Газрын Доорх Усны Менежментийг бэхжүүлэх

share tweet

Газрын Доорх Усны Менежментийг бэхжүүлэх


ГАЗРЫН ДООРХ УСНЫ МЕНЕЖМЕНТ, МЭДЭЭЛЛИЙН НЭГЖ (ГДУММН)

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих” (УУДБХОД) төслийн  3-р бүрэлдэхүүн хэсэг болох “Газрын доорх усны менежментийг бэхжүүлэх” төслийг Австралийн Засгийн Газрын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр, 2013 оны 7 сараас эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд уг төсөл нь усны нөөцийг ашиглах, хамгаалах, усны аюулгүй байдлыг сайжруулах, говийн бүсийн хүн амыг унд ахуйн шаардлагад нийцсэн усаар хангах, уул уурхайн үйлдвэржилтийн нөлөөллөөс ус, экосистемийг хамгаалах бодлого төлөвлөлтийг сайжруулах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

“Газрын доорх усны менежментийг сайжруулах” бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд  “Газрын доорх усны менежмент, мэдээллийн нэгж” (ГДУММН) болон говийн 3 сав газрын захиргаад болох Умард говийн гүвээт-Халхын дундад талын сав газар, ГалбаӨөш, Долоодын говийн сав газар, Алтайн Өвөр говийн сав газрууд нь Монголын өмнөд бүс нутгийн газрын доорх усны менежментийг сайжруулахад орон нутгийн эрх бүхий байгуулагуудад дэмжлэг үзүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллах, Усны тухай болон холбогдох бусад хууль, журмын хэрэгжилтэнд хяналт тавих, газрын доорх усны мэдээллийн дэд сан үүсгэх, мэдээллийг боловсруулах үүрэгтэйгээр УУДБХОДТөсөл болон БОНХАЖЯамны удирдлага дор үйл ажиллагаагаа явуулж байна.


ГДУММН-ИЙН ГОВИЙН БҮСИЙН ГУРВАН САВ ГАЗАРТ ХАМААРАХ ҮНДСЭН ЗОРИЛГУУД:
-   Говийн бүсэд газрын доорх усны хяналт-шинжилгээний сүлжээ бий болгох;  
-   Газрын доорх ус, байгаль орчин, нийгэм эдийн засаг болон газар зүйн мэдээллийн чиглэлээр анхдагч мэдээллүүдийг цуглуулж мэдээллийн сан үүсгэх;  
-   Гурван сав газрын мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулж, чадавхижуулах зэрэг ажлуудыг төлөвлөх;


ГДУММН-ийн ГИШҮҮД:
Ц.Алтангэрэл - Газрын доорх усны менежмент, мэдээллийн нэгжийн ахлагч
Б. Батболд –Газарзүйн мэдээллийн системийн мэргэжилтэн
Г. Золзаяа – Нийгэм, эдийн засгийн хөгжлийн мэргэжилтэн
П. Нансал -  Хүрээлэн буй орчин, экологийн хөгжлийн мэргэжилтэн
Д.Золжаргал - Газрын доорх усны загварчлалын мэргэжилтэн