Бүрэлдэхүүн хэсэг 1: Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтыг Дэмжих

Бүрэлдэхүүн хэсэг 1: Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтыг Дэмжих


Төлөвлөлт, техник эдийн засгийн үндэслэл болон бизнесийн төлөвлөгөө нь тухайн бүс нутгийн уул уурхайг хөгжүүлэх дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө боловсруулах, эрчим хүч, тээвэр, мэдээлэл холбооны технологи, усан хангамж, орон сууц болон нийгмийн салбар, ложистик болон хилийн боомтын барилга байгууламж, боловсруулах үйлдвэрлэл болон нэмүү өртөг бий болгох үйл ажиллагаа зэрэг тодорхой хөрөнгө оруулалтанд шаардагдах Техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах,энэ хүрээнд инженерийн зураг төсөл, гео-техникийн судалгаа, эдийн засаг болон санхүүгийн дүн шинжилгээ, байгаль орчны болон нийгэмд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ зэргийг хийх.

Төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд боловсруулж хэрэгжүүлэхээр санал болгосон төслүүдэд зориулж бизнесийн төлөвлөгөө боловсруулах, хууль эрх зүй болон зохицуулалтын хүрээний хяналт шинжилгээ хийх, эрсдлийн зохимжтой хуваарилалтыг тордохойлох, мөн рөнөгө оруулагчдын сонирхлыг татахад зах зээлийн судалгаа хийх.
Шинээр гарч ирж буй тэргүүлэх ач холбогдол бүхий асуудлуудыг шийдвэрлэх түргэвчилсэн хариу арга хэмжээ.Эрдэс баялагийн экспортыг хөнгөвчлөх, энэ хүрээнд хөрөнгө оруулагчидтай хийгдэж байгаа арилжаа хэлцлийг байгуулах, хууль эрх зүйн хүрээг бэхжүүлэх, дэд бүтцэд зориулсан үндэсний стандартыг боловсруулах, гэрээ хэлэлцээр байгуулах ажлыг хөнгөвчлөх, бүс нутгийн хөгжлийг харилцан уялдуулж нийцүүлэх, мөн оруулагчид байгууллагын нийгмийн хариуцлагын талаар зохих арга хэмжээ авч байх явдлыг хангахад дэмжлэг үзүүлэх.


УУДБХОДТ -ийн Дэд төслүүд

Орхон гол дээр урсацын тохируулга бүхий усан сан байгуулах төсөл

Ус дамжуулах шугам хоолойн трассын дагууд 10 км тутамд ус түгээх цэг байгуулагдах ба эдгээрийг түшиглэн фермерийн аж ахуйг хөгжүүлэх боломжтой болно. Төсөл хэрэгжих бүс нутгийн 2030 оны түвшин дэх усны хэрэгцээний 45 хувийг газар доорх усаар, 55 хувийг гадаргын усаар (хангайн бүсийн голуудын) хангах боломжтой байна.

Дэлгэрэнгүй

Шүрэнгийн Усан Цахилгаан Станцын Төсөл

Шүрэнгийн УЦС-ын төслийн гол зорилго нь уул уурхайн эрчим хүчний оргил ачааллын үед шаардлагатай хэрэгцээг хангах болон уул уурхайн салбарт үүсээд байгаа хэрэглээг хангахад оршиж байна. Хоёр дахь зорилго нь сэргээгдэх эрчим хүч, ОХУ-аас эрчим хүчний системийн хамааралтай байгаа байдлыг багасгаж эрчим хүчний бие даасан байдлыг хямд өртөгтөй сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр орлуулахад чиглэнэ.

Дэлгэрэнгүй

Дархан, Сэлэнгийн бүс нутагт Хар төмөрлөгийн үйлдвэрийг цогцолборын хамт байгуулах төсөл

2014 оны 7 сард төмрийн хүдрийн дээж болон лабораторийн шинжилгээний хариу авсан бөгөөд ТЭЗҮ-н ажлыг Канадын Хатч ХХК, Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ (БОННҮ)-г Экотон, Экосфера, Ажэд компаниудын консорциум хамтран гүйцэтгэж байна.

Дэлгэрэнгүй

Нүүрснээс байгалийн хий гаргаж авах үйлдвэр байгуулах төсөл

ТЭЗҮ-н ажлыг Хятадын У-хуань болон Гранд Повер компаниуд, БОННҮ-н ажлыг Грийнтрэндс ХХК гүйцэтгэж байна. Нүүрснээс байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэрийн технологийн сонголт, техникийн нөхцлийг сонгохдоо нийлүүлэлтийн схем, материалын орц, эрчим хүчний болон усны тэнцвэртэй байдал, болон химийн болон хийн шингэн дамжуулах зураг төсөл зэргийг нарийвчлан гаргана.

Дэлгэрэнгүй

Багануурын нүүрсний уурхайн өргөтгөлийн ТЭЗҮ боловсруулах төсөл

Энэхүү нэмэлт хайгуулын ажлыг “Эрдгео” ХХК болон АНУ-н Норвест компаниуд хамтран Монгол Улсын А, B, C болон Олон улсын JORC стандартуудын дагуу гүйцэтгэсэн нь Багануур ХК олон улсын хөрөнгийн бирж дээр гарах эхний алхам болж байна.

Дэлгэрэнгүй

Тавантолгой болон Багануурын нүүрсний уурхайн бүс нутгийн Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ

Өмнийн Говийн бүтээн байгуулалт уурхайн ус хангамжийн эх үүсвэрийг шийдвэрлэхээр тус бүс нутгийн гидрогеологийн эрлийн ажлууд болон Таван толгойн уурхайн ус хангамжийн эх үүсвэрийг шийдвэрлэх зорилготой тус бүс нутагт гидрогеологийн урьдчилсан болон нарийвчилсан хайгуулын ажлуудыг Гранд Электро болон Эко утэр компаниуд шалгаран гүйцэтгэж байна.

Дэлгэрэнгүй