Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын нутаг дэвсгэрт зохион байгуулах олон нийтийн хэлэлцүүлгийн товыг тохиров

share tweet

Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын нутаг дэвсгэрт зохион байгуулах олон нийтийн хэлэлцүүлгийн товыг тохиров

Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн/ УУДБХОДТ/ нэгж “Орхон гол дээр урсацын тохируулга бүхий усан сан байгуулах” болон “Шүрэнгийн усан цахилгаан станц”-ын төслийн Бүс нутгийн байгаль орчны үнэлгээ /БНБОҮ/ болон Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ /БОННҮ/-ний ажлын даалгаврын төслийг хэлэлцүүлэх нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулах тухай асуудлаар ОХУ-ын Буриад Улсын Байгалийн Нөөцийн яамтай албан ёсны 3 удаагийн уулзалт хийлээ.

Уулзалтад Буриад Улсын байгалийн нөөцийн сайдын үүрэг гүйцэтгэгч Сафьяанов Ю.П, орлогч сайдын үүрэг гүйцэтгэгч Лбов А.В,  Енесейн сав газрын холбооны удирдлагын Буриад улс дахь салбарын орлогч дарга Молотов В.С болон Байгалийн нөөцийн яамны Ус ашиглалт, усны аж ахуйн  хэлтсийн дарга Маковеева Е.И,  мөн Буриадын төрийн бус байгууллагын төлөөлөл Шапхаев С.Г нар оролцов.

Тус уулзалтаар Хиагт дүүргийн Наушки хот,  Улаан-Үд хот, Тарбагатай дүүргийн  Тарбагатай суурин, Баргузин дүүргийн Усть-Баргузин суурин, Прибайкальск дүүргийн Горячинск болон Турунтаево суурин, Кабанск дүүргийн Кабанск суурин, Селенгинск дүүргийн Гусиноозерск хот, Северобайкальск дүүргийн Северо-Байкальск хот болон Нижнеангарск cуурин,  Улан-Үд хот зэрэг 11 газарт олон нийтийн хэлэлцүүлгийг тус тус зохион байгуулахаар тохиролцож,  дээр дурдсан байршлуудад  хэлэлцүүлгийн материалуудыг биечлэн тараан,  хэлэлцүүлгийн зарыг холбогдох сонин сэтгүүл, телевиз радио болон цахим хаягуудад байршуулав.