УРИЛГА

            “БАГАНУУРЫН НҮҮРСНИЙ УУРХАЙН БҮС НУТГИЙН ХУРИМТЛАГДАХ НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ  ТАЙЛАНГИЙН ТӨСӨЛ”-ИЙН ОЛОН НИЙТИЙН НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 


Эрхэм хүндэт Улаанбаатар хотын Багануур дүүрэг, Төв аймгийн Баяндэлгэр сумын иргэд, малчид, төрийн болон ТББ-ууд, АНН та бүхнийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл болон Грийнтрендс ХХК хамтран зохион байгуулж буй “Багануурын нүүрсний уурхайн бүс нутгийн Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ (ХНҮ)-ний  тайлангийн төсөл”-ийг танилцуулах олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэгт хүрэлцэн ирэхийг урьж байна. 

Хэлэлцүүлгийн зорилго: “Багануурын нүүрсний уурхайн бүс нутгийн ХНҮ-ний тайлангийн төсөл”-ийг танилцуулах, холбогдох талуудын дунд хэлэлцүүлэх,санал авах,   боломжит саналуудыг тайлангийн төсөлд тусгах, эцэслэх.    

Хэлэлцүүлгийн оролцогчид: Багануур дүүргийн ЗДТГ, Захирагчийн ажлын алба, ИТХ, ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Дэд бүтэц, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, ХАА, Байгаль орчны хэлтсүүд, 1,2,3, 4 болон 5 хороод, Эрүүл мэндийн байгууллага, Цагдаагийн байгууллага, Багануур ХК, Хэрлэн голын сав захиргаа, холбогдох ТББ-ууд,  иргэд, Хэрлэн голын хөндийн малчид,  Баяндэлгэр сумын ЗДТГ, ИТХ, 1 болон 2-р хороо, холбогдох хувийн хэвшил, ТББ, иргэд болон малчид.  

ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН БАЙРШИЛ, ОГНОО,  ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ЗААЛ

Хэлэлцүүлгийн байршил

Цаг

Хэлэлцүүлгийн заал

Хэлэлцүүлгийн огноо

Улаанбаатар хотын Багануур дүүрэг

(Баяндэлгэр сумыг хамруулах) 

14:00 

Багануур дүүргийн Засаг даргын тамгын газрын 219 тоот хурлын танхим  

2019 оны 06 сарын 26 –ны өдрийн Лхагва гараг  

ХӨТӨЛБӨР

Үргэлжлэх цаг

Үйл ажиллагаа

15 минут  

Оролцогчдыг хүлээн авч бүртгэх, санал асуулгын хуудас болон холбогдох материал тараах

5 минут

Нээлтийн үг: Хурал даргалагч

10 

Илтгэл 1.  МИНИС төслийн танилцуулга 

20 минут

Илтгэл 2. “Багануурын нүүрсний уурхайн бүс нутгийн ХНҮ –ний тайлангийн төсөл”-ийн танилцуулга

60 минут

Асуул/ Хариулт

60 минут

Тайлангийн төсөлд санал өгөх

5 минут

Хаалтын үг

10 минут

Тараагдсан санал асуулгын хуудас хурааж авах 




Хэлэлцүүлгийн үед та бүхний хэлсэн үг, асуулт, зөвлөмж болон саналуудыг бүрэн тэмдэглэж авах ба зайлшгүй шаардлагатай саналуудыг тайлангийн төсөлд тусгана. 

Та бүхний санал зөвлөмж уг тайлангийн төслийг илүү сайжруулахад хувь нэмрээ оруулах тул хэлэлцүүлгийн материалуудтай урьдчилан танилцаж, саналаа бэлтгэж ирэхийг хүсэж байна. 

Хэлэлцүүлгийн материалуудыг МИНИС төслийн цахим хуудас-т (http://minis.mn/mn/article болон  http://minis.mn/mn/p/хэлэлцүүлгийн-тойм ) байршуулсан бөгөөд мөн цаасан хэлбэрээр материалуудыг Улаанбаатар хотын Багануур дүүрэг, 1,2,3,4 болон 5-р хороод болон Төв аймгийн Баяндэлгэр сумын ЗДТГ, ИТХ-д хүлээлгэн өгсөн бөгөөд гол оролцогч талуудад биечлэн хүргүүлсэн болно. 

Сонирхсон иргэд эдгээр материалуудтай ЗДТГ болон Иргэний танхим дээр очиж, биечлэн танилцаж болох бөгөөд иргэдэд бичгээр санал өгөх боломжийг бүрдүүлэх үүднээс дээр дурдсан газруудад санал авах дэвтрүүдийг байршуулсан болно. 

Түүнчлэн хэлэлцүүлгээс хойш 14 хоногийн дотор нэмэлт саналаа доорх хаягуудаар бидэн рүү илгээх боломжтой. Хэлэлцүүлэгтэй холбоотой мэдээллийг мөн доорх хаягаар авах боломжтой.

  • Цахим хуудас:

http://minis.mn/mn/p/санал-авах-хуудас

  • Хаяг: 

Монгол улс, Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Жамьян гүний гудамж 10, Ариг төв 401 тоот 

  • Утас: 

+976 - 7011-2689, 99102722

  • Факс: 

+976 - 7011-2689

  • Фейсбүүк: 
  • Твиттер: 

https://www.facebook.com/MinisProject/

https://twitter.com/water47189300

  • И-мэйл 

admin@minis.mn, info@greentrends.mn  

Хэлэлцүүлгийн үр дүнд гарсан тайлангийн төсөлд хэрхэн авч үзсэн талаарх мэдээллийг танд хүргүүлэх бөгөөд мөн энэ талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох болно. 

Хүндэтгэсэн,

УУЛ УУРХАЙН ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ

ЗӨВЛӨХ БАГ “ГРИЙНТРЕНДС” ХХК


Хэлэлцүүлгийн материалуудыг  доорх хүснэгтээс татаж авна уу.  


Хэлэлцүүлгийн Урилга болон Хөтөлбөр  

Багануурын нүүрсний уурхайн бүс нутгийн Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний тайлангийн төсөл 

Багануурын нүүрсний уурхайн бүс нутгийн Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний тайлангийн төслийн Техникийн хураангуй 

Багануурын нүүрсний уурхайн бүс нутгийн хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний тайлангийн төслийн Техникийн бус хураангуй 

Түгээмэл асуулт  


Share:
minis

MINIS