УРИЛГА

ГАЛБА-ӨӨШ, ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН

УСНЫ НӨӨЦИЙН НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ- НИЙ ТӨСЛИЙН 

ОЛОН НИЙТИЙН НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  


                Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл (МИНИС)-өөс  Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон “Дунар-Од” ХХК-тай хамтран ГАЛБА-ӨӨШ, ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН УСНЫ НӨӨЦИЙН НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ (УННМТ)-НИЙ ТӨСЛИЙН ОЛОН НИЙТИЙН НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ-ийг 2018 оны 11-р сарын 12-23-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Онгон суманд Баяндэлгэр, Дарьганга, Наран сумдыг хамруулан, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Баян-Овоо, Даланзадгад, Ханхонгор, Манлай сумдыг хамруулан,  Өмнөговь аймгийн Ханбогд суманд, Дорноговь аймгийн Сайншанд суманд Өргөн, Эрдэнэ, Замын-Үүд, Мандах, Сайхандулаан сумдыг хамруулан,Дорноговь аймгийн Хөвсгөл суманд Улаанбадрах, Хатанбулаг сумдыг хамруулан зохион байгуулах тул тус сумдуудын төрийн байгууллага, төрийн бус байгууллага,  иргэд, малчид, тариаланчид болон хувийн хэвшлийн төлөөлөл та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. 

Хэлэлцүүлгийн зорилго: “Галба-Өөш, Долоодын говийн сав газрын УННМТ”-ний төслийн талаар мэдээлэл өгөх, хэлэлцүүлэх, төлөвлөгөөний төсөлд санал авах замаар менежментийн төлөвлөгөөг сайжруулж эцэслэн боловсруулах.

Хэлэлцүүлгийн оролцогчид: Дээр дурдсан аймаг, сумдуудын ЗДТГ, ИТХ, ЗДТГ-ийн Хөгжлийн бодлого, Төлөвлөлтийн газар, ХААГ, Байгаль орчны улсын байцаагч, Байгаль хамгаалагчид, Галба-Өөш, Долоодын говийн сав газрын захиргаа, Сав газрын талуудын оролцооны зөвлөлийн гишүүд, Ус ашиглагч болон хэрэглэгч байгууллагууд, ТББ-ууд, Иргэний нийгмийн байгууллагууд болон орон нутгийн иргэд, малчид. 

ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН БАЙРШИЛ, ОГНОО БОЛОН ТАНХИМ 


Хэлэлцүүлгийн байршил

Хамрагдах аймаг сумд

Огноо

Хэлэлцүүлгийн танхим





Баг 1

Хэлэлцүүлэг 1 

Сүхбаатар аймгийн Онгон сум

Сүхбаатар аймгийн төлөөлөл, Баяндэлгэр, Дарьганга, Наран сумдыг хамруулах

11/12

10:00 цагт 

Ерөнхий боловсролын сургуулийн Спорт зааланд

Хэлэлцүүлэг 2 

Дорноговь аймгийн Сайншанд сум

Өргөн, Эрдэнэ, Замын-Үүд, Мандах, Сайхандулаан сумдыг хамруулах

11/13

10:00 цагт


“Соёмбо” цогцолборын Хүндэтгэлийн өргөөнд

Хэлэлцүүлэг 3  

Дорноговь аймгийн Хөвсгөл сум

Улаанбадрах, Хатанбулаг сумдыг хамруулах 

11/14

10:00 цагт


Соёлын төвд

Хэлэлцүүлэг 4 

Өмнөговь аймгийн Цогтцэций сум

Баян-Овоо, Даланзадгад, Ханхонгор, Манлай сумдыг хамруулах 

11/16

11:00 цагт

Соёлын төвд

Хэлэлцүүлэг  5

Өмнөговь аймгийн Ханбогд сум

Ханбогд сумыг хамруулах

11/23

10:00 цагт

Соёлын төвд


ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ХӨТӨЛБӨР 

15 минут 

Оролцогчдыг хүлээн авч бүртгэх, санал асуулгын хуудас болон холбогдох материал тараах 

