УУЛ УУРХАЙН ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ


СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХ

ХҮСЭЛТ ИРҮҮЛЭХ УРИЛГА

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ - КОМПАНИ

Монгол Улс

Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл


Балгасын Улаан нуурын газар доорх усны ордоос унд, ахуйн хэрэглээ болон үйлдвэрлэлын усаар хангах зорилгоор ус дамжуулах системийн техникийн ажлын зураг, бүс нутгийн усан хангамжийн сүлжээний ТЭЗҮ боловсруулах зөвлөх компани (байгууллага)сонгон шалгаруулах

  • WB/MOF/MINIS/CS/QCBS/1.1.7(f)/2014

  •           Монгол Улсын Засгийн газар нь Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийг хэрэгжүүлэх зорилгоор Дэлхийн банкнаас 25 сая ам. доллартай тэнцэх хэмжээний зээл авсан бөгөөд зээлийн тодорхой хэсгийг зөвлөх үйлчилгээнд зарцуулахаар төлөвлөж байна.

Зөвлөх үйлчилгээний("Үйлчилгээ") гол зорилго нь“Балгасын Улаан нуурын газрын доорх усны ордоос унд, ахуйн хэрэглээ болон үйлдвэрлэлийн усаар хангах зорилгоор ус дамжуулах системийн техникийн ажлын зураг, нутгийн усан хангамжийн сүлжээний ТЭЗҮ боловсруулах” төсөл. Зөвлөх үйлчилгээ нь дараах 2 хэсэг ажлын нэгтгэл юм.

  • Өмнөд говийн бүс нутгийн хот суурин ,үйлдвэрийн ус хангамжийн системийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах
  • Балгасын Улаан нуурын газрын доорх усны ордоос унд, ахуйн хэрэглээ болон үйлдвэрлэлийн усаар хангах зорилгоор ус дамжуулах системийн техникийн ажлын нарийвчилсан зураг боловсруулах

          Зөвлөх үйлчилгээг 2015 оны 2 дугаар улирлаас эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд ажлын үргэлжилэх хугацаа 15сар нийт (196 хүн сар) байх төлөвтэй байна.

Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл нь эрх бүхий зөвлөх компаниудыг ("Зөвлөх") сонгон шалгаруулалтад оролцож үйлчилгээ үзүүлэх хүсэлтээ ирүүлэхийг урьж байна.Сонирхсон зөвлөхүүд уг үйлчилгээг үзүүлэх чадвартай бөгөөд холбогдох туршлагатай гэдгээ нотолсон мэдээлэл бүхий материалирүүлэх шаардлагатай.Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг дараах шалгуур үзүүлэлтээр хураангуй жагсаалтад оруулна:Зөвлөх нь суурингазрынусанхангамж,байгальорчин,экологи, нийгмийн салбарынчиглэлийн10 жил ажилласан туршлагатай мөн, ижил төстэй 2 төслийг хийж гүйцэтгэсэн туршлагатай байх.

Зөвлөхүүд 2011 оны 1 дүгээр сард нийтэлсэн "Дэлхийн банкны зээлдэгчид зөвлөх сонгон шалгаруулах, ажиллуулах журам" ("Зөвлөхийнжурам")-ын 1.9-д заасан сонирхлын зөрчлийн талаарх Дэлхийн банкны бодлогыг анхаарч үзэх шаардлагатай.

          Зөвлөхүүд ур чадвараа нэмэгдүүлэх зорилгоор бусад компанитай хамтран түншлэл байгуулах юм уу туслан гүйцэтгэгчтэй хамтарч болно.

          “Зөвлөхийн журам”-д заасан Зөвлөхийн чанар болон үнийн хосолмол үнэлгээний аргаар зөвлөхийг сонгон шалгаруулна.

          Нэмэлт мэдээллийг дор дурьдсан хаягаар ажлын 08:00-17:00 цагт авж болно. Сонирхсон зөвлөхүүд үйлчилгээний дэлгэрэнгүй ажлын даалгаврыг www.minis.mn цахим хуудаснаас авч болно.

          Энэхүү урилгыг англи, монгол хэл дээр хэвлэн мэдээлсэн. Ажлын даалгаврыг мөн англи, монгол хэл дээр гаргасан. Урилга болон ажлын даалгаврын  англи, монгол хэл дээрх эх бичвэрийн хооронд зөрүү гарвал англи хэл дээрх эх бичвэрийг баримтална.


Сонгон шалгаруулалтад оролцох сонирхлын баримт бичгүүдийг Англи хэл дээр 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 15:00 цагт (Улаанбаатрын цагаар) багтаан доорх хаягаар (биеэр, шуудангаар, факсаар эсхүл э-мэйлээр) бичгээр ирүүлэх шаардлагатай.


Ажлын даалгаврыг эндээс татаж авна уу


          Төсөл хэрэгжүүлэх нэгж

          Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл (MINIS)

          Хэнд: Худалдан авалтын мэргэжилтэн Б.Одончимэгт

          Ариг Төв, 401А тоотЖамьян гүний гудамж-101-р хороо,

          Сүхбаатар ДүүрэгУлаанбаатарМонгол Улс

          Утас: +976 7011 2689;

          Факс: +976 7011 2689

          Э-Мэйл: odonchimegb@minis.mn болон baigali@minis.mn.

          Цахим хуудасwww.minis.mn

Share:
minis

MINIS