Орхон болон Шүрэн төслүүдийг нээлттэй хэлэлцүүлнэ

share tweet

Орхон болон Шүрэн төслүүдийг нээлттэй хэлэлцүүлнэ

Шүрэнгийн усан цахилгаан станц болон Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах төслүүдийн Бүс нутгийн байгаль орчны үнэлгээ болон Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний ажлын даалгаврын төслийн олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг

Эрхэм хүндэт Төв аймгийн Эрдэнэ-Сант, Дэлгэрхаан сумд, Дундговь аймгийн Эрдэнэ-Далай, Хулд, Луус, Гурвансайхан, Дэлгэрхангай сумд, Өмнө-Говь аймгийн Цогтцэций, Цогт-Овоо, Ханбогд, Даланзадгад сумд, Булган аймгийн Дашинчилэн, Хишиг-Өндөр, Орхон, Хангал сумд, Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон, Булган аймгийн Сэлэнгэ сумын Хялганат тосгоны Сэлэнгэ мөрөн баг, Булган аймгийн Сэлэнгэ сумын Сангалтай, Цүүц,  Ингэт толгой багууд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот, Хушаат, Шаамар,  Зүүнбүрэн, Цагааннуур, Баруунбүрэн сумд, Эрдэнэт болон Улаанбаатар хотын иргэд,  төрийн болон ТББ–ууд, АНН та бүхнийг “ШҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН болон Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах төслүүдийн Бүс нутгийн байгаль орчны үнэлгээ /БНБОҮ/ болон Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ /БОННҮ/-ний ажлын даалгаврын төслийн олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг”-т өргөнөөр оролцохыг урьж байна.

Хэлэлцүүлгийн зорилго нь БНБОҮ болон БОННҮ-ний ажлын даалгаврын төслийг төслийн нөлөөлөлд өртөж болзошгүй бүс нутгийн дээр дурдсан аймаг, сумдуудын иргэд, төрийн болон ТББ–ууд, АНН-ийн төлөөлөгчдийн дунд хэлэлцүүлж, санал зөвлөмж авах, боломжит санал, зөвлөмжүүдийг уг ажлын даалгаврын төсөлд тусган, ажлын даалгаврыг эцэслэн боловсруулах юм.

Энэхүү БНБОҮ болон БОННҮ-ний ажлын зорилго нь төслийн үйл ажиллагааны улмаас үүсч болзошгүй байгаль орчин болон нийгмийн нөлөөллийг үнэн зөв, бодитоор үнэлэх явдал юм.

Оролцогч талуудТөв аймгийн Эрдэнэ-Сант, Дэлгэрхаан сумд, Дундговь аймгийн Эрдэнэ-Далай, Хулд, Луус, Гурвансайхан, Дэлгэрхангайсумд, Өмнө-Говь аймгийн Цогтцэций, Цогт-овоо, Ханбогд, Даланзадгад сумд, Булган аймгийн Дашинчилэн, Хишиг-Өндөр, Орхон, Хангал, Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон, Булган аймгийн Сэлэнгэ сумын Хялганат тосгоны Сэлэнгэ мөрөн баг, Булган аймгийн Сэлэнгэ сумын Сангалтай, Цүүц,  Ингэт толгой багууд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот, Хушаат, Шаамар,  Зүүнбүрэн, Цагааннуур, Баруунбүрэн сумд, Эрдэнэт болон Улаанбаатар хотын иргэд,  төрийн болон ТББ–ууд, АНН.

 Багууд
Хэлэлцүүлэг зохион байгуулах байршил
Хаана зохион байгуулах хурлын танхим
Хэлэлцүүлэг зохион байгуулах огноо 

ШҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ

Шүрэн 1
1
Эрдэнэт хот
Хүүхэд залуучуудын театр
2017.06.28       9:00 цагт
2
Булган аймгийн Сэлэнгэ сум
Соёлын төв
2017.06.28     15:00 цагт
3
Булган аймгийн Сэлэнгэ сумын Хялганат тосгон
Соёлын төв
2017.06.29     09:00 цагт

4
Булган аймгийн Сэлэнгэ сумын Хялганат тосгоны Сэлэнгэ мөрөн баг
Соёлын төв
2017.06.29     14:00 цагт
Шүрэн 2
1
Булган аймгийн Хангал сум
Соёлын төв
2017.06.28    15:00  цагт
2
Булган аймгийн Сэлэнгэ сумын Сангалтай  баг /Цүүц, Ингэт толгой багийг хамруулна/
Соёлын төв
2017.06.29    9:00 цагт
3
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум
Соёлын төв
2017.06.29    15:00 цагт


