УУДБХОДТ -ийн Танилцуулга

share tweet

Уул Уурхайн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтыг Дэмжих Төсөл

Төслийн хөгжлийн зорилт нь уул уурхай болон боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих дэд бүтцэд сахүүжилтийн эх үүсвэрээс үл хамааран хөрөнгө оруулалт хийхийг дэмжих, дэд бүтцийн төслүүдийг боловсруулж хэрэгжүүлэх дотоодын чадавхийг нэмэгдүүлэхэд оршино.

Төслийн бүрэлдэхүүн хэсгүүд
Төсөл нь 3 бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ. Үүнд:
1. Дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих,
2. Чадавхийг сайжруулах, мэдлэг шилжүүлэх,
3. Гүний усны менежментийг бэхжүүлэх,

Эдгээр бүрэлдэхүүний 1 болон 2 хэсгийн хүрээнд хийгдэх ажлуудыг Олон Улсын Хөгжлийн Ассоциацийн “Зээл” болон “Санхүүжилт”-ээр,  үлдсэн 3 хэсэг буюу Гүний усны менежментийн бэхжүүлэх бүрэлдэхүүнийг Австралийн Олон Улсын Хөгжлийн Агентлаг (АОУХА)-ийн олгох буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “Монголын Өмнөд Бүсийн Дэд Бүтцийн Стратеги”-тай уялдуулан Төр, Хувийн Хэвшлийн Түншлэлийн зарчмаар хэрэгжүүлэхэд тохиромжтой дэд бүтцийг хөгжүүлэх нэн шаардлагатай төслүүдийг тодорхойлж дэмжлэг үзүүлнэ.

1-р бүрэлдэхүүн хэсэг: Дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих
Төлөвлөлт, техник эдийн засгийн үндэслэл болон бизнесийн төлөвлөгөө нь тухайн бүс нутгийн уул уурхайг хөгжүүлэх дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө боловсруулах, эрчим хүч, тээвэр, мэдээлэл холбооны технологи, усан хангамж, орон сууц болон нийгмийн салбар, ложистик болон хилийн боомтын барилга байгууламж, боловсруулах үйлдвэрлэл болон нэмүү өртөг бий болгох үйл ажиллагаа зэрэг тодорхой хөрөнгө оруулалтанд шаардагдах Техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах,энэ хүрээнд инженерийн зураг төсөл, гео-техникийн судалгаа, эдийн засаг болон санхүүгийн дүн шинжилгээ, байгаль орчны болон нийгэмд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ зэргийг хийх.
Төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд боловсруулж хэрэгжүүлэхээр санал болгосон төслүүдэд зориулж бизнесийн төлөвлөгөө боловсруулах, хууль эрх зүй болон зохицуулалтын хүрээний хяналт шинжилгээ хийх, эрсдлийн зохимжтой хуваарилалтыг тордохойлох, мөн рөнөгө оруулагчдын сонирхлыг татахад зах зээлийн судалгаа хийх.
Шинээр  гарч ирж буй тэргүүлэх ач холбогдол бүхий асуудлуудыг шийдвэрлэх түргэвчилсэн хариу арга хэмжээ.Эрдэс баялагийн экспортыг хөнгөвчлөх, энэ хүрээнд хөрөнгө оруулагчидтай хийгдэж байгаа арилжаа хэлцлийг байгуулах, хууль эрх зүйн хүрээг бэхжүүлэх, дэд бүтцэд зориулсан үндэсний стандартыг боловсруулах, гэрээ хэлэлцээр байгуулах ажлыг хөнгөвчлөх, бүс нутгийн хөгжлийг харилцан уялдуулж нийцүүлэх, мөн оруулагчид байгууллагын нийгмийн хариуцлагын талаар зохих арга хэмжээ авч байх явдлыг хангахад дэмжлэг үзүүлэх.

