Эрхэм хүндэт Буриадын Бүгд Найрамдах Улсын Сэлэнгэ дүүргийн Гусиноозерска, Селендума, Иройское, Темник, Гусиное озеро, Бараты, Новоселенгийское

share tweet

Эрхэм хүндэт Буриадын Бүгд Найрамдах Улсын Сэлэнгэ дүүргийн Гусиноозерска, Селендума, Иройское, Темник, Гусиное озеро, Бараты, Новоселенгийское

 

“Шүрэнгийн усан цахилгаан станцын төсөл болон Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах төслийн Бүс Нутгийн Байгалт орчны үнэлгээ болонБайгаль Орчин, Нийгмийн Нөлөөллийн Үнэлгээний ажлын даалгаврын төслийнолон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг”

 

Эрхэм хүндэт Буриадын Бүгд Найрамдах Улсын Сэлэнгэ дүүргийн Гусиноозерска Селендума, Иройское,  Темник, Гусиное озеро, Бараты,  Новоселенгийское, Загустайское, Жаргаланта,   Нижеубукунское, Убур-Дзойское  Сутой хот, тосгодын иргэд та бүхнийг Шүрэнгийн усан цахилгаан станцын төсөл болон Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах төслийн Бүс Нутгийн Байгаль орчны үнэлгээ /БОНБОҮ/ болон Байгаль Орчин, Нийгмийн Нөлөөллийн Үнэлгээ / БОННҮ/- ний ажлын даалгаврын төслийн олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг”-т өргөнөөр оролцохыг урьж байна.

Хэлэлцүүлгийн зорилго нь БОНБОҮ/ БОННҮ- ний ажлын даалгаврын төслийг Буриадын Бүгд Найрамдах Улсын оролцогч болон сонирхогч талуудад хэлэлцүүлж, санал, зөвлөмжийг аван боломжит санал, зөвлөмжүүдийг уг төсөлд тусган, ажлын даалгаврыг эцэслэн боловсруулах юм.

Энэхүү үнэлгээний ажлын зорилго нь төслийн үйл ажиллагааны улмаас үүсч болзошгүй байгаль орчин болон нийгмийн нөлөөллийг  үнэн зөв, бодитоор үнэлэх явдал юм. Үүнд Монгол Улс болон Оросын Холбооны Улсын оролцогч талуудад үзүүлэх нөлөөллийг хамруулахаас гадна Байгаль нуурын экосистемд үзүүлж болзошгүй нөлөөллийг хамруулан судална.

Оролцогч талууд

Энэхүү олон нийтийн хэлэлцүүлэг нь Буриадын Бүгд Найрамдах Улсын Сэлэнгэ дүүргийн Гусиноозерска Селендума, Иройское,  Темник, Гусиное озеро, Бараты,  Новоселенгийское, Загустайское, Жаргаланта,   Нижеубукунское, Убур-Дзойское  Сутой хот, тосгодын төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд, АНН –үүдэд нээлттэй болно.

Хэлэлцүүлэг болох газар & Байршил:  
Хэзээ болох:  
Сэлэнгэ дүүргийн Гусиноозерска хотын Соёлын төв ордон 
2017 оны 03 сарын 24–ны өдөр, 14:00 цагт
 

Хөтөлбөр 

13:30 – 14:00 
Бүртгэл 
14:00 -14:10 
Нээлтийн үг: Монгол Улс болон ОросынтХолбооны Улсын Хүндэт төлөөлөгчид
14:10  -14:40 
Илтгэл 1:“Оросын Холбооны Улс болон Буриадын Бүгд Найрамдах Улсын байгаль орчны мэргэжлийн байгууллагууд, судалгааны хүрээлэн болон ТББ-аас төслүүдийн ажлын даалгаврын төсөлд ирүүлсэн саналуудыг хэрхэн авч үзсэн тухай”
Асуулт/ Хариулт/ Хэлэлцүүлэг
14:40  – 14:55 
Илтгэл 2: “Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах төслийн Бүс Нутгийн Байгалт орчны үнэлгээ болон Байгаль Орчин, Нийгмийн Нөлөөллийн Үнэлгээний ажлын даалгаврын төслийн танилцуулга”
 
14:55 – 14:40 
Асуулт/ Хариулт/ Хэлэлцүүлэг
14:40 – 15:55 
Илтгэл  3: Шүрэнгийн усан цахилгаан станцын төслийн Бүс Нутгийн Байгалт орчны үнэлгээ болон Байгаль Орчин, Нийгмийн Нөлөөллийн Үнэлгээний ажлын даалгаврын төслийн танилцуулга”
14:55  – 15:40 
Асуулт/ Хариулт/ Хэлэлцүүлэг
16:40 – 16:50 
Хаалтын үг: Монгол Улс болон Оросын Холбооны Улсын Хүндэт төлөөлөгчид

Хэлэлцүүлгийн  материалд дараах материалууд багтана. Үүнд: 

  • Хөтөлбөр,
  • Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн танилцуулга,
  • Шүрэнгийн усан цахилгаан станцын төслийн БОНБОҮ/ БОННҮ- ний ажлын даалгаврын төсөл,
  • Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах төслийн  БОНБОҮ/ БОННҮ- ний ажлын даалгаврын төсөл,
  • Олон улсын зөвлөхүүдийн хороотой холбоо бүхий материалууд,
  • Төслийн Түгээмэл асуултууд,
  • Олон нийтийн хэлэлцүүлэг болон Мэдээллийн нээлттэй байдлын журам,
  • Төслийн өргөдөл гомдлыг шийдвэрлэх механизм,
  • Шүрэнгийн усан цахилгаан станцын төслийн БОНБОҮ/ БОННҮ- ний ажлын даалгаврын төслийн Техникийн хураангуй,
  • Шүрэнгийн усан цахилгаан станцын төслийн БОНБОҮ/ БОННҮ- ний ажлын даалгаврын төслийн Техникийн бус хураангуй,
  • Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах төслийн  БОНБОҮ/ БОННҮ- ний ажлын даалгаврын төслийн Техникийн хураангуй,
  • Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах төслийн  БОНБОҮ/ БОННҮ- ний ажлын даалгаврын төслийн Техникийн бус хураангуй,

Дээр дурдсан хэлэлцүүлгийн материалуудтай  доорх холбоосоор орж танилцана уу.

http://www.minis.mn/mn/хэлэлцүүлгийн материалууд

Цаасан эмхэтгэл хэлбэрээр Сэлэнгэ дүүргийн Гусиноозерска хотын  захиргаа болон номын сан дээрээс авч танилцана уу. Сонирхсон иргэд бичгээр санал өгөх боломжийг бүрдүүлэх үүднээс Дээр дурдсан газруудад саналын хуудсыг байршуулсан болно. Цахим хэлбэрээр http://www.minis.mn/mn/санал-авах-хуудас хуудас руу орон саналаа өгнө үү. 

Хэлэлцүүлэг нь асуулт хариулт, олон нийтийн хэлэлцүүлэг хэлбэрээр явагдана.

Хэлэлцүүлгийн материалуудыг баримтжуулах, хэлэлцүүлгийн үр дүнг олон нийтэд нээлттэй болгох 

Хэлэлцүүлгийн үед та бүхний хэлсэн санал, шүүмжлэл, тайлбар болон асуулт зэргийг тэмдэглэн баримтжуулан хэлэлцүүлгийн тайланд тусгах болно. Мөн бичгээр болон цахимаар ирүүлсэн саналуудыг тэмдэглэн авна. Эдгээр санал, зөвлөмжүүдийг үндэслэн,  хариултын матриц боловсруулах бөгөөд үүгээр дамжуулан оролцогчдын ирүүлсэн саналуудыг ажлын даалгаврын төслүүдэд хэрхэн авч үзсэн талаар мэдээлэх юм. Мөн  хариултын матрицаар  дамжуулан ажлын даалгаврын төслүүдэд тусгагдах боломжгүй саналуудыг үндэслэлийн хамт тайлбарлах болно.

 Боломжит саналуудыг тусгаж сайжруулсан ажлын даалгаврын төслүүд, хэлэлцүүлгийн тайлан, хариултын матриц, илтгэлүүд болон бусад холбогдох материалуудыг http://minis.mn/mn/мэдээллийн-ил-тод-байдал хуудас дээр байршуулна.

Хэлэлцүүлэг зохион байгуулагдсанаас хойш 30 хоногийн турш нэмэлт саналуудыг хүлээж авна. Нэмэлт саналуудаа доорх хаягаар бидэн рүү илгээнэ үү.

admin@minis.mn , Шуудангийн хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Жамьян гүний гудамж 10, Ариг төв 401 тоот. Нэмэлт саналаа цахим хэлбэрээр http://www.minis.mn/mn/санал-авах-хуудас хуудас руу орон саналаа өгнө үү. 

Хэлэлцүүлэгтэй холбоотой мэдээллийг 70112689 дугаарын утсаар, admin@minis.mn,  https://www.facebook.com/minis.wb, вайбер МИНИС +976  94129545 болон skype ID: MINIS WB хаягаар тус тус холбогдон авна уу.

Энэхүү олон нийтийн хэлэлцүүлэгт Таны оролцоо болон санал, зөвлөмж маш чухал бөгөөд таныг идэвхтэй оролцоно гэж найдаж байна.

 Хүндэтгэсэн, 

УУЛ УУРХАЙН ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН НЭГЖ БОЛОН ЗӨВЛӨХ БАГ