ОХУ-ын Иркутск хотод олон нийтийн хэлэлцүүлэг болно

share tweet

ОХУ-ын Иркутск хотод олон нийтийн хэлэлцүүлэг болно

“Шүрэнгийн усан цахилгаан станцын төсөл болон Орхон гол дээр урсацын тохируулга бүхий усхуримтлуулах сан байгуулах төслийн Бүс Нутгийн Байгалт орчны үнэлгээ болонБайгаль Орчин, Нийгмийн Нөлөөллийн Үнэлгээний ажлын даалгаврын төслийн олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг”

Эрхэм хүндэт Оросын Холбооны Улсын Иркутск хотын Иркутский дүүрэг,   Слюдянка хотын  Слюдянский  дүүрэг болон Ольхонский дүүргийн Еланцы тосгоны иргэд та бүхнийг Шүрэнгийн усан цахилгаан станцын төсөл болон Орхон гол дээр урсацын тохируулга бүхий усхуримтлуулах сан байгуулах төслийн Бүс Нутгийн Байгаль орчны үнэлгээ /БОНБОҮ/болон Байгаль Орчин, Нийгмийн Нөлөөллийн Үнэлгээ/ БОННҮ/- ний ажлын даалгаврын төслийн олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг”-т өргөнөөр оролцохыг урьж байна.

Хэлэлцүүлгийн зорилго нь БОНБОҮ/ БОННҮ- ний ажлын даалгаврын төслийг Буриадын Бүгд Найрамдах Улсын оролцогч болон сонирхогч талуудад хэлэлцүүлж, санал, зөвлөмжийг аван боломжит санал, зөвлөмжүүдийг уг төсөлд тусган, ажлын даалгаврыг эцэслэн боловсруулах юм.

Энэхүү үнэлгээний ажлын зорилго нь төслийн үйл ажиллагааны улмаас үүсч болзошгүй байгаль орчин болон нийгмийн нөлөөллийг  үнэн зөв, бодитоор үнэлэх явдал юм. Үүнд Монгол Улс болон Оросын Холбооны Улсын оролцогч талуудад үзүүлэх нөлөөллийг хамруулахаас гадна Байгаль нуурын экосистемд үзүүлж болзошгүй нөлөөллийг хамруулан судална.

Оролцогч талууд

Энэхүү олон нийтийн хэлэлцүүлэг нь Иркутск хотын Иркутский дүүрэг,   Слюдянка хотын  Слюдянский  дүүрэг болон Ольхонский дүүргийн Еланцы тосгоны  төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд, АНН –үүдэд нээлттэй болно.

Хэлэлцүүлэг болох газар & Байршил:
Хэзээ болох: 
Слюдянка хотын  Слюдянский  дүүргийн хурлын танхим
Хаяг: Ржанова гудамж, 2 тоот        
2017 оны 05 сарын 16 –ний өдөр, 14 цагт

 

Ольхонский дүүргийн Еланцы тосгон
Хаяг: Пенкальскийн гудамж,  14 тоот
2017 оны 05 сарын  17-ны өдөр, 14 цагт
Иркутск хотын Иркутский дүүрэг
Хаяг: ОХУ-ын Сибирийн ШУ-ны Академийн Хүрээлэнгийн хэлтэс,  Лермонтовын гудамж,  134 тоот
2017 оны 05 сарын  18-ны өдөр, 14 цагт

Хэлэлцүүлгийн Хөтөлбөр

30 минут 
Бүртгэл 
15 минут
Нээлтийн үг: Монгол Улс болон Оросын Холбооны Улсын зүгээс хурал даргалагч нар
10 минут
Илтгэл 1: ОХУ улсаас ирсэн саналуудыг Ажлын даалгаварын төсөлд тусгасан байдал
20 минут
Илтгэл 2: Шүрэнгийн усан цахилгаан станцын төслийн Бүс Нутгийн Байгалт орчны үнэлгээ болон Байгаль Орчин, Нийгмийн Нөлөөллийн Үнэлгээний ажлын даалгаврын төслийн танилцуулга”
20 минут
Илтгэл  3: “Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах төслийн Бүс Нутгийн Байгаль орчны үнэлгээ болон Байгаль Орчин, Нийгмийн Нөлөөллийн Үнэлгээний ажлын даалгаврын төслийн танилцуулга”
10 минут
Илтгэл 4:Төлөвлөж буй төслүүдийн Бүс Нутгийн Байгаль орчны үнэлгээ болон Байгаль Орчин, Нийгмийн Нөлөөллийн Үнэлгээний ажлын даалгаврыг боловсруулахад олон талын оролцоог хангах нь
цаг минут
Асуулт/ Хариулт/ Хэлэлцүүлэг
30 минут
Санал авах

Хэлэлцүүлгийн  материалд дараах материалууд багтана. Үүнд: 

