Үнэлгээний шатан дахь тендерүүд

share tweet

УУЛ УУРХАЙН ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ

  • -----------------------------------------------------------------------------------------------------------
  • СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХ  ХҮСЭЛТ ИРҮҮЛЭХ УРИЛГА  (ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ - КОМПАНИ)
  •  
  • Монгол Улс
  • Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл
  • ГИДРОГЕОЛОГИЙН 1:200’000 ХУРААНГУЙЛАЛТАЙ ЗУРАГЛАЛЫН АЖИЛ хийх зөвлөх компанийг (байгууллага) сонгон шалгаруулах
  • Дугаар: WB/MOF/MINIS/CS/CQS/3.1.9/2018
  •  
  • Монгол Улсын Засгийн газар нь Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийг хэрэгжүүлэх зорилгоор Дэлхийн банкнаас зээл авсан бөгөөд зээлийн тодорхой хэсгийг зөвлөх үйлчилгээнд зарцуулахаар төлөвлөж байна.
  • Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл нь эрх бүхий зөвлөх компаниудыг ("Зөвлөх") сонгон шалгаруулалтад оролцож үйлчилгээ үзүүлэх хүсэлтээ ирүүлэхийг урьж байна. Зөвлөх үйлчилгээний ("Үйлчилгээ") гол зорилго нь Говийн бүсийн төлөвлөгдсөн талбайд гидрогеологийн 1:200’000 хураангуйлалтай зураглалын ажлыг гүйцэтгэх мөн говийн ан амьтадын ус хангамжид зориулан уст цэгүүдийг шинээр нээж тоноглоно.
Зөвлөх үйлчилгээг 2018 оны 05 сараас эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд ажлын үргэлжлэх хугацаа 10 сар байх төлөвтэй байна. (Нийт 49 хүн сар). Энэхүү зөвлөх үйлчилгээ нь төслийн 3-р бүрэлдэхүүн хэсгийн хэрэгжилтийн стратегийг тодорхойлоход ач холбогдолтой тул өндөр ур чадварыг шаардаж байгаа болно. Зөвлөхүүд ур чадвараа нэмэгдүүлэх зорилгоор бусад компанитай хамтран түншлэлээр эсвэл туслан гүйцэтгэгчтэй хамтарч болно. (Зөвлөхүүд түншилж буй тохиолдолд (тэргүүлэгч зөвлөхийг), харин туслан гүйцэтгэгчтэй орж байгаа тохиолдолд (голлох зөвлөхийг) тодорхойлно уу)
 Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг дараах шалгуур үзүүлэлтээр хураангуй жагсаалтад оруулна: Зөвлөх нь газрын доорх усны хайгуул, судалгаа, гидрогеологийн зураглалын чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай, ижил төстэй уур амьсгалтай орон нутагт ажил гүйцэтгэсэн туршлагатай байх. Сонирхсон зөвлөхүүд уг үйлчилгээг үзүүлэх чадвартай бөгөөд холбогдох туршлагатай гэдгээ нотолсон мэдээлэл бүхий материал ирүүлэх шаардлагатай.Зөвлөхүүд 2011 оны 1 дүгээр сард нийтэлсэн "Дэлхийн банкны зээлдэгчид зөвлөх сонгон шалгаруулах, ажиллуулах журам" ("Зөвлөхийн журам")-ын 1.9-д заасан сонирхлын зөрчлийн талаарх Дэлхийн банкны бодлогыг анхаарч үзэх шаардлагатай
 “Зөвлөхийн журам”-д заасан Зөвлөхийн чадварын үнэлгээний аргаар зөвлөхийг сонгон шалгаруулна.Нэмэлт мэдээллийг дор дурьдсан хаягаар ажлын 08:00-17:00 цагт авж болно. Сонирхсон зөвлөхүүд үйлчилгээний дэлгэрэнгүй ажлын даалгаврыг www.minis.mn цахим хуудаснаас авч болно.Энэхүү урилга болон ажлын даалгаврыг Монгол, Англи хэлээр өдөр тутмын хэвлэлд нийтлүүлж, дээрх цахим хуудаст тавьсан. Урилга болон ажлын даалгаврын  Монгол, Англи хэлэн дэх эх бичвэрийн хооронд зөрүү гарвал Англи хэлэн дэх эх бичвэрийг баримтална.
Сонгон шалгаруулалтад оролцох сонирхлын баримт бичгүүдийг Англи хэл дээр 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 11:00 цагт (Улаанбаатрын цагаар) багтаан доорх хаягаар (биеэр, шуудангаар, факсаар эсхүл э-мэйлээр) бичгээр ирүүлэх шаардлагатай.
  •             Төсөл хэрэгжүүлэх нэгж
  •             Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл (MINIS)
  •             ХэндХудалдан авалтын мэргэжилтэн Г.Байгаль
  •             Ариг Төв, 401А тоотЖамьян гүний гудамж-101-р хороо
  •             Сүхбаатар ДүүрэгУлаанбаатарМонгол Улс
  •             Утас: +976 7011 2689; 
  •             Факс: +976 7011 2689;
  •             Э-Мэйлbaigali@minis.mn
  •             Цахим хуудас: www.minis.mn

УРИЛГЫГ эндээс үзнэ үү.   
Анхааруулга: Сонирхлын баримт бичгүүдийг Англи хэл дээр 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 11:00 цагт авч дуусна.
Ажлын даалгаврыг даалгаврыг эндээс үзнэ үү.