2-р бүрэлдэхүүн хэсэг: Чадавхийг сайжруулах, мэдлэг шилжүүлэх
Сургалт болон мэдлэг түгээх хөтөлбөрүүд
Холбогдох яам, агентлагуудын ажиллагсадын ур чадварыг хөгжүүлэх, энэ хүрээнд төсөл боловсруулж бэлдэх суурь зарчим, практик болон арга техникийн талаар сургалт семинар зохион байгуулж, түүнд  техникийн болон инженерингийн хяналт судалгаа,  техникийн зураг төсөл, зураг болон техникийн тодорхойлолт, эдийн засгийн үнэлгээ болон зардал-үр ашгийн дүн шинжилгээ, санхүүгийн үнэлгээ болон төсөөлөл боловсруулах, байгаль орчны болон нийгэмд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ, төслийн хэрэгжих чадамжийг тодорхойлох үүднээс түүнийг төр-хувийн хэвшлийн түншлэлийн аргаар хэрэгжүүлэх боломжийг судалж үнэлэх, мөн зах зээлийн судалгаа зэргийг багтаах..
Хөрөнгө оруулалтын боломж болон төрийн болон хувийн хэвшлийн оролцоог ашиглах талаар засгийн газрын албан тушаалтнууд болон бизнес эрхлэгчдийн мэдлэгийг дэмжих үүднээс бага хурал зохион байгуулах, хөрөнгө оруулагчидтай төр-хувийн хэвшлийн түншлэлийн оролцоог хангах арилжаа хэлцэлд бэлтгэх ур чадварыг нь дээшлүүлэхэд сургалт, семинар зохион байгуулах.

Зөвлөхүүд
Засгийн газрын албан тушаалтнууд ажлын даалгавар боловсруулах, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, чадварыг нь бэхжүүлэх, энэ хүрээнд стратегийн төлөвлөгч, инженер, техникийн мэргэжилтэн, эдийн засагч, байгаль орчны болон нийгмийн шинжээчдэд дэмжлэг үзүүлэх зөвлөхүүдийг ажлын бүтэн болон хагас өдрөөр ажиллуулах гэрээ байгуулах.
Хувийн хэвшилтэй арилжаа, хэлцэл боловсруулж бэлдэхэд Засгийн газрын албан тушаалтнуудын чадавхийг нэмэгдүүлэх үүднээс зөвлөхүүдийг ажлын бүтэн болон хагас өдрөөр ажиллуулах гэрээ байгуулах, энэ хүрээнд нуулийн зөвлөх, байгууллагын тогтолцооны мэргэжилтэн, эдийн засгийн болон санхүүгийн мэргэжилтэн, хэлцлийг хэрэгжүүлэх мэргэжилтэн, төр-хувийн хэвшлийн түншлэлийн арилжаа, хэлцэлд бэлдэхэд туслах ажилтан зэргийг багтаах.
Урьдчилан тооцоолоогүй өр төлбөрийг удирдах, баталгаа гаргахад ашиглах аргачлал болон шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулах, тэдгээрийг батлах үйл явц, мөн Засгийн газрын нийт зардлыг хязгаарлах бүтцийн хүрээг боловсруулах зөвлөхийг бүтэн болон хагас өдрөөр ажиллуулах гэрээ байгуулах.

3-р бүрэлдэхүүн хэсэг: Гүний усны удирдлагыг бэхжүүлэх
Монгол Улсын өмнөд бүсэд байгууллагын шинэ бүтцийг үйл ажиллагаанд оруулан дараах үүрэг, хариуцлага хүлээлгэх замаар Монголын өмнөд бүс нутгийн гүний усны нөөцийг удирдахад орон нутгийн эрх бүхий байгуулагуудын чадавхийг бэхжүүлэх дэмжлэг үзүүлэх.Үүнд: Гүний усны удирдлагын хоёр (2) зөвлөл болон усны 17,18,20 дугаар сав газарт гүний усны удирдлагын хоёр (2) захиргаа байгуулах, удирдлага, хяналт мониторингийн төлөвлөгөө боловсруулж бэлтгэх, гүний усны хайгуул, судалгаа хийх мэдээлэл солилцох протокол, дүрэм журам  боловсруулах, цооногуудад суурилуулсан тоног төхөөрөмжийн хяналт мониторинг хийх, гүний усыг гаргаж ашиглах лицензийн мөрдөлтийг хянаж чанд сахиулах, мөн эдийн засгийн зарчмуудад тулгуурлан усны нөөцийн үнэ тогтоолыг хянан судлах.