УРИЛГА


АЛТАЙН ӨВӨР ГОВИЙН САВ ГАЗРЫН

УСНЫ НӨӨЦИЙН НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ”- НИЙ ТӨСЛИЙН 

ОЛОН НИЙТИЙН НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  


            Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл (МИНИС)-өөсБайгаль орчин, аялал жуулчлалын яам болон Монголын Гидрогеологийн холбоотой хамтран зохион байгуулж буй “АЛТАЙН ӨВӨР ГОВИЙНГОВИЙН САВ ГАЗРЫН УСНЫ НӨӨЦИЙН НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ (УННМТ)-НИЙ ТӨСЛИЙН ОЛОН НИЙТИЙН НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ”-ийг 2018 оны 11-р сарын 01-05-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Хүрмэн суманд Номгон, Баяндалай сумдыг хамруулан, Гурвантэс суманд Ноён, Сэврэй сумдыг хамруулан, Говь-Алтай аймгийн Алтай суманд Цээл, Бугат, Төгрөг сумд, Цогт суманд Эрдэнэ сумыг хамруулан, Баянхонгор аймгийн Баянлиг суманд Богд сумыг хамруулан , Баянхонгор аймгийн Баянцагаан, Шинэжинст, Баянговь, Баянөндөр сумдуудад зохион байгуулах тул тус сумдуудын төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, малчид, тариаланчид болон хувийн хэвшлийн төлөөлөл та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. 

Хэлэлцүүлгийн зорилго: “Алтайн өвөр говийн сав газрын УННМТ”-ний төслийн талаар мэдээлэл өгөх, хэлэлцүүлэх, төлөвлөгөөний төсөлд санал авах замаар менежментийн төлөвлөгөөг сайжруулж эцэслэн боловсруулах.

Хэлэлцүүлгийн оролцогчид: Дээр дурдагдсан аймаг, сумдуудын ЗДТГ, ИТХ, ЗДТГ-ийн Хөгжлийн бодлого, Төлөвлөлтийн газар, ХААГ, Байгаль орчны улсын байцаагч, Байгаль хамгаалагчид, Алтайн өвөр говийн сав газрын захиргаа, Сав газрын талуудын оролцооны зөвлөлийн гишүүд, ус ашиглагч болон хэрэглэгч байгууллагууд,  ТББ-ууд, Иргэний нийгмийн байгууллагууд болон орон нутгийн иргэд, малчид. 

ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН БАЙРШИЛ, ОГНОО БОЛОН ТАНХИМ

Хэлэлцүүлгийн урилга, хөтөлбөрийг эндээс татаж авна уу. 


Хэлэлцүүлгийн байршил

Хамрагдах аймаг сумд

Огноо

Хэлэлцүүлгийн танхим

Баг 1

Хэлэлцүүлэг 1 Өмнөговь аймгийн Хүрмэн сум

Номгон , Баяндалай сумдыг хамруулах

11/1, 9:00 цагт 

Соёлын төвд

Хэлэлцүүлэг 2 Өмнөговь аймгийн Гурвантэс сум

Ноён, Сэврэй сумдыг хамруулах

11/2, 09:00 цагт 

Соёлын төвд

Хэлэлцүүлэг 3 Баянхонгор аймгийн Шинэжинст сум


11/03, 10:00 цагт

Соёлын төвд

Хэлэлцүүлэг 4 Баянхонгор аймгийн Баянлиг сум

Өвөрхангай аймгийн Богд сумыг хамруулах 

11/5, 9:30 цагт

Соёлын төвд

Хэлэлцүүлэг 5Баянхонгор аймгийн Баянговь сум


11/5, 15:00 цагт

Соёлын төвд

Баг  2

Хэлэлцүүлэг 1 Говь-Алтай аймгийн Алтай сум

Цээл, Бугат, Төгрөг сумдыг хамруулах 

11/1, 10цагт 



Соёлын төвд

Хэлэлцүүлэг 2 Говь-Алтай аймгийн Цогт сумЭрдэнэ сумыг хамруулах 11/2,  10 цагт Соёлын төвд

