УРИЛГА

            “БАГАНУУРЫН НҮҮРСНИЙ УУРХАЙН БҮС НУТГИЙН ХУРИМТЛАГДАХ НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ  ТАЙЛАНГИЙН ТӨСӨЛ”-ИЙН ОЛОН НИЙТИЙН НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 


Эрхэм хүндэт Улаанбаатар хотын төрийн болон ТББ-ууд, АНН, иргэд та бүхнийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл болон Грийнтрендс ХХК хамтран зохион байгуулж буй “Багануурын нүүрсний уурхайн бүс нутгийн Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ (ХНҮ)-ний  тайлангийн төсөл”-ийг танилцуулах олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэгт хүрэлцэн ирэхийг урьж байна. 

Хэлэлцүүлгийн зорилго: “Багануурын нүүрсний уурхайн бүс нутгийн ХНҮ-ний тайлангийн төсөл”-ийг танилцуулах, холбогдох талуудын дунд хэлэлцүүлэх,  санал авах,   боломжит саналуудыг тайлангийн төсөлд тусгах, эцэслэх.    

Хэлэлцүүлгийн оролцогчид: Улаанбаатар хотын Засаг даргын тамгын газар,  Захирагчийн ажлын алба,  Байгаль орчин, аялал жуулчлалын яам,  Улаанбаатар хотын Байгаль орчны газар,  Туул голын сав газрын захиргаа, Сав газрын талуудын оролцооны зөвлөл, Агаарын бохирдлыг бууруулах газар,  холбогдох ТББ-ууд, Иргэний нийгмийн байгууллагууд, Дулааны цахилгаан станцууд, ШУ-ын хүрээлэнгүүд, Их сургуулиуд, Хувийн хэвшлүүд.

ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН БАЙРШИЛ, ОГНОО,  ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ЗААЛ

Хэлэлцүүлгийн байршил

Цаг

Хэлэлцүүлгийн заал

Хэлэлцүүлгийн огноо

Улаанбаатар хот 


14:00 

Цэнгэг усны нөөц, Байгаль хамгаалах төв 

2019 оны 06 сарын 25 –ны Мягмар гараг 

ХӨТӨЛБӨР

Үргэлжлэх цаг

Үйл ажиллагаа

15 минут  

Оролцогчдыг хүлээн авч бүртгэх, санал асуулгын хуудас болон холбогдох материал тараах

5 минут

Нээлтийн үг: Хурал даргалагч

10 

Илтгэл 1.  МИНИС төслийн танилцуулга 

20 минут

Илтгэл 2. “Багануурын нүүрсний уурхайн бүс нутгийн Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний  тайлангийн төсөл”-ийн танилцуулга

60 минут

Асуул/ Хариулт

60 минут

Тайлангийн төсөлд санал өгөх

5 минут

Хаалтын үг

10 минут

Тараагдсан санал асуулгын хуудас хурааж авах 




Хэлэлцүүлгийн үед та бүхний хэлсэн үг, асуулт, зөвлөмж болон саналуудыг бүрэн тэмдэглэж авах ба зайлшгүй шаардлагатай саналуудыг тайлангийн төсөлд тусгана. 

Та бүхний санал зөвлөмж уг тайлангийн төслийг илүү сайжруулахад хувь нэмрээ оруулах тул хэлэлцүүлгийн материалуудтай урьдчилан танилцаж, саналаа бэлтгэж ирэхийг хүсэж байна. 

Хэлэлцүүлгийн материалуудыг МИНИС төслийн цахим хуудас-т (http://minis.mn/mn/article болон  http://minis.mn/mn/p/хэлэлцүүлгийн-тойм) байршуулсан бөгөөд мөн цаасан хэлбэрээр материалуудыг Улаанбаатар хотын ЗДТГ, ИТХ-д хүлээлгэн өгсөн бөгөөд гол оролцогч талуудад биечлэн хүргүүлсэн болно.

Түүнчлэн хэлэлцүүлгээс хойш 14 хоногийн дотор нэмэлт саналаа доорх хаягуудаар бидэн рүү илгээх боломжтой. Хэлэлцүүлэгтэй холбоотой мэдээллийг мөн доорх хаягаар авах боломжтой.

  • Цахим хуудас:

http://minis.mn/mn/p/санал-авах-хуудас

  • Хаяг: 

Монгол улс, Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Жамьян гүний гудамж 10, Ариг төв 401 тоот 

  • Утас: 

+976 - 7011-2689, 99102722

  • Факс: 

+976 - 7011-2689

  • Фейсбүүк: 
  • Твиттер: 

https://www.facebook.com/MinisProject/

https://twitter.com/water47189300

  • И-мэйл 

Admin@minis.mn, info@greentrends.mn  

Хэлэлцүүлгийн үр дүнд гарсан саналуудыг тайлангийн төсөлд хэрхэн авч үзсэн талаарх мэдээллийг танд хүргүүлэх бөгөөд мөн энэ талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох болно. 

Хүндэтгэсэн, 

УУЛ УУРХАЙН ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ


ЗӨВЛӨХ БАГ “ГРИЙНТРЕНДС” ХХК


Хэлэлцүүлгийн материалуудыг  доорх хүснэгтээс татаж авна уу.  


Хэлэлцүүлгийн Урилга болон Хөтөлбөр  

Багануурын нүүрсний уурхайн бүс нутгийн Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний тайлангийн төсөл 

Багануурын нүүрсний уурхайн бүс нутгийн Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний тайлангийн төслийн Техникийн хураангуй 

Багануурын нүүрсний уурхайн бүс нутгийн хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний тайлангийн төслийн Техникийн бус хураангуй 

Түгээмэл асуулт  





Share:
minis

MINIS