ОРХОН ГОЛ ДЭЭР УРСАЦЫН ТОХИРУУЛГА БҮХИЙ УС ХУРИМТЛУУЛАХ САН БАЙГУУЛАХ ТӨСӨЛ

Орхон 1
1
Төв аймгийн Эрдэнэ-Сант сум
Соёлын төв
 2017.06.28    9:00 цагт
2
Төв аймгийн Дэлгэрхаан сум
Соёлын төв
2017.06.28    15:00 цагт
3
Булган аймгийн Дашинчилэн сум
Соёлын төв
2017.06.29    9:00 цагт
4
Булган аймгийн Хишиг-Өндөр сум /1,2,3 болон 4-р багуудыг хамруулна/
Соёлын төв
2017.06.29   15:00 цагт
5
Булган аймгийн Орхон сум
Соёлын төв
2017.06.30    9:00 цагт
6
Булган аймгийн Булган сум
Соёлын төв
2017.06.30   15:00 цагт
Орхон 2
1
Дундговь аймгийн Эрдэнэ-Далай сум
Соёлын төв
2017.06.28   9:00 цагт
2
Дундговь аймгийн Хулд сум /Мандалговь, Дэлгэрцогт, Луус, Гурвансайхан,  Дэлгэрхангай сумдыг хамруулна/
Соёлын төв
2017.06.28   15:00 цагт
3
Өмнөговь аймгийн Цогтцэций сум /Даланзадгад сумыг хамруулна/
Соёлын төв
2017.06.29   10:00 цагт
4
Өмнө-Говь аймгийн Ханбогд сум
/Цогт-овоо сумыг хамруулна/
Соёлын төв
2017.06.30   10:00 цагт


НЭГДСЭН БОЛОН ХААЛТЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Орхон  
Шүрэн 1
1
Сэлэнгэ аймаг Баруунбүрэн сум
Соёлын төв
2017.07.01        15:00 цагт
 
 
Орхон  
Шүрэн 2
2
Хаалтын хэлэлцүүлэг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот /Шаамар, Зүүнбүрэн сумдыг хамруулна/
Сэлэнгийн Долгио чуулга
2017.07.01          9:00 цагт
3
Сэлэнгэ аймгийн Хушаат сум
Соёлын төв
2017.07.01          15:00 цагт
4
Улаанбаатар хот
Цэнгэг усны нөөц,  Байгаль хамгаалах төв
2017.07.03         10:00 цагт

 Хөтөлбөр 

30 минут 
Бүртгэл 
5 минут
Нээлтийнүг:
20 минут
Илтгэл 1: МИНИС төслийн талаарх товч танилцуулга, урьд өмнө ирүүлсэн саналуудыг ажлын даалгаварт тусгасан байдал
20 минут
Илтгэл 2: Шүрэнгийн усан цахилгаан станцын төслийн Бүс Нутгийн Байгаль орчны үнэлгээ/Байгаль Орчин,  Нийгмийн Нөлөөллийн Үнэлгээний ажлын даалгаврын төслийн танилцуулга
20 минут
Илтгэл 3: Орхон гол дээр урсацын тохируулга  бүхий ус хуримтлуулах сан байгуулах төслийн Бүс Нутгийн Байгаль орчны үнэлгээ/Байгаль Орчин, Нийгмийн Нөлөөллийн Үнэлгээний ажлын даалгаврын төслийн танилцуулга
20 минут
Илтгэл 4:Төлөвлөж буй төслүүдийн Бүс Нутгийн Байгаль орчны үнэлгээ/Байгаль Орчин, Нийгмийн Нөлөөллийн Үнэлгээний ажлын даалгаврыг боловсруулахад олон талын оролцоог хангах нь
1 цаг минут
Асуулт/ Хариулт/ Хэлэлцүүлэг
30 минут
Санал авах


Хэлэлцүүлгийн талаарх багц мэдээлэлд дараах материалууд багтана. Үүнд: 

  • - Хөтөлбөр,
  • - Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн танилцуулга,
  • - Шүрэнгийн усан цахилгаан станцын төслийн БНБОҮ/БОННҮ-ний ажлын даалгаврын төсөл,
  • - Орхон гол дээр урсацын тохируулга бүхий усхуримтлуулах сан байгуулах төслийн  БНБОҮ/БОННҮ-ний ажлын даалгаврын төсөл,
  • - Олон улсын зөвлөх багтай холбоо бүхий материалууд,
  • - Төслийн Түгээмэл асуултууд,
  • - Олон нийтийн хэлэлцүүлэг болон Мэдээллийн нээлттэй байдлын журам,
  • - Төслийн өргөдөл гомдлыг шийдвэрлэх механизм,
  • - Шүрэнгийн усан цахилгаан станцын төслийн БНБОҮ/БОННҮ-ний ажлын даалгаврын төслийн Техникийн хураангуй,
  • - Шүрэнгийн усан цахилгаан станцын төслийн БНБОҮ/БОННҮ-ний ажлын даалгаврын төслийн Техникийн бус хураангуй,
  • - Орхон гол дээр урсацын тохируулга бүхий усхуримтлуулах сан байгуулах төслийн  БНБОҮ/БОННҮ-ний ажлын даалгаврын төслийн Техникийн хураангуй,
  • - Орхон гол дээр урсацын тохируулга бүхий усхуримтлуулах сан байгуулах төслийн  БНБОҮ/БОННҮ-ний ажлын даалгаврын төслийн Техникийн бус хураангуй,