  1. Хөтөлбөр,
  2. Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн танилцуулга,
  3. Шүрэнгийн усан цахилгаан станцын төслийн БОНБОҮ/ БОННҮ- ний ажлын даалгаврын төсөл,
  4. Орхон гол дээр урсацын тохируулга бүхий усхуримтлуулах сан байгуулах төслийн  БОНБОҮ/ БОННҮ- ний ажлын даалгаврын төсөл,
  5. Олон улсын зөвлөхүүдийн хороотой холбоо бүхий материалууд,
  6. Төслийн Түгээмэл асуултууд,
  7. Олон нийтийн хэлэлцүүлэг болон Мэдээллийн нээлттэй байдлын журам,
  8. Төслийн өргөдөл гомдлыг шийдвэрлэх механизм,
  9. Шүрэнгийн усан цахилгаан станцын төслийн БОНБОҮ/ БОННҮ- ний ажлын даалгаврын төслийн Техникийн хураангуй,
  10. Шүрэнгийн усан цахилгаан станцын төслийн БОНБОҮ/ БОННҮ- ний ажлын даалгаврын төслийн Техникийн бус хураангуй,
  11. Орхон гол дээр урсацын тохируулга бүхий усхуримтлуулах сан байгуулах төслийн  БОНБОҮ/ БОННҮ- ний ажлын даалгаврын төслийн Техникийн хураангуй,
  12. Орхон гол дээр урсацын тохируулга бүхий усхуримтлуулах сан байгуулах төслийн  БОНБОҮ/ БОННҮ- ний ажлын даалгаврын төслийн Техникийн бус хураангуй,

Дээр дурдсан хэлэлцүүлгийн материалуудтай  доорх холбоосоор орж танилцана уу. http://www.minis.mn/mn/орхон-говь-төсөл-зарлагдсан-хэлэлцүүлэг,  http://www.minis.mn/mn/шүрэнгийн-усан-цахилгаан-станцын-төсөл-зарлагдсан-хэлэлцүүүлэг  

http://irkobl.ru/sites/ecology ,  http://ольхонский-район.рф/  болон  http://www.sludyanka.ru/,

Цаасан эмхэтгэл хэлбэрээр Иркутск хотын Иркутский дүүрэг,   Слюдянка хотын  Слюдянский  дүүрэг болон Ольхонский дүүргийн Еланцы зэрэг хот тосгодын орон нутгийн  захиргаа болон номын сангууд дээрээс авч танилцана уу. Сонирхсон иргэд бичгээр санал өгөх боломжийг бүрдүүлэх үүднээс дээр дурдсан газруудад саналын хуудсыг байршуулсан болно. Цахим хэлбэрээр http://www.minis.mn/mn/санал-авах-хуудас хуудас руу орон саналаа өгнө үү. 

Хэлэлцүүлэг нь асуулт хариулт, олон нийтийн хэлэлцүүлэг хэлбэрээр явагдана.

Хэлэлцүүлгийн материалуудыг баримтжуулах, хэлэлцүүлгийн үр дүнг олон нийтэд нээлттэй болгох 

Хэлэлцүүлгийн үед та бүхний хэлсэн санал, шүүмжлэл, тайлбар болон асуулт зэргийг тэмдэглэн баримтжуулан хэлэлцүүлгийн тайланд тусгах болно. Мөн бичгээр болон цахимаар ирүүлсэн саналуудыг тэмдэглэн авна. Эдгээр санал, зөвлөмжүүдийг үндэслэн,  хариултын матриц боловсруулах бөгөөд үүгээр дамжуулан оролцогчдын ирүүлсэн саналуудыг ажлын даалгаврын төслүүдэд хэрхэн авч үзсэн талаар мэдээлэх юм. Мөн  хариултын матрицаар  дамжуулан ажлын даалгаврын төслүүдэд тусгагдах боломжгүй саналуудыг үндэслэлийн хамт тайлбарлах болно.

Боломжит саналуудыг тусгаж сайжруулсан ажлын даалгаврын төслүүд, хэлэлцүүлгийн тайлан, хариултын матриц, илтгэлүүд болон бусад холбогдох материалуудыг http://www.minis.mn/mn/орхон-говь-төсөл-хэлэлцүүлгийн-материалууд  болон http://www.minis.mn/mn/шүрэнгийн-төсөл-хэлэлцүүлгийн-материал  хуудас дээр байршуулна.

Хэлэлцүүлэг зохион байгуулагдсанаас хойш 30 хоногийн турш нэмэлт саналуудыг хүлээж авна. Нэмэлт саналуудаа доорх хаягаар бидэн рүү илгээнэ үү.

admin@minis.mn, Шуудангийнхаяг: Монгол улс, Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Жамьян гүний гудамж 10, Аригтөв 401 тоот. Нэмэлт саналаа цахим хэлбэрээр http://www.minis.mn/mn/санал-авах-хуудасхуудас руу орон саналаа өгнө үү. 

Хэлэлцүүлэгтэй холбоотой мэдээллийг 70112689 дугаарын утсаар, admin@minis.mn,  https://www.facebook.com/minis.wb, вайбер МИНИС +97694129545 болон скайф хаяг: MINIS WB хаягаар тус тус холбогдон авна уу.

Энэхүү олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэгт Таны оролцоо болон санал, зөвлөмж маш чухал бөгөөд таныг идэвхтэй оролцоно гэж найдаж байна.

Хүндэтгэсэн, 

УУЛ УУРХАЙН ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН НЭГЖ БОЛОН ЗӨВЛӨХ БАГ