Мэдээ & Үйл явдал

share tweet

 

“Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах Орхон говь” төслийн i) техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ii) Бүс нутгийн байгаль орчны үнэлгээ болон Байгаль орчин нийгмийн нөлөөллийн үнэлгээг хийх зөвлөх компаниудыг сонгон шалгаруулах тендерүүдэд оролцох сонирхолын баримт бичгийг хүлээн авч дууссан болно. Энэ дашрамд тендерийн урилгатай хамт нийтлэгдсэн Ажлын даалгаврууд нь эцэслэгдсэн хувилбарууд биш бөгөөд ажлын даалгаврын төслүүдийг Оросын Холбооны улсын Буриад хотын нөлөөлөлд өртөж болзошгүй иргэдийн дунд зохион байгуулагдах олон нийтийн хэлэлцүүлгээр хэлэлцэж эцсийн ажлын даалгавар батлагдахыг мэдэгдэж байна.

Дээр дурдсан олон нийтийн хэлэлүүлгүүд 2016 оны 12-р сард зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна.