Чадавхийг бэхжүүлж, Мэдлэг олгох

share tweet

Бүрэлдэхүүн хэсэг 2: Чадавхийг сайжруулах, мэдлэг олгох

Сургалт болон мэдлэг түгээх хөтөлбөрүүд

Холбогдох яам, агентлагуудын ажиллагсадын ур чадварыг хөгжүүлэх, энэ хүрээнд төсөл боловсруулж бэлдэх суурь зарчим, практик болон арга техникийн талаар сургалт семинар зохион байгуулж, түүнд техникийн болон инженерингийн хяналт судалгаа, техникийн зураг төсөл, зураг болон техникийн тодорхойлолт, эдийн засгийн үнэлгээ болон зардал-үр ашгийн дүн шинжилгээ, санхүүгийн үнэлгээ болон төсөөлөл боловсруулах, байгаль орчны болон нийгэмд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ, төслийн хэрэгжих чадамжийг тодорхойлох үүднээс түүнийг төр-хувийн хэвшлийн түншлэлийн аргаар хэрэгжүүлэх боломжийг судалж үнэлэх, мөн зах зээлийн судалгаа зэргийг багтаах..

Хөрөнгө оруулалтын боломж болон төрийн болон хувийн хэвшлийн оролцоог ашиглах талаар засгийн газрын албан тушаалтнууд болон бизнес эрхлэгчдийн мэдлэгийг дэмжих үүднээс бага хурал зохион байгуулах, хөрөнгө оруулагчидтай төр-хувийн хэвшлийн түншлэлийн оролцоог хангах арилжаа хэлцэлд бэлтгэх ур чадварыг нь дээшлүүлэхэд сургалт, семинар зохион байгуулах.
Засгийн газрын албан тушаалтнууд ажлын даалгавар боловсруулах, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, чадварыг нь бэхжүүлэх, энэ хүрээнд стратегийн төлөвлөгч, инженер, техникийн мэргэжилтэн, эдийн засагч, байгаль орчны болон нийгмийн шинжээчдэд дэмжлэг үзүүлэх зөвлөхүүдийг ажлын бүтэн болон хагас өдрөөр ажиллуулах гэрээ байгуулах.

Хувийн хэвшилтэй арилжаа, хэлцэл боловсруулж бэлдэхэд Засгийн газрын албан тушаалтнуудын чадавхийг нэмэгдүүлэх үүднээс зөвлөхүүдийг ажлын бүтэн болон хагас өдрөөр ажиллуулах гэрээ байгуулах, энэ хүрээнд нуулийн зөвлөх, байгууллагын тогтолцооны мэргэжилтэн, эдийн засгийн болон санхүүгийн мэргэжилтэн, хэлцлийг хэрэгжүүлэх мэргэжилтэн, төр-хувийн хэвшлийн түншлэлийн арилжаа, хэлцэлд бэлдэхэд туслах ажилтан зэргийг багтаах.