Тендер цуцалсан тухай 1.1.1 .d

share tweet

Тендер цуцалсан тухай 1.1.1 .d

   УУЛ УУРХАЙН ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ

  Тендер цуцалсан тухай:

Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл (УУДБХОДТ) дараах худалдан авах ажиллагааг цуцлах болсныг үүгээр мэдэгдэж байна.

Зөвлөх үйлчилгээний нэр:

“Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах” төслийн Бүс нутгийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээ (БНБОНҮ) болон Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ (БОННҮ) хийх зөвлөх компанийг сонгон шалгаруулах

Дугаар: WB/MOF/MINIS/CS/QCBS/1.1.1(d)/2016

 

2017 оны 3-р сараас 7-р сарын хооронд ОХУ болон Монгол улсад төслийн нөлөөлөлд өртөж болзошгүй оролцогч талуудын дунд зохион байгуулсан ажлын даалгаврын төслийн олон нийтийн хэлэлцүүлгүүдийн үр дүнд үндэслэн энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

Уг хэлэлцүүлгүүдийн үр дүнд Бүс нутгийн байгаль орчны үнэлгээг (БНБОҮ) Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээнээс (БОННҮ) салгах шийдвэр гаргасан бөгөөд БНБОҮ-ний судалгааны ажлыг эхэлж хийхээр шийдвэрлэсэн. Энэхүү судалгааны ажлын үр дүнгээс хамаарч дэд төслүүдийн БОННҮ болон Техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг боловсруулах асуудлыг шийдвэрлэх юм.

Орхон, Шүрэнгийн төслийн судалгааны ажлын хүрээнд энэхүү мэдэгдлийг гаргаж байгаадаа бид уучлал хүсч байна. Гэсэн хэдий ч ирэх саруудад зарлахаар төлөвлөж буй БНБОҮ-ний сонгон шалгаруулалтанд та бүхнийг оролцохыг уриалж байна.

Баярлалаа,

УУДБХОД Төсөл

Эндээс тендер цуцалсан тухай албан  бичгийн эх хувийг татаж авна уу.