БНБУ-Д ХИЙГДЭЖ БУЙ ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГҮҮД

share tweet

БНБУ-Д ХИЙГДЭЖ БУЙ ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГҮҮД

БНБУ-Д ХИЙГДЭЖ БУЙ ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГҮҮД 

 Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах” болон “Шүрэнгийн усан цахилгаан станц”-төслүүдийн Бүс нутгийн байгаль орчны үнэлгээ /БНБОҮ/ болон Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ /БОННҮ/-ний ажлын даалгаврын төслийг хэлэлцүүлэх олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгүүдийг ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс дахь төслийн нөлөөлөлд өртөж болзошгүй талуудад зориулан  11 байршилд зохион байгуулах тухай  бид өмнө мэдээлсэн. 

Хэлэлцүүлгүүдийн талаарх зарыг  Буриадын өдөр тутмын сонин, телевиз, радио зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр  албан ёсоор түгээхийн зэрэгцээ холбогдох цахим хуудсуудад  байршуулсан тухай мөн мэдээлсэн билээ.Мэдээлсэн ёсоор эхний хэлэлцүүлгийг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр  БНБУ-ын Хиагт дүүргийн Наушк хотод, удаах хэлэлцүүлгүүдийг Улаан-Үд хот, Тарбагатай дүүргийн төв, Баргузин дүүргийн Усть-Баргузин суурин, Прибайкальск дүүргийн Горячинск болон Турунтаево суурин, Кабанск дүүргийн төв, Джинск дүүргийн иргэдийг оролцуулан Селенгинск дүүргийн Гусиноозерск хот, түүнчлэн Северобайкальск дүүргийн Северо-Байкальск хотод буюу нийт 9 байршилд зохион байгуулаад байна.

Дээрх хэлэлцүүлгүүдийг Дэлхийн банкны Хамгааллын бодлого болон ОХУ-ын олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулахтай холбогдох дүрэм журмыг харгалзан зохион байгуулж байна. Буриадын ард иргэд энэхүү хэлэлцүүлгүүдийн үеэр ажлын даалгаврын төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаж  өөрсдийн санал бодлыг чөлөөтэй илэрхийлэн,  идэвхтэй оролцож  байна.

Цаашид, 2017 оны 3 сарын 30--нд Северобайкальск дүүргийн Нижне-Ангарсктай хийх хэлэлцүүлэг болон 3 сарын 31-ний өдөр Улаан-Үд хотод болох хаалтын хэлэлцүүлэг явагдсанаар  БНБУ-д зохион байгуулж буй олон нийтийн хэлэлцүүлгүүд өндөрлөнө.