Орон нутгийн хэлэлцүүлгийн бэлтгэл ажил хангагдлаа

share tweet

Орон нутгийн хэлэлцүүлгийн бэлтгэл ажил хангагдлаа

        Монгол улсын Засгийн газар болон Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих /МИНИС/ төсөл хамтран Шүрэнгийн УЦС-ын төсөл болон Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах төслийн Бүс нутгийн байгаль орчны үнэлгээ болон Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний  ажлын даалгаврын төслийг тухайн төсөл хэрэгжих бүс нутгийг хамруулан,  нөлөөлөлд өртөж болзошгүй иргэд, малчид, төрийн болон төрийн бус байгууллага,  эрдэмтэн, судлаач, шинжээчид, холбогдох ААН-үүдийн төлөөллийг оролцуулан  2017 оны  06 дугаар сарын 28-аас 07 дугаар сарын 03 –ны өдрүүдэд нээлттэй хэлэлцүүлэхээр төлөвлөөд байна.





        Энэхүү олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийн бэлтгэл ажлын хүрээнд 2017 оны 06 дугаар сарын 09-16-ны өдрүүдэд МИНИС төсөл, Алтайн Өвөр говийн сав газрын захиргаа,  Галба-Өөш, Долоодын говийн сав газрын захиргаа, Умард говийн Гүвээт- Халхын Дундад талын сав газрын захиргаа, Сэлэнгэ голын сав газрын захиргаа, Булган аймгийн ЗДТГ-ын мэргэжилтнүүдээс бүрдсэн  нийт 6 баг 5 аймгийн  25 сумд болох Төв аймгийн Эрдэнэ-Сант, Дэлгэрхаан сумд, Дундговь аймгийн Эрдэнэ-Далай, Хулд, Луус, Дэлгэрцогт, Дэлгэрхангай сумд, Өмнө-Говь аймгийн Цогтцэций, Цогт-Овоо, Ханбогд, Даланзадгад сумд, Булган аймгийн Дашинчилэн, Хишиг-Өндөр, Орхон, Хангал сумд, Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон, Булган аймгийн Сэлэнгэ сумын Хялганат тосгоны Сэлэнгэ мөрөн баг, Булган аймгийн Сэлэнгэ сумын Сангалтай, Цүүц, Ингэт толгой багууд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот, Хушаат, Шаамар,  Зүүнбүрэн, Цагааннуур, Баруунбүрэн сумд, Эрдэнэт хотод биечлэн очиж хэлэлцүүлгийн материалуудыг тараан олон нийтийн хэлэлцүүлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.





        Байгаль орчин аялал жуулчлалын яам, аймгуудын  ЗДТГ, Байгаль орчны газрууд, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Иргэдийн нийтийн хурал болон Байгаль орчны иргэний нийгмийн  байгууллагууд  энэхүү хэлэлцүүлгийн зохион байгуулалтын бэлтгэл ажилд идэвхтэй хамтран ажиллалаа. 

Мэдээ бэлтгэсэн: Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл