Дархан Сэлэнгийн төв бүсэд Хар төмөрлөгийн цогцолборыг Дэд бүтцийн хамт байгуулах төслийн олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг болно

share tweet

Дархан Сэлэнгийн төв бүсэд Хар төмөрлөгийн цогцолборыг Дэд бүтцийн хамт байгуулах төслийн олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг болно

Энэ өдрийн мэндийг хүргэе.

Дэлхийн Банкны санхүүжилтээр Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн хүрээнд хэрэгжиж буй Дархан Сэлэнгийн төв бүсэд Хар төмөрлөгийн цогцолборыг Дэд бүтцийн хамт байгуулах төслийн Байгаль Орчин, Нийгмийн суурь судалгааны тайлангийн төслийн олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг”-т Таныг урьж байна.

Хэлэлцүүлгийн зорилго:

  • Байгаль Орчин, Нийгмийн нөлөөллийн урьдчилсан судалгааны тайлангийн төслийн үр дүнг нөлөөлөлд өртөж болзошгүй оролцогч талуудаар нээлттэй хэлэлцүүлэх,
  • Оролцогч талуудын төслийн болон суурь судалгааний тайлангийн төслийн талаарх санал, зөвлөмжийг авах,
  • Боломжит санал, зөвлөмжүүдийг суурь судалгааны тайлангийн төсөлд тусгах,

Энэхүү хэлэлцүүлэг нь асуулт, хариулт, олон нийтээр хэлэлцүүлэх хэлбэрээр явагдана .

Хэлэлцүүлэг болох газрын байршил, танхим болон цаг

Хэлэлцүүлэг №3

Байршил: Дархан –Уул аймгийн Хонгор сум

Хаана: Дархан –Уул аймгийн Хонгор сумын Иргэний танхимд

Хэзээ: 2017 оны 03 сарын 24-ний 14:00 цагт

Гол оролцогч талууд: Дархан –Уул аймгийн Хонгор сумын ЗДТГ, ИТХ, 2- р багийн ЗД, 2- р багийн ИНХ, хурлыг нарийн бичиг, 2- р багийн ЗД, 2- р багийн ИНХ, хурлын нарийн бичиг, байгаль орчны байцаагч, ХАА-н мэргэжилтэн, Ахмадуудын холбоо, Эмэгтэйчүүдийн холбоо, Залуучуудын холбоо, холбогдох орон нутгийн иргэд, малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид

Хэлэлцүүлгийн дүрэм 

Хэлэлцүүлгийг ИТХ-ийн дарга удирдана,
Хэлэлцүүлгийн Асуулт & Хариултын хэсэгт зөвхөн асуулт асууж, хариултаа авах,
Хэлэлцүүлгийн Хэлэлцэх хэсэгт зөвхөн асуудлаа хэлэлцэх, саналаа хэлэх,
Асуулт асууж буй болон саналаа хэлж буй оролцогч нэг бүрт 3 минутийг олгох,
Хэлэлцүүлгийн турш оролцогчид гар утасныхаа дууг хаах

Хөтөлбөр 

14:00-14:20
Бүртгэл – Зөвлөх баг
14:20-14:30
Нээлтийн үг- Уул уурхай, Хүнд Үйлдвэрийн Яам
14:30-14:45
Илтгэл 1: “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн (УУДБХОДТ), түүний "Өргөдөл гомдлыг шийдвэрлэх механизм”- УУДБХОДТ-ийн Байгаль Орчин, Усны мэргэжилтэн Т.Цэцгээ
14:45-15:00
Илтгэл 2: Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагаа болон шинээр байгуулах цогцолборын талаарх танилцуулга” - Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн Стратеги, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Ганбаяр
15:00-15:15
Асуулт & Хариулт
15:15-15:30
Цайны завсарлага
15:30-15:45
Илтгэл 3:Байгаль орчин, нийгмийн урьдчилсан судалгааны тайлангийн төслийн илтгэл” /Байгаль орчны судалгааны хэсэг-/ Докторант, Зөвлөх багийн ахлагч, “ЭКОТОН” ХХК-ийн захирал Х.Хайрат,
 
15:45-16:00
 Илтгэл 4: “Байгаль орчин, нийгмийн урьдчилсан судалгааны тайлангийн төслийн илтгэл” /Нийгмийн судалгааны хэсэг/- PhD Зөвлөх багийн гишүүн, “АЖЭД” ХХК-ийн захирал Л.Долгормаа
16:15-16:00
Хэлэлцүүлэг 
16:00-16:10
Хаалтын үг- Уул уурхай, Хүнд Үйлдвэрийн Яам

Хэлэлцүүлгийн материалуудыг олон нийтэд нээлттэй болгох 

  • Байгаль Орчин, Нийгмийн нөлөөллийн үнэлгээний Байгаль Орчин, Нийгмийн урьдчилсан судалгааны тайлангийн төсөл, Тайлангийн төслийн техникийн болон техникийн бус хураангуй, Хэлэлцүүлгийн хөтөлбөр, Хэлэлцүүлгийн төлөвлөгөө, Илтгэл, Судалгаа зэрэг хэлэлцүүлгийн материалуудыг УУДБХОДТ-ийн вебсайтны Мэдээ, мэдээллийн цэсний Хэлэлцүүлэг зарлах хэсэгт/http://www.minis.mn/en/article/announcement, /http://www.minis.mn/mn/article/Хэлэлцүүлэг-Зарлах/ хэсэгт байршуулав.