Хэлэлцүүлэг 3 Баянхонгор аймгийн Баянцагаан сум


11/5, 10:00 цагт

Соёлын төвд

Хэлэлцүүлэг 4 Баянхонгор аймгийн Баянөндөр сум


11/5, 14:00 цагт

Соёлын төвд


ХӨТӨЛБӨР

15 минут 

Оролцогчдыг хүлээн авч бүртгэх, санал асуулгын хуудас болон холбогдох материал тараах 

5 минут

Нээлтийн үг: Хурал даргалагч 

10 минут

Илтгэл 1.  МИНИС төслийн танилцуулга

20 минут

Илтгэл 2. Алтайн өвөр говийн сав газрын УННМ-ийн төлөвлөгөөний төслийн танилцуулга 

30 минут

Асуулт & Хариулт

60  минут

Төлөвлөгөөний төсөлд санал өгөх 

5 минут

Хаалтын үг

10 минут

Тараагдсан санал асуулгын хуудас хурааж авах 









Хэлэлцүүлгийн үед та бүхний хэлсэн үг, асуулт, зөвлөмж болон саналуудыг бүрэн тэмдэглэж авах ба зайлшгүй шаардлагатай саналуудыг Алтайн өвөр говийн сав газрын УННМТ-ний төсөлд  тусгана.  

Та бүхний санал зөвлөмж уг менежментийн төлөвлөгөөг илүү сайжруулахад хувь нэмрээ оруулах тул хэлэлцүүлгийн материалуудтай урьдчилан танилцаж, саналаа бэлтгэж ирэхийг хүсч байна.

Хэлэлцүүлгийн материалуудыг МИНИС төслийн цахим хуудас-т /http://minis.mn/mn/p/хэлэлцүүлгийн-тойм/байршуулсан бөгөөд мөн цаасан хэлбэрээр материалуудыг дээр дурдсан аймаг сумдуудын ЗДТГ болон ИТХ-д хүлээлгэн өгсөн бөгөөд гол оролцогч талуудад биечлэн хүргүүлсэн болно.

Сонирхсон иргэд эдгээр материалуудтай ЗДТГ болон Иргэний танхим дээр очиж, биечлэн танилцаж болох бөгөөд иргэдэд бичгээр санал өгөх боломжийг бүрдүүлэх үүднээс дээр дурдсан газруудад санал авах дэвтрүүдийг байршуулсан болно. Түүнчлэн хэлэлцүүлгээс хойш 14 хоногийн дотор нэмэлт саналаа доорх хаягуудаар бидэн рүү илгээх боломжтой. Хэлэлцүүлэгтэй холбоотой мэдээллийг мөн доорх хаягаар авах боломжтой.

• Цахим хуудас: http://minis.mn/mn/p/санал-авах-хуудас  

• Монгол улс, Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Жамьян гүний гудамж 10, Ариг төв 401 тоот

• Утас: +976 - 7011-2689,  99076032, 94141187, 91995545

• Факс: +976 - 7011-2689 

• Фэйсбүүк: https://www.facebook.com/MinisProject/ 

• Twitter: https://twitter.com/water47189300 

• И-мэйл:  admin@minis.mn ,  bachka_8@yahoo.com


Хэлэлцүүлгийн үр дүнд гарсан саналуудыг УННМТ-ний төсөлдхэрхэн авч  үзсэн талаарх мэдээллийг танд хүргүүлэх бөгөөд мөн энэ талаарх мэдээллийг мэдээллийг олон нийтэд  нээлттэй болгох болно. 

Хүндэтгэсэн,                                                      


УУЛ УУРХАЙН ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ


ЗӨВЛӨХ БАГ МОНГОЛЫН ГИДРОГЕОЛОГИЙН ХОЛБОО


Хэлэлцүүлгийн материалуудыг эндээс татаж авна уу. 


1. Алтайн өвөр говийн сав газрын Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний Суурь судалгааны  эмхэтгэл

2. Алтайн өвөр говийн сав газрын Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний Суурь судалгааны эмхэтгэлийн  Техникийн хураангуй

3. Алтайн өвөр говийн сав газрын Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний Суурь судалгааны эмхэтгэлийн  Техникийн бус хураангуй

4.Алтайн өвөр говийн сав газрын Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний төсөл 






Share:
minis

MINIS