Дээр дурдсан хэлэлцүүлгийн материалуудтай  доорх холбоосоор орж танилцана уу.

http://www.minis.mn/mn/хэлэлцүүлгийн-материалууд,  http://www.minis.mn/mn/орхон-говь-төсөл-зарлагдсан-хэлэлцүүлэг болон  http://www.minis.mn/mn/шүрэнгийн-усан-цахилгаан-станцын-төсөл-зарлагдсан-хэлэлцүүүлэг.

Цаасан хэлбэрээр материалуудыг дээр дурдсан аймаг сумдуудын ЗДТГ болон Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүлээлгэн өгч, байршуулсан бөгөөд гол оролцогч талуудад биечлэн хүргүүлсэн болно. Сонирхсон иргэд  эдгээр материалуудтай ЗДТГ болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын танхим дээр очиж,  биечлэн  танилцаж болох бөгөөд  иргэдэд бичгээр санал өгөх боломжийг бүрдүүлэх үүднээс дээр дурдсан газруудад саналын хуудсыг байршуулсан болно. Цахим хэлбэрээр http://www.minis.mn/mn/санал-авах-хуудас хуудас руу орон саналаа өгнө үү. 

Хэлэлцүүлэг нь асуулт хариулт, олон нийтийн хэлэлцүүлэг хэлбэрээр явагдана.

Хэлэлцүүлгийн материалуудыг баримтжуулах, хэлэлцүүлгийн үр дүнг олон нийтэд нээлттэй болгох 

Хэлэлцүүлгийн үед та бүхний хэлсэн санал, шүүмжлэл, тайлбар болон асуулт зэргийг тэмдэглэн баримтжуулан хэлэлцүүлгийн тайланд тусгах болно.Мөн бичгээр болон цахимаар ирүүлсэн саналуудыг тэмдэглэн авна. Эдгээр санал, зөвлөмжүүдийг үндэслэн, хариултын хүснэгт боловсруулах бөгөөд үүгээр дамжуулан оролцогчдын ирүүлсэн саналуудыг ажлын даалгаврын төслүүдэд хэрхэн авч үзсэн талаар мэдээлэх юм. Мөн  хариултын хүснэгтээр дамжуулан ажлын даалгаврын төслүүдэд тусгагдах боломжгүй саналуудыг үндэслэлийн хамт тайлбарлах болно.

Боломжит саналуудыг тусгаж сайжруулсан ажлын даалгаврын төслүүд, хэлэлцүүлгийн тайлан, хариултын хүснэгт, илтгэлүүд болон бусад холбогдох материалуудыг төслийн http://www.minis.mn/mn/2017-он-02 болон  http://www.minis.mn/mn/2017-он цахим хуудсууд  дээр байршуулна. Хэлэлцүүлэг зохион байгуулагдсанаас хойш 14 хоногийн турш нэмэлт саналуудыг хүлээж авна. 

Нэмэлт саналуудаа доорх хаягаар бидэн рүү илгээнэ үү.

Цахим шуудан: admin@minis.mn , Шуудангийн хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, СБД-ийн 1-рхороо, Жамьяан гүний гудамж 10, Ариг төв 401 тоот. Цахим хэлбэрээр http://www.minis.mn/mn/санал-авах-хуудас хуудас руу орон нэмэлт саналаа өгнө үү. 

Хэлэлцүүлэгтэй холбоотой мэдээллийг 70112689 болон 94141187 дугаарын утсаар, https://www.facebook.com/minis.wb, вайбер хаяг: МИНИС +97694129545 болон Скайф хаяг: MINIS WB хаягаар тус тус холбогдон авна уу.

Энэхүү олон нийтийн хэлэлцүүлэгт Таны оролцоо болон санал, зөвлөмж маш чухал бөгөөд таныг идэвхтэй оролцоно гэдэгт найдаж байна.

Хүндэтгэсэн, 

УУЛ УУРХАЙН ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН НЭГЖ 

Эндээс хэлэлцүүлгийн урилга болон хөтөлбөрийг татаж авна уу: 

Хэлэлцүүлгийн Урилга& Хөтөлбөр 2017.06.13 .pdf