5   минут

Нээлтийн үг: Хурал даргалагч 

10 минут

Илтгэл 1.  МИНИС төслийн танилцуулга 

20 минут

Илтгэл 2. Галба-Өөш, Долоодын говийн сав газрын УННМТөлөвлөгөөний төслийн танилцуулга – Төслийн удирдагч  З.Цэрэндорж 

30 минут

Асуулт & Хариулт 

60 минут

Төлөвлөгөөний төсөлд санал өгөх

5 минут

Хаалтын үг  

10 минут

Тараагдсан санал асуулгын хуудас хурааж авах








Хэлэлцүүлгийн үед та бүхний хэлсэн үг, асуулт, зөвлөмж болон саналуудыг бүрэн тэмдэглэж авах ба зайлшгүй шаардлагатай саналуудыг Галба-Өөш, Долоодын говийн сав газрын УННМТ-ний төсөлд  тусгана.  

Та бүхний санал зөвлөмж уг менежментийн төлөвлөгөөг илүү сайжруулахад хувь нэмрээ оруулах тул хэлэлцүүлгийн материалуудтай урьдчилан танилцаж, саналаа бэлтгэж ирэхийг хүсч байна.

Хэлэлцүүлгийн материалуудыг МИНИС төслийн цахим хуудас-т (http://minis.mn/mn/p/хэлэлцүүлгийн-тойм) байршуулсан бөгөөд мөн цаасан хэлбэрээр материалуудыг дээр дурдсан аймаг сумдуудын ЗДТГ болон ИТХ-д хүлээлгэн өгсөн бөгөөд гол оролцогч талуудад биечлэн хүргүүлсэн болно.

Сонирхсон иргэд эдгээр материалуудтай ЗДТГ болон Иргэний танхим дээр очиж, биечлэн танилцаж болох бөгөөд иргэдэд бичгээр санал өгөх боломжийг бүрдүүлэх үүднээс дээр дурдсан газруудад санал авах дэвтэрүүдийг байршуулсан болно. Түүнчлэн хэлэлцүүлгээс хойш 14 хоногийн дотор нэмэлт саналаа доорх хаягуудаар бидэн рүү илгээх боломжтой. Хэлэлцүүлэгтэй холбоотой мэдээллийг мөн доорх хаягаар авах боломжтой. 

Цахим хуудас: http://minis.mn/mn/p/санал-авах-хуудас 

•  Монгол улс, Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Жамьян гүний гудамж 10, Ариг төв 401 тоот

•  Утас: +976 - 7011-2689,  99076032, 94141187, 99169220

•  Факс: +976 - 7011-2689 

•  Фэйсбүүк:https://www.facebook.com/MinisProject/ 

•  Twitter:https://twitter.com/water47189300 

•  И-мэйл: admin@minis.mn,  dunarod@gmail.com

Хэлэлцүүлгийн үр дүнд гарсан саналуудыг УННМТ-ний төсөлд хэрхэн авч үзсэн талаарх мэдээллийг танд хүргүүлэх бөгөөд мөн энэ талаарх мэдээллийг олон нийтэд  нээлттэй болгох болно. 

                Энэхүү олон нийтийн хэлэлцүүлэгт Таны оролцоо болон санал, зөвлөмж маш чухал бөгөөд таныг идэвхтэй оролцоно гэдэгт найдаж байна. 

Хүндэтгэсэн,              


УУЛ УУРХАЙН ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ


ЗӨВЛӨХ БАГ ДУНАР-ОД ХХК


Хэлэлцүүлгийн материалуудыг эндээс татаж авна уу.  

1 Галба өөш долоодын говийн сав газрын Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний Суурь судалгаа2018.10.29 

2 Галба өөш  долоодын говийн сав газрын УННМТ-ний төслийн Суурь судалгааны Техникийн хураангуй2018.10.29

3 Галба өөш долоодын говийн сав газрын Усны нөөцийн нэгдсэн  менежментийн төлөвлөгөөний төслийн Суурь судалгааны эмхэтгэлийн Техникийн бус хураангуй 2018.10.29   

4 УННМТ-ний төсөл2018.10.29 

5 Урилга/Хөтөлбөр  


Share:
minis

MINIS