УУЛ УУРХАЙН ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ


СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХ
ХҮСЭЛТ ИРҮҮЛЭХ УРИЛГА
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ - КОМПАНИ


Монгол Улс
Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл
Алтайн цаадах Говийн Зуунмодны ордын орчмын талбайд 2015 онд газрын доорх усны эрэл-хайгуулын судалгаа явуулах зөвлөх компани (байгууллага)сонгон шалгаруулах


  • WB/MOF/MINIS/CS/QCBS/1.1.7(b)/2014
              Монгол Улсын Засгийн газар нь Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийг хэрэгжүүлэх зорилгоор Дэлхийн банкнаас 25 сая ам. доллартай тэнцэх хэмжээний зээл авсан бөгөөд зээлийн тодорхой хэсгийг зөвлөх үйлчилгээнд зарцуулахаар төлөвлөж байна.
    Зөвлөх үйлчилгээний("Үйлчилгээ") гол зорилго ньАлтайн цаадах Говийн Зуунмодны ордын орчмын талбайд 2015 онд газрын доорх усны эрэл-хайгуулын судалгаа явуулах.
    Энэ бүс нутагт тархсан газар доорх усны тархалт, хуримтлалыг тогтоох ба үүнээс гадна уул уурхайн тогтвортой хөгжлийг хангах усны найдвартай эх үүсвэр болж чадахуйц усны нөөцийг олж илрүүлэх юм.
              Зөвлөх үйлчилгээг 2015 оны гуравдугаар сараас эхлүүлэхээртөлөвлөж байгаа бөгөөд ажлын үргэлжлэх хугацаа 7 сар байх төлөвтэй байна.
    Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл нь эрх бүхий зөвлөх компаниудыг ("Зөвлөх") сонгон шалгаруулалтад оролцож үйлчилгээ үзүүлэх хүсэлтээ ирүүлэхийг урьж байна.Сонирхсон зөвлөхүүд уг үйлчилгээг үзүүлэх чадвартай бөгөөд холбогдох туршлагатай гэдгээ нотолсон мэдээлэл бүхий материалирүүлэх шаардлагатай.Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг дараах шалгуур үзүүлэлтээр хураангуй жагсаалтад оруулна:Зөвлөх нь газрын доорхи усны хайгуул судалгааны чиглэлээр дор хаяж 5 жил ажилласан мэргэжлийн туршлагатай мөн, олон улсын болон Монгол улсын Засгийн газрын дэмжлэгээр санхүүжигдсэн Газрын доорхи усны хайгуул судалгааний ижил төстэй 3 төслийг хийж гүйцэтгэсэн туршлагатай байх.

  • Зөвлөхүүд 2011 оны 1 дүгээрсарднийтэлсэн "Дэлхийнбанкнызээлдэгчидзөвлөхсонгоншалгаруулах, ажиллуулахжурам" ("Зөвлөхийнжурам")-ын 1.9-д заасансонирхлынзөрчлийнталаархДэлхийнбанкныбодлогыганхаарчүзэхшаардлагатай.
              Зөвлөхүүд ур чадвараа нэмэгдүүлэх зорилгоор бусад компанитай хамтран түншлэл байгуулах юм уу туслан гүйцэтгэгчтэй хамтарч болно.
              “Зөвлөхийн журам”-д заасан Зөвлөхийн чанар болон үнийн хосолмол үнэлгээний аргаар зөвлөхийг сонгон шалгаруулна.
              Нэмэлт мэдээллийг дор дурьдсан хаягаар ажлын 08:00-17:00 цагт авж болно. Сонирхсон зөвлөхүүд үйлчилгээний дэлгэрэнгүй ажлын даалгаврыг www.minis.mn цахим хуудаснаас авч болно.
              Энэхүү урилгыг англи, монгол хэл дээр хэвлэн мэдээлсэн. Ажлын даалгаврыг мөн англи, монгол хэл дээр гаргасан. Урилга болон ажлын даалгаврын  англи, монгол хэл дээрх эх бичвэрийн хооронд зөрүү гарвал англи хэл дээрх эх бичвэрийг баримтална.

  • Сонгон шалгаруулалтад оролцох сонирхлын баримт бичгүүдийг Англи хэл дээр 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 15:00 цагт (Улаанбаатрын цагаар) багтаан доорх хаягаар (биеэр, шуудангаар, факсаар эсхүл э-мэйлээр) бичгээр ирүүлэх шаардлагатай.

  • Ажлын даалгаврыг эндээс татаж авна уу. 

  •           Төсөл хэрэгжүүлэх нэгж
              Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл (MINIS)
              Хэнд: Худалдан авалтын мэргэжилтэн Б.Одончимэгт
              Ариг Төв, 401А тоотЖамьян гүний гудамж-101-р хороо,
              Сүхбаатар ДүүрэгУлаанбаатарМонгол Улс
              Утас: +976 7011 2689;
              Факс: +976 7011 2689
              Э-Мэйл: odonchimegb@minis.mn болон baigali@minis.mn.
              Цахим хуудас: www.minis.mn
Share:
minis

MINIS