол улс, Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Жамьян гүний гудамж 10, Ариг төв 401 тоот 

  • Утас: 

+976 - 7011-2689 

  • Факс: 

+976 - 7011-2689

  • Фейсбүүк: 
  • Твиттер: 

https://www.facebook.com/MinisProject/

https://twitter.com/water47189300

  • И-мэйл 

Admin@minis.mn, info@greentrends.mn  


Хэлэлцүүлгийн үр дүнд гарсан саналуудыг тайлангийн төсөлд хэрхэн авч үзсэн талаарх мэдээллийг танд хүргүүлэх бөгөөд мөн энэ талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох болно. 


Хүндэтгэсэн, 

УУЛ УУРХАЙН ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ


ЗӨВЛӨХ БАГ 



Хэлэлцүүлгийн материалуудыг эндээс татаж авна  уу. 

Урилга/Хөтөлбөр  

Дархан сэлэнгийн бүсэд Хар төмөрлөгийн үйлдвэрийг цогцолборын хамт барих төслийн БОННҮ-ний тайлангийн төсөл  

Дархан сэлэнгийн бүсэд Хар төмөрлөгийн үйлдвэрийг цогцолборын хамт барих төслийн БОННҮ-ний тайлангийн Техникийн хураангуй  

Дархан сэлэнгийн бүсэд Хар төмөрлөгийн үйлдвэрийг цогцолборын хамт барих төслийн БОННҮ-ний тайлангийн Техникийн бусхураангуй 




Share:
minis

MINIS