Хэлэлцүүлгийн материалуудыг олон нийтэд хүртээмжтэй болгох 

  • Байгаль Орчин, Нийгмийн нөлөөллийн үнэлгээний Байгаль Орчин, Нийгмийн урьдчилсан судалгааны тайлангийн төсөл, Тайлангийн төслийн хураангуй, Тайлангийн төслийн техникийн болон техникийн бус хураангуй, Хэлэлцүүлгийн хөтөлбөр, Хэлэлцүүлгийн төлөвлөгөө, Илтгэл зэргийг холбогдох оролцогч талуудад цахим шуудангаар илгээсэн,
  • Эдгээр материалуудыг УУДБХОДТ-ийн вебсайт дээр нээлттэй болгов,
  • Зөвлөх баг тухайн орон нутагт хэлэлцүүлэг зохион байгуулахад туслуулах зорилгоор ажилтан томилсон бөгөөд энэхүү ажилтантай хамтран эдгээр материалуудыг холбогдох оролцогч талуудад, ялангуяа алслагдмал газар амьдарч байгаа, цахим шуудан хүлээж авах боломжгүй малчид, тариаланчдад хэлэлцүүлэг товолсон өдрөөс хангалттай хугацааны өмнө хүргэв.

Хэрхэн оролцогч талуудаас санал, зөвлөмж авах талаар 

Дараах 3 аргаар хэлэлцүүлгийн оролцогчдоос санал авна.

  • Хэлэлцүүлгийн явцад амаар болон бичгээр санал, зөвлөмж авах ( саналаа хэлж, асуулт асууж амжаагүй оролцогчдод боломж олгох үүднээс хэлэлцүүлгийн үеэр Саналын хуудас тарааж бичгээр санал авна),
  • Хэлэлцүүлэг зохион байгуулагдсанаас хойш 14 хоногийн турш санал, зөвлөмж хүлээж авах,
  • Цахим хэлбэрээр санал, зөвлөмж хүлээж авна. Доорх холбоосоор ороод Санал авах хуудас бөглөнө үү./http://www.minis.mn/mn/санал-авах-хуудас/болон http://www.minis.mn/en/feedback/ /

Мөн Байгаль Орчин, Нийгмийн нөлөөллийн үнэлгээний Байгаль Орчин, Нийгмийн урьдчилсан судалгааны тайлангийн төсөлтэй холбоо бүхий судалгааг дараах холбоосоор орж цахим хэлбэрээр бөглөнө үү. http://www.minis.mn/en/article/announcement/ болон http://www.minis.mn/mn/article/Хэлэлцүүлэг Зарлах/

Хэлэлцүүлгийн материалуудыг баримтжуулах, хэлэлцүүлгийн үр дүнг олон нийтэд нээлттэй болгох 

Хэлэлцүүлгийн үед та бүхний хэлсэн санал, шүүмжлэл, тайлбар болон асуулт зэргийг тэмдэглэн баримтжуулж, зайлшгүй шаардлагатай саналуудыг Байгаль Орчин, Нийгмийн урьдчилсан судалгааны тайлангийн төсөлд тусган, саналуудыг хэрхэн тусгасан талаарх хариултын матрицийг боловсруулан, саналуудыг тусгасан тайлангийн төсөл, олон нийтийн хэлэлцүүлгийн тайлангийн хамт төслийн веб хуудасны Хэлэлцүүлэг, Мэдээллийг ил тод байдал (www.minis.mn ) хэсэгт байршуулж, олон нийтэд нээлттэй болгоно.

Хэлэлцүүлгээс хүлээгдэж буй үр дүн

Дэлхийн Банк болон Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн, хэлэлцүүлгийг амжилттай сайн зохион байгуулах.

Холбогдох хаяг:

Хэлэлцүүлэгтэй холбоотой мэдээллийг дараах хаягаар admin@minis.mn болон eco_khairat@yahoo.com цахим шуудан илгээх буюу 70112689 болон 99013420 дугаартай холбогдож авна уу. Шуудангийн хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Жамьян гүний гудамж 10, Ариг төв 401 тоот.

Энэхүү олон нийтийн хэлэлцүүлэгт Таны оролцоо болон санал, зөвлөмж маш чухал. Монгол Улсын ирээдүйн тогтвортой эдийн засгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулах энэхүү төслийн хэрэгжилтийн төлөө хамтран ажиллана гэж найдаж байна.

Доорх холбоосоор орж, хэлэлцүүлгийн материалуудтай танилцана уу.

http://minis.mn/mn/article/Хэлэлцүүлэг  Зарлах/байгаль-орчин-нийгмийн-урьдчилсан-судалгааны

Хүндэтгэсэн, 

УУЛ УУРХАЙН ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН НЭГЖ БОЛОН ЗӨВЛӨХ БАГ